
Гэрт эд хогшил ихсэх тусам, тэр дундаа жижиг сажиг хог нoвш олшроод эхлэхээр шургуулга, шүүгээнд замбараагүй байдал үүсдэг. Эдгээрийг үе үе цэгцэлсэн ч гэсэн хэсэг хугацааны дараа дахиад л учир нь олдохоо байна. Интернетийн зарим нэг хэрэглэгчид тус асуудлыг нэг мөр шийдэж чаджээ. Азаар тэд өөрсдийн нууцаасаа бидэнтэй хуваалцсан байна.
Бид ч гэсэн тэдний лайфхакыг аль хэдийн ашиглаад эхэлчихсэн, танд ч мөн хэрэг болж юуны магад.
1. Бид шүүгээний доор гүйдэг шургуулга хийсэн юм. Өөрт хэрэгтэй амтлагчийг олоход тун амар болсон

2. Олон жижиг сажиг зүйлийг хайрцаг саванд хийх нь үнэхээр зүгээр юм байна, орон зай илүү их гарна, зохион байгуулалт ч сайтай болох нь. Би сэтгэл хангалуун байгаа шүү

3. Элдэв зүйл хадгалах органайзер. Нэг л самбар, хэд хэдэн шилэн сав, багахан төмөр утас

4. Угаалтуурын доор байдаг орон зайг эмх цэгцтэй болгож чадлаа

5. Шүүгээнд ийм органайзер хийвэл илүү их шилэн сав багтаах боломжтой

6. Би угаалгын өрөөндөө шинэ тавиуртай болсон юм, яаж хэрэглэхээ сая л ойлголоо

7. Угаалгын өрөөний тавиурыг би ингэж хэрэглэдэг. Одоо миний цонхны тавцан илүү зайтай болсон, цэцэгнүүд маань ч өөрийн гэсэн байртай болж чадлаа

8. Би кофены эд зүйлстээ органайзер хийсэн. Анх удаа модоор тавилга хийж үзсэн маань энэ

9. Ийм шаталсан тавиур дээр амтлагчуудыг өрвөл авахад үнэхээр амар юм байна

10. Өнөөдөр гал тогоондоо эмх цэгцийг бий болголоо

11. Энэ гүйдэг босоо шургуулгыг би өөрөө хийсэн юм шүү. Элдэв төрлийн амтлагч, гал тогооны хэрэгслийг шүүгээ, хөргөгч хоёрын хооронд гарсан илүү зайг ашиглаж хадгалах боллоо

12. Миний угаалгын өрөөнд шүүгээ, шургуулга гэж байдаггүй. Харин энэ сагсны ачаар миний нүүрний будаг үнэхээр эмх цэгцтэй харагдах боллоо

13. Хөргөгчинд савлагаатай хүнсний бүтээгдэхүүнийг жижиг хайрцагт хадгалахад эмх цэгцтэй харагдана

14. Миний ургаж байгаа цуглуулга

15. Хоолны хэрэгслүүдээ хадгалах энэ органайзерийг би өөрөө хийсэн: хатуу гипсон хавтан, цаас, скоч л орлоо

16. Угаалтуурын доод орон зайг өнөөдөр л зөв ашиглаж эхэллээ

17. Цагаан хэрэглэлийн шүүгээ. Өмнө болон дараах гэрэл зураг

18. Эхнэр маань цай, кофегоо ингэж цэгцэлжээ

19. Тавцан дээр арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг нэг дор байрлуулах арга

20. Олон жилийн турш хувцсаа ингэж эвхдэг болсон мөртлөө л онгойлгох болгондоо хүүхэд шиг баярласаар явна

21. Би 23 жилийн турш хувцасны шургуулганд хувцсаа чихэж амьдарчээ. Амралтын өдрийг цэвэрлэгээнд зарцуулсны ачаар хувцас болгон баяр баясал авчрах боллоо

22. Шургуулганд футболк, майкаа ингэж хийдэг болсон. Нийт 38 ширхэг байгаа

23. Ариун цэврийн цаасны нөөцийг хадгалах шилдэг арга

24. Одоо л угаалгын өрөөндөө орохоор сайхан санагддаг болоод байна

25. IKEA-гийн шилэн сав нүүрний будагны багсыг тоос шорооноос хамгаална

26. Дахиж хэзээ ч хавчаараа гээж үзсэнгүй. Миний эхнэр ч ухаантай хүн шүү

Та эд зүйлийг эмх цэгцтэй хадгалах ямар арга ашигладаг вэ?







