Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн

1

1. Кофе, кола, хар цай

Хэрэв та эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг бол танан цагаан шүдтэй байх боломжгүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд маш их хэмжээний өнгө оруулагч бодисыг агуулдаг учир шүдний паалангийн эсийн бүтцэд нөлөөлж, шүдийг шар өнгөтэй болгодог. Кофе, хар цай нь гоо сайхны үүднээс л муу нөлөөтэй байдаг бол кола нь пааланг гэмтээж бие эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 1

2. Эрдэнэшиш ба попкорн

Чанасан болон хуурсан эрдэнэшиш нь буйлны үрэвслийг үүсгэдэг. Гол шалтгаан нь эрдэнэшишний хальс, үр тариа зэрэг нь таны шүдний хооронд удаан хугацаагаар үлдэж орхидогт байгаа юм. Дан эрдэнэшишээр ч зогсохгүй лаазалсан эрдэнэшиш нь цоорлыг үүсгэж, пааланг гэмтээнэ.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 2

3. Чихэрлэг зүйлс

Сайхан амттай чихэр нь таныг таргалуулаад зогсохгүй, амны хөндийн эрүүл мэндийг үгүй хийнэ. Чихэрлэг зүйлст хатуу чихэр, зөөлөн амттан, модон чихэр, ирис болон зөөлөн чихэр, бусад бүх төрлийн чихрүүд багтана. Чихэр нь өөрөө өнгө оруулагч бодистой учраас таны паалангийн өнгөнд нөлөөлөөд зогсохгүй, пааланг гэмтээж, цоорлыг үүсгэдэг.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 3

4. Чихэрлэг ундаа

Ундаа нь өөртөө аюултай нэгдлүүдийг агуулдаг. Хийжүүлсэн ундааны элемент бүр нь шүдний дайсан байдаг. Хамгийн гол дайсан нь хүчил болон нүүрстөрөгчийн давхар исэл. Тэд богино хугацаанд пааланг идэж чадна.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 4

5. Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа нь дан ганц элэгний дайсан ч биш, бас шүд болон таны буйлыг гэмтээж байдгийг та мэдэх үү? Гол шалтгаан нь согтууруулах ундаа уухад таниас ялгарах шүлсний хэмжээ багасдагт байна. Улаан, цагаан дарс ч гэсэн шүдэнд хөнөөлтэй аж.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 5

6. Гурилан бүтээгдэхүүн

Гурилан бүтээгдэхүүн таны гуалиг сайхан биеийг үгүй хийгээд зогсохгүй шүдэнд бас муу нөлөөтэй гэнэ. Тэд аманд оронгуутаа л задрах бөгөөд бактер үүсэх таатай нөхцлийг бий болгодог ажээ.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 6

7. Нимбэг болон жимс

Их хэмжээний хүчлийг агуулдаг жимснүүд шүдэнд хортой. Үүнд юуны өмнө нимбэгний ундаа орж байна. Мөн помидор ч энэ жагсаалтанд багтах ажээ. Гэхдээ идсэнийхээ дараа шүдээ шууд угааснаар өөрийгөө хамгаалж болно гэнэ. Гүзээлзгэнэ, интоор, нэрс зэрэг нь хүний дархлааны системд сайн нөлөөтэй ч шүдэнд муу нөлөөтэй ажээ.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 7

8. Өөхгүй мах

Та мах идсэнийхээ дараа шүдний утас хэрэглэдэг үү? Мах нь уураг, төмрөөр баялаг хэдий ч, холбогч эд болон буйлны үрэвсэл үүсгэх гол нөхцөл нь болдог. Үүнээс гадна мах нь шүдний завсар орж улмаар амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 8

9. Амтлагчид

Поппи болон сесам нь амны хөндийн цоорлын гол шалтгаан болдог. Цоорхой шүдэнд орж нян болон үрждэг ба цаашлаад бүр буйлны үрэвслийг ч бий болгоно.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 9

10. Хатаасан жимс

Хатаасан жимс гэсэн үг заавал ч үгүй хорхой гэсэн үгтэй цуг явдаг. Жимсийг хатаахдаа сахарыг нэмдэг бөгөөд шүдтэй наалдаад яаж зажлагддаг билээ дээ? Хоол идсэний дараа шүдээ угаах шаардлагатай ба эдгээр зөвлөгөөг дагаснаар эрүүл шүдтэй байх боломжтой юм.

Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн 10

19
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. X

    2015/06/25 at 16:02

    Huuyee tgd yu idehiin bolj bnaa

  2. Selenge Oyuntsetseg

    Selenge Oyuntsetseg

    2015/06/25 at 16:07

    Muu muu l gehiin ideh ym oldhiimuu

  3. Зочин

    2015/06/25 at 17:21

    Заза тэгвэл өвс л идэцгээе!

  4. Зочин

    2015/06/25 at 23:25

    nimbeg ideheer shud tsairaad bdiishd

  5. aa

    2015/06/26 at 01:19

    euch bitgii id zus l uu uwusch bas muu xaxaxa

  6. Hun

    2015/06/26 at 08:49

    Yer ni tegeed hun amidrah esul amidral baih yosgui l boloh geed bnda

  7. L

    2015/06/29 at 18:20

    Хүний амьдралд аз жаргал заавал хэрэгтэй аз жаргал гэдэг чинь эрүүл мэнд гэхдээ бас хийх дуртай идэх дуртай юмаа хийж байж сайхан аз жаргалтай амьдарна биз дээ

  8. Зочин

    2015/07/04 at 10:32

    Minii iddeg buh zuil shudend muu baij shuud uvs idii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *