Пүүз сонгож авахдаа анхаарах 10 зүйл

2

Пүүз хэмээх спорт гутлын төрөл, хэлбэр, дизайн маш хурдацтай өөрчлөгдөж байна: энэ гутлыг хаана ч, юутай ч хамаагүй өмсдөг болжээ. Удахгүй театрын тоглолт үзэхдээ өмсөхөд хүлээн зөвшөөрөх бололтой.

Өөрт эвтэйхэн бөгөөд чанартай пүүзийг хэрхэн сонгох тухай зөвлөгөөг танд өгөх гэж байна.

1. Тодорхой спортын төрлийн пүүз сонгоорой

Сагсан бөмбөгийн пүүз сагсан бөмбөг тоглохдоо өмсөхөд зориулсан. Теннисийнх бол теннис тоглохдоо. Гүйлтийн пүүз, явган аяллын пүүз… Энэ бол пүүз үйлдвэрлэгч компани таныг олон пүүз худалдан аваасай гэсэн үүднээс хийсэн ажил биш шүү – спортын төрөл бүр өөр өөрийн гэсэн тохирох пүүзтэй байх ёстой.

Үйлдвэрлэгч нар спортоор хичээллэхэд танд илүү хөнгөн байлгах талаас нь пүүз болгоны загварыг тусгайлан гаргадаг.

Пүүз сонгож авахдаа анхаарах 10 зүйл 6

Та ямар төрлийн спортоор хичээллэх гэж байгаагаа тодорхойлж пүүзээ сонгон авна.

Хэрвээ та 2-3 төрлийн спортоор хичээллэх гэж байгаа бол тухайн төрөлд тохирох 2-3 пүүзтэй байна гэсэн үг.

2. Пүүз өмссөн хугацаанаас шалтгаан гутлаа солиорой

Хэдэн хуучин пүүзээ эргүүлж сольж өмсөж байгаа нь таны хөлд муугаар нөлөөлнө. Аливаа пүүз таны хөл, хөлийн улыг хамгаалах зорилготой, гутлын зөөлөвч нимгэрэхэд хөлөнд ирэх ачаалал нэмэгдэнэ.

Спортын анагаах ухаанаар дагнан судалгаа шинжилгээ явуулдаг Podiatric компани гутлыг хэзээ солих талаарх дараах зөвлөгөөг гаргажээ:

  • 450-600 км зайд явсан эсвэл гүйсэн бол
  • 45-60 цаг сагсан бөмбөг тоглосон, аэробик, бүжгээр хичээллэсэн, теннис эсвэл өөр бусад хөдөлгөөнт спортын төрлөөр хичээллэсэн бол
  • Гутлын нум хавьд нимгэрч хавтгай болсон бол
  • Байнга өмсдөггүй ч гэсэн жилийн дараа пүүзний үндсэн хэлбэр алдагдсан байдаг учраас
  • Хэрвээ та маш их идэвхитэй хөдөлгөөнтэй спортоор хичээллэдэг бол хэдхэн сарын дараа л пүүзээ солих хэрэгтэй. Үнэтэй тусах хэдий ч та дараа нь эрүүл мэнддээ зарцуулах маш их өндөр төлбөрөөс л бага гарна шүү.

Пүүз сонгож авахдаа анхаарах 10 зүйл 5

3. Төсвөө тодорхойл

Спорт гутлын үнэ 20 доллар ч байж болно, эсвэл 200 доллараас ч их үнэтэй байдаг. Пүүз сонгож авахдаа өөрийнхөө сонголтыг урьдчилан хийсэн байвал зохилтой.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол 80-100 долларын хооронд хэлбэлзэх үнэтэй пүүз өндөр үнэтэй пүүзнээс дутахааргүй гэжээ.

4. Зөвлөгөө ав

Танд 41 размерийн пүүз таардаг ч гэлээ худалдан авалт хийхээсээ өмнө худалдагчаас зөвлөгөө аваарай. Зөвхөн таны хөлийн уртын хэмжээ бус мөн гутлын тойргийн хэмжээ, зөөлөвчийн түвшин зэрэг нь чухал юм шүү.

Зарим нэг томоохон дэлгүүрүүд мэргэжлийн зөвлөгч ажиллуулдаг тул та лавлаж асуугаарай.

Пүүз сонгож авахдаа анхаарах 10 зүйл 7

5. Заавал брендийн пүүз авах шаардлагагүй

Өөр бусад брендүүдээс танд зөвхөн NIKE л таалагддаг гээд энэ брендийн пүүз сонгох хэрэггүй. Магадгүй NIKE таны нумын хэлбэр, хичээллэх гэж буй спортын төрөлд тохирох пүүз гаргаагүй бол яах вэ? Пүүз сонгохдоо хэд хэдэн брендийн пүүз өмсөж үзэх хэрэгтэй. Урьд өмнө нь мэддэг ч үгүй байсан брендийн пүүз таны хөлөнд гайхалтай зохицохыг үгүйсгэхгүй.

6. Пүүз сонгож авахдаа өдрийн сүүлээр дэлгүүр яваарай

Өдрийн сүүл хавьд таны хөл хөөсөн байдаг. Тэгэхээр орой пүүз авахаар дэлгүүрт очихдоо хөлөө ердийн хэмжээнээс томорсон гэдгийг бүү март. Тохирох хэмжээний пүүз сонгохдоо хэмжээгээ багахан томсгоорой, яагаад гэвэл спортоор хичээллэж байх явцад хөл хөөдөг ажээ.

7. Тухай спортоор хичээллэх үедээ өмсөх оймсоо өмсөөд пүүзээ сонгоорой

Шинэ пүүз авахаар дэлгүүр явахдаа тухайн спортоор хичээллэх гэж байхдаа өмсөх оймстойгоо яваарай. Жишээ нь намхан түрийтэй оймс пүүз өмсөхөд оймс тань сугараад байж болно. Хэт зузаан оймстой бол агааржуулалт нь муудаж хөл тань илүү их хөлөрч болно.

Пүүз сонгож авахдаа анхаарах 10 зүйл 3

8. “Эрхийн хурууны дүрэм”-ийг баримтал

Та багадсан пүүз урьд өмнө нь өмсөж байсан бол зовлонг нь биеэрээ үзсэн хүн байх. Тэгэхээр эрхий хурууны тэнд багахан зай үлдэхээр пүүзнийхээ хэмжээг тохируулаарай. Хэмжээг хэрхэн мэдэх вэ: эрхий хуруу тэр хавьдаа чөлөөтэй хаашаа л бол хаашаа хөдөлгөөн хийж байхаар тийм зай үлдээ.

9. Илүү их пүүз өмсөж үзэхийн тулд амралтын өдрөөр дэлгүүр хэс

Сонголтыг зөв хийхийн тулд багадаа 8 хос пүүз өмсөж үзээрэй. Зарим нэг стандарт бус хөлтэй хүмүүст тохирох пүүз олдоход хэцүү байдаг, хэрвээ тийм бол 2-3 дэлгүүрээр залхууралгүй ор.

Таны хуучин пүүз бүр хэрэглээнээс гартлаа муудсан бол хэд хэдэн төрлийг өмсөж үзэх хэрэгтэй. Өмсөх болгондоо зургийг нь аваарай, дараа нь ямар нь таарч байсан, ямар нь багадаж байсныг санахад амар.

Пүүз сонгож авахдаа анхаарах 10 зүйл 4

10. Дэлгүүрээс буцаах нөхцөл болон баталгаат хугацааг нь тодруулж асуугаарай

Шинэ пүүз худалдан аваад дэлгүүрээс гарахдаа буцаалтын нөхцлийг нь асуугаарай. Зарим нэг интернэт дэлгүүр худалдан авсан барааг 30 хоногийн дотор буцаах нөхцөлтэй байдаг (өмссөн байсан ч хамаагүй). Гэртээ ирээд дэлгүүрт өмсөж болоод байсан пүүз тань гэнэт санаанд тань нийцэхээ боливол буцаах хэрэг гарна. Дэлгүүр “худалдсан бараа буцаахгүй” нөхцөлтэй бол өөр хэрэг…

Дүгнэлт

Пүүз сонгож авахдаа загварыг чухалчлах хэрэггүй. Танд таалагдаж, хөлд тань эвтэйхэн л бол та ямар ч пүүз сонгож болно. Заримдаа интернэт дэлгүүрүүдэд таны хүссэн загвар бэлэн байдаггүй ч таны хүссэн захиалгыг олж өгөх бүрэн боломжтой бөгөөд танд хүргэлтийг санал болгоно.

44
Ха ХаХа Ха
24
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Zultsetseg Awidai

    Zultsetseg Awidai

    2016/08/23 at 13:53

    schgbv

  2. Болд Батсайхан

    Болд Батсайхан

    2016/08/23 at 23:10

    Javkhlan Jagaa

  3. Зз

    2016/08/24 at 02:42

    Шал хэрэггүй

  4. Зочин

    2016/08/24 at 14:02

    Yun balai ym orulad bgan be

  5. Оюука Оюун-эрдэнэ

    Оюука Оюун-эрдэнэ

    2016/08/24 at 14:49

    Блэйк Капитан

  6. Uurd Chiniih

    Uurd Chiniih

    2016/08/24 at 16:42

    Dolgoon Dlgn. Dulguun DK

  7. Tulgaa Tuk

    Tulgaa Tuk

    2016/08/24 at 20:22

    ss h.gd uguuch pls2

  8. jjjj

    2016/08/24 at 20:43

    heregtei yum yu ch alga

  9. jdskvvvbbk

    2016/08/24 at 21:20

    berooooosgigivgfvu

  10. Олонбаяр Бадамаа

    Олонбаяр Бадамаа

    2016/08/24 at 22:46

    .

  11. Б. Баттулга

    Б. Баттулга

    2016/08/24 at 23:08

    Yugn we

  12. Doogii DG

    Doogii DG

    2016/08/24 at 23:15

    Garchiganda tArsan medee baihguie

  13. Дорж Готов

    Дорж Готов

    2016/08/24 at 23:58

    .

  14. Miigaa Davaa

    Miigaa Davaa

    2016/08/25 at 12:07

    Маралмаа Т. Khangai Taivan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *