
54 хүүхэд тутмын 1 нь аутизм эмгэгтэй болох эрсдэлтэй гэсэн тоо байдаг боловч түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ дэлхий нийтэд тун хомс байдаг билээ. Онцгой халамж хэрэгтэй хүүхдүүдэд хамгаас илүү хайр халамж шаардлагатай байтал олон нийтийн өмнө эвгүй байдалд орох, шoглуулах зэрэг явдал гарах нь ч цөөнгүй. Харин Рүди хүүг бусдын адил шoглохын оронд түүнийг ойлгож, халуун дотно сэтгэлээр хандсан нэгэн эрийн тухай бид энэхүү нийтлэлээрээ өгүүлэхээр бэлдлээ.
Рүди хүүг ээжтэйгээ хамт явж байх үед хүмүүс тэднийг сонжиж харж эхэлжээ

Хүүгийн ээж Наталиагийн хэлж байгаагаар гудамжинд хүмүүс тэднийг ширтэж, нүд салгалгүй сонжсон харцаар харж байгааг тухайн үед тэрээр мэдэрч байсан гэжээ. Тухайн үед хүү гудамжинд газар хэвтээд, чанга дуу чимээ гаргаж байсан аж.
Гэвч нэгэн эр хүүд туслахаар иржээ

Наталиа бүсгүй хүүгээ яахаа мэдэхгүй дэргэд нь сууж байхад нэгэн эр тэдэн дээр ирээд хүүтэй ярилцаж эхэлжээ. Энэ үед Наталиа өнөөх эрд хүүг аутизмтай, түүний юу хэлэх гээд байгааг та ойлгож чадахгүй байх гэж учирлаж хэлтэл тэр хүүд эвтэйхэн байлгах үүднээс дэргэд нь хэвтсэн аж.

Түүнийг Иан гэдэг бөгөөд хүүг зүгээр эсэхийг шалгаж дуусаад, Рүдиг машиндаа суухад нь ээжид нь тусалсан байна. Өвчиндөө шаналж, зарим үед ухаанаа алдаж, маш их уур уцаартай болж газарт унадаг хүүд ийнхүү тусалсан нь Наталиад өгөөмөр сэтгэл гэж юу болохыг мэдрүүлсэн хэмээжээ.
Рүди хүү 2 настайдаа аутизмын эмгэгтэй гэж оношлогджээ

Рүди буюу Рү хэмээн ээжийнх нь эрхлүүлэн дууддаг энэ хүү дөнгөж 2 насандаа сурч мэдэх, өсч хөгжих боломжгүй аутизм өвчтэй гэсэн онош сонссон аж. Ийнхүү ээж хүү хоёр амьдралд унаж, боссоор цаг хугацааг туулж өнөөг хүрчээ.
Хүүгийн ээж дэлхий нийтэд хүмүүнлэг байхыг уриалж байна

Тэрээр дээр өгүүлсэн үйл явдлыг өөрийн блогтоо бичиж олон нийттэй хуваалцаж, талархсан сэтгэлээ илэрхийлж, хүмүүсийг эелдэг, хүнлэг байхыг уриалжээ. Тэрээр хэрэв хэн нэгэн гудамжинд унасан байвал түүнээс зүгээр эсэхийг, юу хэрэгтэй байгааг нь асуух төдийд л тэдний амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн болж өөрчлөгддөг гэдгийг өгүүлжээ.
Таны хувьд хэн нэгэн танихгүй хүнээс тусламж авч байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







