Will Smith-ийн шилдэг 15 кино

1

1. The legend of Bagger Vance

126 минут үргэлжлэх энэ кино нь 2000 оны 11-р сарын 3-ны өдөр дэлгэцнээ гарсан ба ерөнхий найруулагчаар нь Редфорд ажиллаж, зохиолыг нь Прессфиелд бичжээ. Ерөнхий агуулга нь нэгэн гольфчны тухай бөгөөд спорт болон амьдралдаа амжилт гаргах гэсэн түүний оролдлогыг гайхалтайгаар дүрслэн харуулдаг.

Will Smith-ийн шилдэг 15 кино 1

 

2. Ali

2001 оны 12 сарын 25-нд үзэгчдийн хүртээл болсон тус кино нь 157 минут үргэлжилнэ. Майкл Манн найруулагчаар нь ажиллаж, зохиолыг нь Грегори Эллен Ховард бичжээ. Алдарт боксчин Мухамед Алигийн амьдралыг бүрэн дүүрэн үзүүлжээ.

Will Smith-ийн шилдэг 15 кино 2

3. Men in Black 2

Нийт 88 минут үргэлжилдэг тус кино нь 2002 оны 7 сарын 3-нд нээлтээ хийсэн юм. Сонненфиелд найруулагчаар нь ажиллаж, кино зохиолыг Кунненгам бичив. Тагнуулч К өөрийн ой санамжаа эргүүлэн олж авах хэрэгтэй болох ба тагнуулч Ж-тэй хамтардаг тухай гарна.

Will Smith-ийн шилдэг 15 кино 3

4. Where the day takes

Нийт 105 минут үргэлжлэх тус дэлгэцийн бүтээл нь 1992 оны 9 сарын 11-ний өдөр дэлгэцээр цацагдсан. Марк Рокко найруулж, Хичкок зохиолыг нь бичжээ. Өсвөр насны залуучуудын тухай гарах ба тэд биеэ үнэлэлт, хүчирхийлэл, хар тамхиар дүүрсэн гудамжны амьдралаас салахыг оролдох болно.

Will Smith-ийн шилдэг 15 кино 4

5. Made in America

111 минут үргэлжилдэг тус кино нь 1993 оны 5 сарын 28-ны өдөр нийтийн хүртээл болсон байдаг. Ричард Бенжамин найруулж, Брэндивайн зохиолыг нь бичсэн. Үрийн шингэнээ хандивласан залуу хожмоо өөрийнхөө төрсөн охиныг олж буй тухай гардаг билээ.

Will Smith-ийн шилдэг 15 кино 5

6. Hitch

118 минутын тус киноны найруулагчаар Энди Теннант ажиллаж, Кевин Бисч зохиолыг нь бичиж 2005 оны 2 сарын 11-ний өдөр дэлгэцнээ гаргасан байна. Үзсэн хүнд урам өгч инээлгэхээр кино болсон.

Will Smith-ийн шилдэг 15 кино 6

7. Bad boys

118 минутын энэхүү бүтээл 1995 оны 4 сарын 7-нд дэлгэцнээ гаргасан бөгөөд Майкл Бэй найруулж, Жорж Галло зохиолыг нь бичжээ. Хар тамхины хэрэгт холбогдсон гэрчийн амь насыг аврахын тулд 2 мөрдөгч хэрхэн ажиллаж байгааг харуулжээ.

Will Smith-ийн шилдэг 15 кино 7

8. The pursuit of happiness

117 минут үргэлжилдэг. Найруулагчаар нь Муккино, кино зохиолчоор Конрад ажилласан ба 2006 оны 12 сарын 15-ны өдөр дэлгэцнээ анх гаргасан түүхтэй. Ядуу худалдаачин ажлаа өөрчлөн, хүүгээ өсгөдөг тухай гардаг юм.

Will Smith-ийн шилдэг 15 кино 8

9. Seven pound

123 минут үргэлжлэх тус киног анх дэлгэцнээ 2008 оны 12 сарын 19-нд гаргажээ. Муккино найруулж, Ниепорто зохиолыг нь бичив. Нууц ачаатай нэгэн залуу 7 хүний амийг аварч буй тухай гардаг ажээ.

Will Smith-ийн шилдэг 15 кино 9

10. Independence day

Кино нийт 145 минут үргэлжлэх ба 1996 оны 7 сарын 3-ны өдөр дэлгэцнээ анх гарчээ. Найруулагчаар нь Роналд Эммерих, зохиолчоор нь Дийн Девлин ажиллав. Харь гаригийнхан хамгийн шилдэг техник, зэр зэвсгээ авчран манай дэлхийг устгахыг оролдоно.

Will Smith-ийн шилдэг 15 кино 10

11. Wild Wild West

1999 оны 6 сарын 30-ны өдөр дэлгэцнээ гарсан тус бүтээл нь нийт 106 минут үргэлжилнэ. Сонненфиелд найруулагчаар нь ажиллаж, Жим Томас зохиолыг нь бичжээ. Хорт санаатнаас ерөнхийлөгчийг хамгаалахын тулд хамгийн шилдэг 2 мэргэн буучныг хөлсөлж байгаа тухай гардаг.

Will Smith-ийн шилдэг 15 кино 11

12. Men in Black

Нийт 98 минут үргэлжлэх ба 1997 оны 7 сарын 2-нд дэлгэцнээ гарчээ. Сонненфиелд найруулж, Кунненгам зохиолыг нь бичжээ. Нью-Йоркийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч нууц байгууллагатай хамтран ажиллаж буй тухай гардаг.

Will Smith-ийн шилдэг 15 кино 12

13. I am legend

2006 оны 11 сарын 28-ны өдөр дэлгэцнээ гарсан тус бүтээл нь нийт 101 минут үргэлжилнэ. Лоренс найруулагчаар нь ажиллаж, зохиолыг нь Протосевич бичжээ. Тахал ихэнх хүмүүсийг устгах ба үлдсэн хэдэн хүн нь мангас болон хувирах бөгөөд нэгэн баатар тэднийг эмчлэх арга хайх болно.

Will Smith-ийн шилдэг 15 кино 13

14. I robot

Тус бүтээл нь нийт 115 минут үргэлжлэх ба 2004 оны 7 сарын 16-нд анх дэлгэцнээ гарчээ. Найруулагчаар Элекс Прояас, зохиолчоор Жефф Винтар тус тус ажиллажээ. 2035 дугаартай цагдаа роботын үйлдсэн гэмт хэргийг судалж байгаа тухай гарна. Тус хэрэг нь хүн төрөлхтөнд асар том аюул учруулж болзошгүй юм.

Will Smith-ийн шилдэг 15 кино 14

15. Hancock

Тус кино нь нийт 92 минут үргэлжлэх ба 2008 оны 7 сарын 2-ны өдөр дэлгэцнээ гарсан. Петер Берг найруулагчаар нь ажиллаж, Винсент Нгогийн зохиолыг ашигласан юм. Ханкок хэмээх нэртэй байнга юмсыг сүйтгэж явдаг супер баатар нэгэн өдөр хүний амь аварснаар бүх зүйл нь өөрчлөгддөг тухай гарна.

Will Smith-ийн шилдэг 15 кино 15

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. өндөр болгох нууц

    2015/06/25 at 15:35

    Сэтгэгдэл *15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *