
Төрсөн ах, эгч дүүсийн хооронд онцгой холбоо байдаг. Эхний минутад тэмцэлдэнэ, дараагийн минутад зүрх сэтгэлээ уудалж, нандин нууцаа бие биедээ ярьж өгнө. Хэдийгээр хоорондоо адилхан биш ч гэлээ, төрсөн ах, эгч дүүсийг үргэлж ойр дотно байлгах тодорхой шалтгаанууд гэж бий – хэзээ ч үл дуусах хайр төрсөн ах, эгч дүүсийн харилцааг илүү гүнзгий болгодог.
Бид төрсөн ах, эгч дүүстэйгээ хуваалцах хайрыг юутай ч зүйрлэшгүй гэдгийг баталсан 14 гэрэл зургийг хүргэж байна.
1. “Миний охид бяцхан дүүтэйгээ анх удаагаа уулзаж байгаа нь…”

2. “Шинэхэн дүүгээ тэврээд түүний сэтгэл нь маш их хөдөлжээ!”

3. “Би 22 жилийн өмнө үрчлэгдсэн юм. Энэ бол миний том эгчтэйгээ хамт авахуулсан анхны минь зураг”

4. “Харин эгч бид хоёр бидний хамтдаа авахуулсан анхны зургийг дахин шинээр авахууллаа.”

5. “Миний охин хараагүй. Энэ зурганд тэр минь дүү рүүгээ хараад инээмсэглэж байгаа юм шиг гарчээ. Тэр яг өөрийнхөө нүдээр дүү рүүгээ харж байгаа юм шиг гарсан энэ зургийг хараад миний зүрх сэтгэл уярахын зэрэгцээ өвдөж байна.”

6. “Эгч нь дүүгээ анх удаагаа тэвэрч байгаа нь…”

7. “Би (залуу нь) энэ зун эгчийнхээ хуримын гэрчүүдийн нэг нь болох нэр төртэй үүргийг хүлээв.”

8. “Миний охин Elise (3 настай) хагас сэрүүн байдалтайгаар David дүүгээ тэвэрч байна (1 ой хүрнэ).”

9. “Энд миний болон бяцхан дүүгийн маань зураг байна. Түүнийг Trinity гэдэг боловч, бид Trinny Minnie Moo гэж дууддаг.”

10. “Энэ зургийг 25 жилийн өмнө авч байлаа. Бидний охин Sam бяцхан дүүтэйгээ ярилцаж байв. Одоо тэр эрүүл мэндийн үйлчилгээнд ажилладаг.”

11. “Миний хүү (3 настай) болон охин маань (1 настай) загалмайлсан эцэг эхийнхээ шинэ нохойтой танилцахаар тэвчээртэйгээр хүлээж байна.”

12. “Хүүгийн маань доод талын 2 үүдэн шүд унасан. Харин охинд маань зөвхөн доод талын 2 үүдэн шүд л байгаа.”

13. “Чиний бяцхан үр чинь бяцхан байхаа болих үед”

14. “Өнөөдөр хүүгээ бяцхан дүүтэйгээ уулзахыг нь харах миний амьдралын хамгийн сайхан мөч байлаа.”

Танд төрсөн ах, эгч дүүсийн хайрыг харуулсан зураг байдаг уу? Хэрэв байгаа бол бидэнтэй хуваалцаарай.







