Хүмүүс янз бүрийн шалтгаанаар унадаг дугуй унадаг, тэдний хувьд спорт, эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас салах, түгжрэлээс зайлсхийх гэх мэт олон шалтгаан бий… Гэхдээ шалтгаан ямар байх нь чухал биш – таны гаргасан шийдвэр тань л зөв юм шүү.
1. Таны булчин ажиллана
Дугуй унахад биеийн бүхий л булчин ажиллана гэхэд буруудахгүй. Долоо хоног та идэвхигүй байхад булчингийн 50 хувь сулардаг тул таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хөл, нуруу, гэдэс, мөрний булчинг байнга ажиллуулж бай – дугуй уна.
2. Та эх дэлхийдээ туслаж байна
Унадаг дугуй бага зай эзэлнэ, агаар бохирдуулахгүй, тэгээд ч явганаар явснаас 3 дахин илүү хурдан явна.
3. Нуруу нугасны өвчин үгүй болно
Дугуй унаж байхдаа нуруугаа зөв байрлалд байлгах нь маш чухал: дугуй унах хөдөлгөөнд нурууны доод хэсгийн булчин ажилладаг бөгөөд булчингийн чилээг багасгаж стресс тайлна.
4. Үе мөчний өвчнөөс хамгаална
Дугуй унахын бас нэг сайн тал бол та үе мөчний өвчнөөр шаналахгүй. Үе мөчний эргэлдэх зөөлөн хөдөлгөөн нь артроз үүсэх нөхцлийг багасгана.
5. Дотоод тэнцвэрийг сайжруулна
Унадаг дугуй унаснаар таны бие даралт болон сулрах тэнцвэрээ барьж сурна. Идэвхитэй хөдөлгөөнөөс гадна тэнцвэр барих гэдэг бол чухал зүйл шүү.
6. Стресс тайлна
Тойрох нэгэн хөдөлгөөн нь таны сэтгэл санааны тогтворгүй байдлыг тэнцвэржүүлнэ. Мөн дугуй унаснаар таны гормоны тэнцвэрт байдал хадгалагдана.
7. Зүрхний үйл ажиллагаа сайжирна
Идэвхигүй байдал зүрхэнд муугаар нөлөөлдөг. Дугуй унахад зүрх нэгэн хэмд ажиллах тул зүрхний булчингууд идэвхитэй ажиллана. Байнгын тогтмол дугуй унадаг хүн зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэл буурдаг байна.
8. Цусны эргэлт сайжирна
Биеийн тамираар хичээллэдэггүй хүний амьсгалын хэмнэл алдагдаж цусны эргэлт мууддаг. Дугуй унаснаар уушгины багтаамж нэмэгдсэний үндсэн дээр хүний биед ирэх хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч та улам их хүч тамирыг мэдрэх болно.
9. Цусны даралт хэвийн болно
Унадаг дугуй тогтмол унаад байвал таны цусны даралт хэвийн хэмжээнд байх болно.
10. Өөх тос багасна
Дугуй унаснаар та хуримтлуулсан өөх тосоо хайлуулах бөгөөд “сайн” болон “муу” холестириний хэмжээ тогтворжих юм. Ингэхээр ирээдүйд илүүдэл жингийн асуудалгүй болох нь.
11. Таны ачаалал даах чадвар нэмэгдэнэ
Дугуй унахад таны бие ядрахгүйгээр байнга ачаалал авч байдаг тул таны ядаргаа арилж цаашид аливаа ачааллыг даах бүрэн чадвартай болно.
Myagmardorj Gujir Gantulga
2016/08/23 at 16:11
Mop-g энийг хараач хаха
Балжинням Т.
2016/08/23 at 16:28
Btn Arslan
Баярсайхан
2016/08/24 at 07:18
@Esenmyson дугуй жиигээд бдаг хэрэгээ
Зочин
2016/08/24 at 22:37
Dugui unahni vnheer shn bdag shvv
MGL
2016/08/26 at 10:18
Meddeg xvnees asuuj oruul zarim ne zow bna zarim ne dutuu bna ok amjilt xvsie
9. ДҮГЭЭР САРЫН 01
2016/08/30 at 13:29
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
Bill
2016/09/23 at 00:35
I am sure this piece of writing has touched all the internet visitors,
its really really fastidious piece of writing on building up
new blog. http://Bing.org
xarelto pharmaceutical company
2017/01/19 at 06:01
I am now not sure the place you are getting your info, however good topic.
I must spend some time finding out more or understanding more.
Thanks for excellent info I used to be looking for this information for my mission.