Сигма эрчүүд гэж хэн бэ? Тэд яаж хүмүүсийг өөртөө маш ихээр татаж, ийм алдартай байдаг вэ?

2

Өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй “альфа” эрчүүдийн тухай та багагүй сонсож байсан биз ээ. Энэ төрлийн эрчүүд өөртөө бусдын анхаарлыг чадамгай татаж чаддаг мэт сэтгэгдэл төрдөг. Тэд залуугаасаа л өөрсдийгөө альфа байх ёстой гэжбоддог. Эрчүүдийн дунд ийм дүрмийг баримталдаггүй нь ч бий, тэгсэн мөртлөө л хүмүүс тэдэнд адилхан татагдсаар л… Итгэнэ үү байна уу, таны хэрэг, ямартай ч альфа эрчүүдийн байр суурь бүх талаараа өөгүй гэж хэлж огт болохгүй.

Та бүхнийгээ өөр төрлийн эрчүүдтэй танилцуулахаар бэлдлээ – “сигма” эрчүүд.

Сигма-эрчүүд гэж хэн бэ?

© everett225 / Depositphotos.com

Сигма-эрчүүд – бусдын магтаал хэрэггүй эрчүүдийг хэлнэ. Тэд дуу чимээнд дургүй, мөнхийн тайван бөгөөд байнгын бэлэн байдалд байна. Сигма-эрчүүд бусадтай үнэхээр адилгүй, тэд ямар нэгэн бүлэгт уусан орохыг хүсдэггүй.

 

Альфа-эрчүүд болон сигма-эрчүүд

© The Matrix / Warner Bros., © The Matrix / Warner Bros.

Сигма болон альфа-эрчүүдэд адил төстэй шинж тэмдэг олон бий. Эдгээр төрлийн эрчүүд амьдралынхаа сонголтод итгэлтэй, өөртөө глобал хэмжээний зорилго тавьдаг. Үндсэн ялгаа нь эргэн тойрондоо хандах хандлагаар илэрхийлэгдэнэ. Сигма-эрчүүд дээд зиндааны гадна байхыг хүсдэг бол альфа-эрчүүд бусдаас дээгүүр түвшинд байхыг эрмэлздэг. Шатны сүүлчийн гишгүүрээр улам дээшилсээр амжилтад хүрнэ. Сигма нь ямар ч овогт харьяалагдахгүй, тэд өөрсдийн л амьдралаар амьдрах дуртай.

 

Сигма-эрчүүдийн шинж тэмдэг

© s_bukley / Depositphotos.com
  • Бусдын шүүмжлэлд огт санаа зовдоггүй

Альфачууд дээр зогсдог, бета-эрчүүд хэн нэгний араас дагана, харин сигмачууд ямар нэгэн хайрцагт огт баригдахгүй. Дээд түвшин тэдний хувьд юу ч биш. Нийгмийн тавьж байгаа норм, шаардлага нь сигмачуудад үнэхээр утгагүй санагддаг. Та тэдэнд ингэж хувцасла, ингэж биеэ авч яв гэж зааж чадахгүй. Тэд өөрсдийнхөө хүссэнийг л хийнэ.

  • Тэд дүрэм зөpчдөг

Альфачуудын л адил тэд урсгал сөрөн сэлдэг. Тэд хэн нэгэнд хөлсөөр ажиллахгүй, тайван орчин болон уян хатан байдлыг тэд өндрөөр үнэлнэ. Тэд өөрсдийнхөө төлөө ажиллахыг эрхэмлэдэг, яагаад гэвэл сигма-эрчүүдэд цагийн менежмент, хувийн зохион байгуулалтын тал дээр ямар ч асуудал гардаггүй.

© John Wick: Chapter 2 / Summit Entertainment
  • Тэд хэн нэгнээс магтаалын үг хайхгүй

Энэ төрлийн эрчүүд өөрийгөө амжилттай яваагаа эсвэл нийгмийн бүрэн эрхт гишүүн гэдгээ мэдрэхийн тулд тансаг орчин хэрэггүй. Тэд өөрсдийнхөө нэр төрийг өндөрт өргөхийг ч хичээдэггүй – үнэтэй эд хөрөнгийг тэд тоохгүй. Өөрийгөө зөв үнэлэхэд эд хөрөнгө ямар ч үүрэггүй гэдгийг тэд сайн мэднэ. Тийм ч учраас тэд өөртөө л таалагдсан машинаа унана, тэд альфагийн заасан замаар явахгүй. Тэдний уриа – “Өөрөөрөө бай”.

  • Тэд хүн болгонд нээлттэй байдаггүй

Сигма-эрчүүд сошиал сүлжээнд өөрийнхөө амжилтыг гайхуулаад байдаггүй. Зугаацаж цэнгэх нь ч бага улс. Эргэн тойрны хүмүүс тэднийг нуугдмал гэнэ. Сигматай үерхэж нөхөрлөхийн тулд багагүй цаг зарцуулах хэрэгтэй. Тэд хувийн мэдээллээ тэр болгонтой нь хуваалцаад байдаггүй хүмүүс юм. Тэд ч бас бусдын итгэл найдварыг хүлээхийн тулд өөрийгөө ихэд хичээх хэрэгтэй гэж үздэг.

© King Arthur: Legend of the Sword / Warner Bros.
  • Тэд – лидерүүд, гэхдээ даруухан

Сигма-эрчүүд бол талын ганц чоно л гэсэн үг. Гэхдээ тэд тодорхой нөхцөл болзолтойгоор хүчтэй удирдагч болж чадна. Тэд өөрийн хүсэл эрмэлзэл, хүч чадлаараа эргэн тойрноо байлдан дагуулах чадвартай. Сигма-эрчүүд өндөр албан тушаалд хүрлээ гээд хэзээ ч их зан гаргахгүй. Үл хүрэх албан тушаалтан болдоггүй тулд түүнийг хүндэтгэдэг.

  • Өөрийн амьдралын хэв маягийг бусдаас дээгүүр тавина

Сигма-эрчүүд өдөр тутмынхаа амьдралд ааштай гэмээр авир гаргадаг, хөндлөнгөөс хэн нэгэн амьдралыг нь хянах шиг гутамшигтай зүйл тэдэнд байхгүй. Тэд бусдын хүлээлтийг ч тоохгүй. Сигма-эрчүүд өөрөө л хүсвэл энэ бодлоо өөрчилж чадна.

© Kathy Hutchins / Shutterstock, © ChinaImages / Depositphotos.com
  • Тэд өөртөө итгэлтэй, гэхдээ анхаарлын төвд байхыг хүсдэггүй

Тэд манлайлагч байхыг хүсдэггүйн адил хэн нэгнийг мөн дагах хүсэлгүй. Сигма-эрчүүд оролцогчдын анхааралд өртөхгүйг хичээхийн зэрэгцээ мөн бусдад үл үзэгдэгч байх хэдий ч буланд нуугдахыг хүсдэггүй.

  • Хувийн орон зай тэдний хувьд маш чухал

Сигма-эрчүүд маш их хувийн орон зай шаардлагатай – шинэ зүйлд суралцаж, тавьсан зорилгодоо тэд ингэж л хүрнэ. Тэд амьдралдаа эрс өөрчлөлтийг хийж чадна: жишээ нь, дуртай ажлаа хийхийн тулд бусдын хараанд өртөхөө болино. Сигмачууд өөрийн зам дээр хэн нэгнээр саад хийлгүүлэхийг зөвшөөрөхгүй.

© Léon: The Professional / Columbia Pictures

 

Тэд яагаад алдартай вэ?

© Spectre / Eon Productions

Сигма-эрчүүд өөрсдийгөө нууц хөшгөөр хүрээлүүлсэн тул бусдыг өөртөө улам их татдаг. Түүний оюун ухаан, хараат бус байдлыг хэн ч тоолгүй орхиж чадахгүй. Сигмачууд бужигнасан олныг дагахгүй, тэд бусдын магтаалыг ч хүлээхгүй. Энэ л чанар нь эдгээр эрчүүдийг давтагдашгүй болгож байгаа юм, эмэгтэйчүүдийн хувьд ч адил. Нөгөө талаасаа сигма-эрчүүдийн “эрэлт” одоохондоо тренд болоод байна, эрт орой хэзээ нэгэн цагт моодноос гарна гэж найдна.

Сигма-эрчүүдийн тодорхойлолт интернетэд багагүй маргаан дэгдээсэн юм. Эрчүүдийн зарим нь энэ төрлийг инээдтэй гэсэн бол зарим нь яг л ийм болохыг хичээж буй. Эрчүүдийг альфа-, бета- болон сигма-эрчүүд гэсэн төрлүүдэд ангилж болохыг та хүлээн зөвшөөрч байна уу?

22
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/03/17 at 10:58

    Яг би

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *