Австралиас олдсон маш том хэмжээтэй 2 ширхэг цул алт 350,000 долларын үнэ хүрчээ. Азтай хүмүүс гэж тэднийг л хэлэх байх!

0

Тэд нэг биш, бүр хоёрын хоёр ширхэг цул алт олжээ.

Ethan West гэгч залуу өөрийн хадам ах болох Brent Shannon-ийн хамтаар 350,000 австрали доллар (250,000 америк доллар) бүхий 2 ширхэг маш том хэмжээтэй цул алт олсон байна.

Тэд Тарнагулла гэх газрын ойролцоо олон сарын турш эрэл хайгуул хийсний эцэст уг үнэт эрдэнүүдтэй нүүр тулжээ. Ethan-ийн аав Paul West-ийн металл илрүүлэгчийн тусламжтайгаар алтыг олохдоо цөөн хэдэн цагийг зарцуулсан байна.

Цул алтнуудын нийт хэмжээ 3.5 кг хүрчээ

Хэрэв тэд олсон алтаа худалдаалсан бол дээрх үнийн дүнгээс даруй 30% илүү үнэтэй болох байсан талаар “Discovery Channel” эх сурвалж мэдээлжээ.

 

Тэд тухайн бүс нутагт хэдэн сарын турш тэвчээртэйгээр алт хайжээ

Shannon “Sunrise” эх сурвалжид өгсөн ярилцлагадаа:

“Бидэнд боломж байгаа гэдгийг би мэдэрч байсан. Энэ бол ухаж сэндийчээгүй газар. Тэгэхээр алт олдох боломжтой.”

“Бид төхөөрөмжийн тусламжтай алтыг олж илрүүлэх гэж багагүй хугацааг зарцуулсан.”

“Бид цаашид илүү их алт олох боломжтой. Гэхдээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих болно.”

 

Тэд өөрсдийгөө “Посейдон багийнхан” гэж нэрлэдэг. Эхлээд тэд эрэл хайгуулдаа эксковатор ашиглаж байгаад сүүлд нь металл илрүүлэгч ашиглах болжээ.

4 жилийн хугацаанд West жижиг хэмжээтэй хэдэн мянган ширхэг алтыг олж цуглуулжээ. Түүнд зарж үнэ хүргэхээс илүү хадгалах нь илүү үнэ цэнэтэй санагддаг гэнэ.

“Алт бол хамгийн гайхалтай олдворуудын нэг. Нэг өдөр 2 ширхэг том хэмжээтэй алт олно гэдэг гайхамшиг.” хэмээн тэр “CNN” эх сурвалжид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. С

    2020/09/01 at 17:49

    Монгол орон монголчуудад маш их байгалийн баялаг хайрлажээ. Гэтэл монголчуудын ихэнхи нь тэр их баялгийг хүртэж чадахгүй, хэдхэн луйварчид болон гадаадынханд алдаж байна. Оюу толгойгоо буцаан авч, бусад лиценцийг хүчингүй болгож төлөвлөгөөтэйгээр ашиглацгаая!

  2. Ц. Лхамсүрэн

    Ц. Лхамсүрэн

    2020/09/01 at 21:54

    Goe yum aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *