Бие дээрээ инээж буй эможиний дүрс бүхий арьстай могой 6000 ам.доллараар зарагджээ

0

Манай сайт уншигч танд өөрийн бодит үнээс даруй 60 дахин өндөр үнээр зарагдсан нэгэн могойг танилцуулахаар бэлдлээ.

АНУ-ын Жоржиа мужаас гаралтай Justin Kobylka хэдэн жилийн турш хялман могойг арьсан дээрээ дахин давтагдашгүй хээтэй болгох туршилт явуулжээ. Үүний үр дүнд бие дээрээ гурван инээж буй эможи хэлбэрийн толботой могой гарган авч чаджээ.

NYPost

Kobylka Reptiles компанийн эзэн Kobylka нь Зүүн хойд Жоржиа мужид могойн дэлгүүр ажиллуулдаг бөгөөд могойд генийн өөрчлөлт оруулснаар арьсан дээрээ боломжгүй мэт өвөрмөц хээтэй могойг гарган авснаа мэдэгджээ. Хэдийгээр могойн арьсны хээ түүний хүсч байснаар болоогүй боловч $6000-оор зарагдсан байна. Энэ нь бодит үнээс даруй 60 дахин өндөр үнэ аж.

NYPost

Түүнчлэн 20 могойны туршилтаас нэг нь ийм хээтэй гарах магадлалтай гэдгийг тэрээр дурьджээ.

Инээж буй эможи хэлбэрийн хээтэй могойноос гадна тэрээр өвөрмөц гэгээлэг өнгийн цэгэн хээтэй могойг үржүүлж байгаа ажээ.

20
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *