Японы туулайт арал – Окуношима

0

Японы туулайт арал - ОкуношимаОкуношима бол Япон тэнгист, Хирошима болон Шикоку арлын дунд орших жижиг арал юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед хорт хий болон химийн бусад төрлийн зэвсэг бүтээж, шалгах цэргийн нууц газар байсан энэ арлын өнөөгийн гол оршин суугчид нь өхөөрдөм хөөрхөн туулайнууд аж. Арлын гол оршин суугчид болох туулайнуудын тоо одоо 300 орчим тоо толгойд хүрээд байгаа ба арлын удирдлагууд туулайнд аюул учруулж болзошгүй муур, нохой мэтийн амьтдыг арал руу нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй. 700,000 м.кв талбай бүхий арлын хаа сайгүй байх туулайнууд их нөхөрсөг бөгөөд идэх юм барьсан хэний ч бай өвөр рүү авиран идэх юм хайдаг. Арал дээрх зочид буудлуудад бууж, арлын бяцхан оршин суугчдад зориулсан худалдаа хийдэг дэлгүүрүүдээс ямар нэгэн хүнсний зүйл худалдан авч, туулайнуудыг хооллох боломж бүрэн байдаг байна. Туулайнууд энд яаж ирсэн талаарх нэгэн сурвалжид дэлхийн хоёрдугаар дайны дараа тэнд байсан ажилчдыг суллаж, арал дээрх хор хэдий хэмжээтэй байгааг шалгахын тулд туулайнуудыг авчирсан гэдэг. Мөн өөр нэг яриагаар бол 1971 онд энэ арал дээр аялахаар ирсэн хэсэг оюутнууд тэнд 8 туулай авчирч орхисон нь өсөж үржсэн ч гэдэг. Ямартай ч арал дээр туулайнуудад заналхийлэх аюул үгүй бөгөөд тэд өдийг хүртэл тэнд амьдарсаар байна.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/21 at 11:03

    Ямар хөөрхийн бээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *