“Бүгд л ингэж хэлдэг шүү дээ” гэсэн шалтгаанаар бидний буруу дуудаж сурсан 9 брэндийн нэр

0

Бид түрхэх дуртай үнэртэн, өмсөх дуртай хувцас эсвэл гутлын нэрийг зөв, буруу дуудаж байгаа эсэхээ огт бодохгүйгээр л хэлж орхидог. Жишээ нь, бид “Ванс”-ын кэт эсвэл “Хонор”-ын ухаалаг утас худалдаж аваад гэж ярьдаг. Үнэндээ буруу л ярьж байгаа юм.

Худалдааны алдартай брэндүүдийг хэрхэн зөв хэлэх ёстойг танд танилцуулж байна.

Hyundai

© HyundaiWorldwide / YouTube

Өмнөд Солонгосоос гаралтай уг брэндийн нэрийг зурагт, радиогоор байнга сурталчилдаг ч гэлээ хүмүүс “Хюндай” гэж буруу хэлсээр л байна. “Хёндэ” гэж хэлэх нь зөв ажээ.

 

Honor

© FreerLaw / Depositphotos.com

Honor гэдэг үгийг англиас орчуулбал “нэр хүнд” гэдэг утгыг агуулах бөгөөд эхний үсгийг дуудаж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл “Хонор” биш “Онор” гэж дуудна.

 

BCBGMAXAZRIA

© JHVEPhoto / Shutterstock

Хувцасны энэ брэндийн нэр жоохон “аймшигтай” гэхэд буруудахгүй, гэхдээ үүсэл гарлын учрыг нь олчихвол дуудахад ямар ч хүндрэл байхгүй. Францын дизайнер Макс Азрия-ийн үүсгэн байгуулсан эмэгтэй хүний хувцас үйлдвэрлэдэг америк брэнд.

Товчлол нь BCBG – bon chic, bon genre гэдэг франц үгнүүдийг товчилсон бөгөөд “хувцсаар угтах” гэдэг утгыг агуулсан. Бусад үлдсэн хэсэг нь – үүсгэн байгуулагч Max Azria-ийн нэр. Тийм учраас “Бисибижи Макс Эзриа” гэх хэлэх нь зөв юм.

 

Ritter Sport

© Unsplash

Ихэнх хүмүүс хоёр дахь үгийг хэлэхдээ алдаа гаргаж “Риттер Спорт” гэж хэлдэг. Гэхдээ Ritter Sport – герман компани, тиймээс германаар “Риттер Шпорт” гэж хэлнэ.

 

Ford Mustang

© John Wick / Summit Entertainment

Ford Mustang – америкийн авто машины алдартай брэндүүдийн нэг. Лого дээр нь ч мустанг харагддаг – Хойд Америкийн нутагт бэлчдэг тэжээвэр адуу. Энэ брэндийн үүсэл гарлыг харвал англи хэлээр “Форд Мастэ́н”  гэж дуудах нь зөв юм.

 

Vans

© Ojing-eo geim / Netflix

Vans-ийн анхны хос гутал тэртээ 1966 онд худалдаанд гарч байжээ. Спортын зориулалттай гутал, хувцас үйлдвэрийн компанийг америкийн бизнес эрхлэгч, үүсгэн байгуулагч Пол Ван Дорены нэрээр нэрлэх болсон юм.

Энэ брэндийн кэт залуучуудын дунд ихэд алдартай төдийгүй ахмад үеийнхэн ч өмсөж хэрэглэдэг. Ихэнх нь “Ванс” гэж хэлдэг ч үнэндээ “Вэнс” гэх нь зөв.

 

DKNY

© teamtime / Depositphotos.com

Нью-Йоркийн загварын ордон DKNY-ий нэрийг зөв хэлэх 2 ч хувилбар бий. Эхнийх нь – “Ди Кей Эн Уай” гэх товчлол, харин хоёр дахь нь – брэндийн бүтэн нэр Donna Karan New York-ийг уншихдаа “Донна Кэрен Нью-Йорк” гэнэ.

 

Veja

© Unsplash

Veja – францын гутлын алдартай брэнд бөгөөд Себастьян Копп болон Франсуа-Гизлен гэх найз нар хамтран үүсгэн байгуулж байсан түүхтэй. Франц хэлний онцлогийг харгалзан үзэж “Вежа́” гэж хэлж байгаарай.

 

Hyatt

© EQRoy / Shutterstock

Hyatt Hotels & Resorts – тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудал ажиллуулдаг америкийн компани. Дэлхий дахинд 1100 гаруй Hyatt зочид хүлээн авч байна. “Хаятт” гэж хэлэхэд юу нь хэцүү байгаа юм гэж та бодох байх. Энэ нь ч үнэнийн ортой, гэхдээ өргөлтөнд хамаг учир оршино: “я” дээр биш “а” дээр өргөлттэй хэлэгддэг ажээ.

 

Shein

© sheinofficial / Instagram

Эмэгтэй хувцас үйлдвэрлэдэг хятадын интернет дэлгүүр болох Shein 10 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдөр дэлхийд алдартай брэнд болон хөгжиж чаджээ. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь “Шэйн” гэж хэлж заншсан байна.

Зөв дуудлагааар “Ши-ин” гэж хэлнэ. Уг брэндийн нэр нь англи үгнээс гаралтай: “she” болон “in”.

Та бидний бэлдсэн нийтлэлд багтсан брэндүүдийн нэрийг зөв хэлж байж уу? Магадгүй зарим нэг хүмүүс буруу хэлдэг брэндийн нэрийг та мэдэх юм биш биз?

16
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *