ОХУ-ын Алтай мужийн Камень-на-Оби хотын иргэн, нэгдүгээр курсын оюутан залуу эмээгийнхээ байшингийн гадаах хашаанд цасаар аварга том танк урлан босгожээ. Александр Жуйков энэхүү дайны машиныг босгоход хоёр долоо хоногийн хугацаа зарцуулсан бөгөөд эмээгийнхээ хашаанд орсон цасыг ашигласан байна. Залуу хичээлийнхээ амралтаар эмээгийндээ очиж амрах хугацаагаа энэхүү цасан техникийг бүтээхэд зарцуулсан нь энэ аж. Жуйковын өвөө нь цагтаа хуягт танк жолоодон дайны гал дундуур давхиж явсан нэгэн юм байна. Залуу эр эхлээд цасаар танкаа босгоод дараа нь усаар шүршиж, бэхжүүлж хөлдөөгөөд хамгийн сүүлд будсанаар дараах зурган дээрх танк бүрэн утгаараа бий болжээ.
Эмээгийн хашаан дахь цасан танк
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2014/02/20 at 21:10
ZariinSan.com