11-р сарын шилдэг гэрэл зургууд

0

11-р сарын шилдэг гэрэл зургууд


Гэрэлт алтан нар, цэлмэг хөх тэнгэрийн дор орших газар дэлхий дээр өдөр бүр сая сая үзэгдэл, үйл явдал тохиож байдаг. Уйтгар гуниг, харуусал нулимс дагуулсан хар бараан явдлуудаас эхлээд инээд хөөр, баяр баясгалан, аз жаргал түгээсэн гэрэл гэгээтэй үйл явдлууд бүгд л нэг цаг мөчийн хугацаанд алаг дэлхийн бөөрөн дээр зэрэг зэрэг тохиож байгаа. Тэдгээрийн дундаас өнгөрөгч 11-р сард дэлхий дахинд тохиосон янз бүрийн үйл явдлуудын шилдэг гэрэл зургийн багцыг үзэгч та бүхний гэгээн мэлмийн өмнө хүндэтгэлтэйгээр дэлгэж байна. Таалан болгооно уу.2011 оны 11-р сарын 6. Тайландын Айютхайя хотод болсон үерийн үеэр хэсэгчлэн үерт автсан модны үндсэн дундах Будда бурхны толгой.

[ XopoM.com ] фото

Энэтхэгийн Симла хот дахь сармагчин аврах төвийн сармагчин хөнгөлөх ширээн дээр хэвтэж байгаа сармагчин. Химачал Прадеш мужийн засгийн газар сармагчин барьж ирсэн хүнийг 500 энэтхэг рупигээр шагнах тухай захирамж гаргасан бөгөөд үүний шалтгаан нь сармагчингуудын өсөлтийг хянах явдал юм байна. Учир нь сармагчингууд гудамж талбай, зам дээр гарч ирэх, хоол хүнс хайж хогийн сав онгичих зэргээр хүмүүст таагүй байдал учруулж байгаа явдал гэнэ. Тус мужид гэхэд сармагчин хөнгөлөх 4 төв байдаг ба 2004-2005 оны байдлаар Химачал Прадеш мужид 317,000 сармагчин байсан гэсэн тоо баримт байдаг аж.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 30. Лондон дахь уул уурхайн Xstrata компаний дээвэр дээр “Capture the London” ажиллагаанд оролцогчийг баривчилж байгаа цагдаа.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 25. Москва хотод болсон Rostelecom Cup уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлбэр үзүүлж буй Италийн тамирчид болох Stephanie Burton, Ondrej Hotarek нар.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 12. 1992 онд Перу улсын нийслэл Лима хотын хойд хэсэгт орших Санта тосгонд хэт туйлшрагчдын гарт амиа алдсан есөн фермерийн нэг Carlos Tarazona-гийн охид болох Charles болон Shirley Tarazona нар эцгийнхээ авсыг өргөн явж байна. Түүний цогцос өнгөрөгч 8-р сард олдож, гэр бүлд нь хүргэгдсэн юм.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 7. Баруун Африкын Либери улсын Монровиа хотод болсон бослогын үеэр Либерийн цагдаагийн хуаран руу дайрсан халдлагын үеэр гэмтсэн эрийг авч явж байгаа бослогыг дэмжигчид. Цагдаа нар нулимс асгаруулах хий зэргийг ашиглан НҮБ-ын энх тайвныг сахин хамгаалагчдын хүчийг эсэргүүцэгчдийг амжилттай гэнэдүүлэн дайрсан юм.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 21. Шотландын Сэйнт Андрюсын их сургуулийн оюутан “Raisen Monday” уламжлалт тэмдэглэлт өдрөөр. Уг сургууль байгуулагдсан цагаас хойш тэмдэглэж, уламжлал болон тогтсон энэ өдрөөр шинэ оюутнууд сургуульдаа суурьшихад нь тусалсан ахлах ангийн оюутнуудад нэг фунт үзэм өгдөг байна.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 25. Конгын Киншаса хотод сонгуулийн сурталчилгааны зурагт хуудас бүхий хананы наана зураг авахуулж байгаа эмэгтэйчүүд.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 12. Триполиос 40 км-ийн зайд орших Завийя хотод Варкфан омгийнхонтой тулсан ширүүхэн тулааны дараах хувьсгалчдын дүр зураг.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 25. Ром хотын төвд вандан сандал дээр сууж буй хоёр орон гэргүй эмэгтэй. Энэ хүмүүс төсвийн таналт болон бусад шинэчлэлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай хэмээх үзэж байгаа Италийн эрх баригчдыг шинэ зээллэг өгнө хэмээн хүлээж байгаа юм.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 25. Багдадын Басмайя цэргийн баазад болсон бэлтгэл сургуулилтын үеэр хууралт хийж байгаа Иракын агаарын хүчний нисдэг тэрэг. Тус улсын засгийн газар агаарын хүчээ бэхжүүлэхийг зорьж байгаа юм.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 26. Конгын Киншасад нулимс асгаруулах хийн утаан дундуур гүйж байгаа эсэргүүцлийг дэмжигчид.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 9. Мичиганы Рочестер хотод болсон хэлэлцүүлэг дээр Бүгд найрамдах намын ерөнхийлөгчид нэр дэвшигч, Массачусетсын амбан захирагч Mitt Romney бизнесмэн Herman Cain-д хариулт өгч байгаа нь.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 10. Либерийн Монровиагийн гудамжнаа алхаж байгаа эмэгтэй болон хоёр хүүхэд.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 30. Кабул хотын Францын соёлын төвийн ойролцоох гудамжинд алхаж байгаа Sesame Street-ийн дүр болон афганчууд. 12-р сарын 1-нээс эхлэн Афганистаны хүүхдүүдэд Sesame Street телевизийн шоугаар дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөр эхэлсэн байна.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 13. Монтреал хотод Hamilton Tiger-Cats багийн эсрэг хагас финалд тоглоод хожигдсоны дараагаар хувцас солих өрөөнд сууж буй Montreal Alouettes багийн хамгаалагч Anthony Kalvillo болон довтлогч Brandon Whitaker нар.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 10. Сан Паулогийн хоосон байшинд хүүхэдтэйгээ тоглож буй эмэгтэй. 11-р сарын 7-нд тус хотын төв дэх 10 улсын эзэмшлийн барилгад орон гэргүй хүмүүсийн хөдөлгөөнөөс 3500 гаруй хүнийг оруулсан байна. Бразилын Статистикын институтын мэдээлж байгаагаар Сан Паулод 290.000 орчим улсын эзэмшлийн хоосон барилга байдаг байна.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 20. Лондонгийн манан дундаас сүүмэлзэн харагдах Парламентын барилга.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 23. Уругвайн Монтевидео хотод нарны ваннд сууж буй эр.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 24. Перугийн Кажамаркагийн ойролцоо алтны уурхай байгуулах төслийг эсэргүүцэн жагсаж байгаа хүмүүс. Хотын гудамжаар 1000 гаруй эсэргүүцэгчид жагссан бөгөөд тэд энэ уурхайг байгуулах нь уулын нууруудыг сүйтгэж, ус бохирдуулна гэж нотолж байгаа юм.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 7. Тегеранд Eid al-Adha баярт очиж залбирахаар Иран руу явж буй агаарын хүчнийхэн. Шашны энэ баярыг дэлхийн бүх муслимчууд хаж мөргөлийн төгсгөл хэмээн тэмдэглэдэг байна.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 15. Occupy Wall Street-ийн эсэргүүцэгчдийг Цуккотти цэцэрлэгт хүрээлэнгээс гаргахыг оролдож байгаа цагдаагийн ажилтнууд.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 12. Пакистаны Карачи хотын иргэн 25 настай Бхима, 16 настай Лакшми нарын хурим. Энэ өдөр Пакистаны хинди гэр бүлүүдээс 80 хос хуримласан нь маш олон хурим болсон өдөр болжээ.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 23. Пенсильваны Нью Бетлехемийн дэлгүүрийн цонхон дээр суугаад ном уншиж байгаа охин.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 14. Тайландын Айютхайя муж дахь Хонда машины үйлдвэрийн усанд живсэн машинууд. Усны түвшин буурахад зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа дахин үргэлжлүүлсэн юм. Японы Хонда компани ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн бөгөөд Тайланд дахь үйлдвэр нь хараахан дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээгүй байгаа юм.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 2. Мэрилэндийн Балтиморт болсон хөл бөмбөгийн тоглолтын үеэр Baltimore Ravens хөгжөөн дэмжигчдийн баг үзүүлбэр үзүүлж байгаа нь. Жил бүрийн 3-р сард хөгжөөн дэмжигчдийн багт орохыг хүссэн хүн бүр гурав хоногийн эрчимтэй сургалтанд хамрагдаж, дараа нь эцсийн шалгаруулалтанд ордог байна.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 11. Калифорний Коронадо хотод АНУ-ын агаарын тээврийн тээвэрлэгч хөлөг Carl Vinson-ы тавцан дээр болсон тоглолтын үеэр Michigan State Spartans багийн тоглогч Adrian Payne (5) болон North Carolina Tar Heels (31) багийн тоглогч John Henson нар.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 14. Рио Де Жанейро хотын ядуусын хорооллын гудамжаар хүүхэдтэйгээ алхаж байгаа эмэгтэй. FIFA World Cup 2014 болон 2016 оны Олимпод хотыг бэлтгэж, аюулгүй байдлыг өндөрсгөх чухал алхам болгож Розины ядуусын хорооллыг нэг ч буун дуу дуугаргалгүйгээр хяналтандаа авсан 3000 цэрэг болон хуягт тээврийн хэрэгслүүд буцаан татагдсан байгаа үе.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 1. Энэтхэгийн Патна хотод ариун Ганга мөрний эрэг дээр хинди шашны нарны бурхныг алдаршуулах Хат Пуджа ёслолын үеэр. Энэхүү баяраар хүмүүс гэр бүлийнхээ амьдралын төлөө залбирдаг.

[ XopoM.com ] фото

2011 оны 11-р сарын 20. Будапештэд бодибилдингийн тэмцээнд оролцож байгаа тамирчин тайзан дээр гарахаар бэлтгэж байгаа нь.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. SoL0

    2011/12/09 at 23:03

    bas ll ewgv2 zurag bn shdee :-o

  2. Rudy212

    2011/12/09 at 23:44

    Aimshigtai !!!

  3. Suiton

    2011/12/10 at 20:10

    xexee

  4. exo

    2011/12/12 at 01:56

    Hehehehe…

  5. erxem_0505

    2011/12/13 at 13:40

    kakaz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *