Нэгэн цаг үед үзэгчдийг бaйлдан дагуулж явсан ч урлагийн замнал нь аажмаар уруудан ахин дэлгэцнээ гараагүй 10 алдартан

0

Алдар нэрийн оргилд удаан байж, амжилттай явна гэдэг тун хүнд сорилт байдаг нь мэдээж биз ээ. Нэр хүнд, амжилттай карьераа хадгалж үлдэхийн тулд жүжигчид эрүүл мэнд болон гэр бүлдээ гаргах цаг заваа золиоcлож байдаг нь эргэлзээгүй. Иймээс ч зарим жүжигчид урлагаас хэсэг хугацаанд завсарлага авч хувийн амьдралдаа цаг гаргах шийдвэр гаргадаг билээ. Манай сайт уншигч танд урлагийн салбараас хэсэг хугацаанд завсарлага авсан ч эргэж алдар нэрийн оргилд хүрч чадаагүй болон гялалзаж явсан замнал нь маш хурдан уруудсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Eva Mendes

© Hitch / Columbia Pictures and co-producers, © Mega Agency / East News

2000-аад оны эхэн үед жүжигчин Eva Mendes кино урлагийн тавцанд хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болж “Training Day”, “2 Fast 2 Furious”, “Once Upon a Time in Mexico”, “Hitch”, “Lost River” зэрэг кинонуудад тоглож байв. Гэсэн ч тэрээр энэ бүх амжилттай замналаа түр хугацаанд хойш тавьж, 2014 онд мэндэлсэн Esmeralda, 2016 онд мэндэлсэн Amada нартайгаа цагийг илүү их өнгөрүүлэх шийдвэр гаргаж байжээ.

 

2. Daniel Day-Lewis

© There Will Be Blood / Paramount Vantage and co-producers, © Jean_Nelson / Depositphotos

“My Left Foot”, “There Will Be Blood”, “Lincoln” кинонуудаараа Оскарын шагнал хүртэж явсан нэрт жүжигчин эр 2017 онд урлагийн замналаа орхихоор шийдсэн гэдгээ олон нийтэд мэдэгдэж байв. Тухайн үед түүний хэвлэлийн төлөөлөгч, “Өнгөрсөн бүх хугацаанд хамтран ажилласан хүн бүрт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэхүү гэнэтийн шийдвэрийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгджээ. Хожим тэрээр, “Хийх ёстой зүйлс байсан учраас л ийм шийдвэр гаргасан” хэмээн дурдсан байдаг.

 

3. Cameron Díaz

© There’s Something About Mary / Twentieth Century Fox, © Christopher Smith / Invision / AP / East News

Түүний шүтэн бишрэгчид магадгүй Cameron Díaz-ыг одоо ч амжилттай яваа нэгэн хэмээн дүгнэж болох ч тэрээр 2014 оноос хойш ахин кинонд дүр бүтээхгүй гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Түүний хувьд 1994 онд анх “The Mask” киногоор олны танил болж байсан бөгөөд түүнээс хойш инээдмийн болон драма төрлийн кинонуудад дүр бүтээж байсан юм.

Тэрээр 2015 онд Benji Madden-тай гэр бүл болж, 2019 онд 47 насандаа анхны охиноо төрүүлсэн юм.

 

4. Taylor Lautner

© The Twilight Saga: Eclipse / Summit Entertainment and co-producers, © taylorlautner / Instagram

2008 оноос хойш “Twilight” цувралд маш амжилттай тоглож, олны анхаарлын төвд орж явсан жүжигчин Taylor Lautner-ын ирээдүй маш гэрэлтэй байх болно хэмээн таамаглаж байсан ч бүх зүйл эсрэгээрээ эргэсэн юм. Түүний хувьд хамгийн сүүлд Netflix платформын “Home Team” хэмээх америк хөлбөмбөгийн дасгалжуулагчийн амьдралын тухай өгүүлэх цувралд ажиллаж байгаа гэсэн мэдээ гарч байв. Taylor Lautner-ын хувийн амьдралын хувьд тэрээр 2018 оноос хойш Taylor Dome-той үерхэж байгаа ажээ.

 

5. Meg Ryan

© You’ve Got Mail / Warner Bros. and co-producers, © megryan / Instagram

“When Harry Meet Sally”, “Sleepless in Seattle”, “You Have Got Mail” зэрэг инээдмийн романтик төрлийн кинонуудаараа 1980, 1990-ээд онд алдаршиж явсан жүжигчин Meg Ryan хамгийн сүүлд 2015 онд “Ithaca” хэмээх кинонд дүр бүтээжээ. 2019 онд тэрээр кинонд тоглох нь ядаргаатай мэдрэмж төрүүлэх болсон тухайгаа дурдсан байдаг.

 

6. Melissa Joan Hart

© Sabrina the Teenage Witch / Viacom Productions and co-producers, © melissajoanhart / instagram

Хэдийгээр урлагийн замналаа өндөрлөөгүй боловч тэрээр 1990-ээд онд хүмүүсийн таамаглаж байсан амжилтыг гаргаж чадаагүй билээ. Түүний хувьд хамгийн амжилттай бүтээл нь болсон “Sabrina the Teenage Witch” цуврал нь энэ жил 25 нас хүрээд байгаа юм.

Ийнхүү өдгөө тэрээр өөрийгөө бусдад таниулах үүднээс өөрийн Инстаграм хуудасны намтар хэсэгт бүтээж байсан алдартай дүрүүдээ тоочин бичсэн байдаг ажээ.

 

7. Sarah Michelle Gellar

© Buffy the Vampire Slayer / 20th Century Fox Television and co-producers, © sarahmgellar / Instagram

1990-ээд оны цуврал кино үзэгчдийн хувьд түүнийг 1997-2003 оны хооронд дэлгэцнээ гарсан “Buffy the Vampire Slayer” цувралаар нь сайн мэдэх биз ээ. Мөн тэрээр “I Know What You Did Last Summer”, “Scooby-Doo” зэрэг кинонуудад дүр бүтээж, дуу оруулж байжээ. Сүүлийн жилүүдэд тэрээр дэлгэцнээ төдийлөн гарахаа больж, цөөн хэдэн туслах дүрийг бүтээж байгаа аж. Өдгөө тэрээр жүжигчин Freddie Prinze-тэй гэр бүл болж, хоёр хүүхдийн ээж болоод байгаа билээ.

 

8. Alyssa Milano

© Charmed / Spelling Television and co-producers, © milano_alyssa / Instagram

40 эргэм насныхан 1984-1992 онд дэлгэцнээ гарч байсан “Who is the Boss?” цувралд бүтээсэн дүрээр нь түүнийг андахгүй сайн мэдэх биз ээ. Ийнхүү олны танил болсон тэрээр “Charmed”, “Melrose Place” цувралуудаараа улам их амжилтын эзэн болж байв. Гэсэн ч тэрээр сүүлийн үед кинонд дүр бүтээхээс илүүтэйгээр найруулагчийн багт ажиллахыг илүүд үзэх болсон бөгөөд хэдийн хоёр хүүхдийн ээж болж гэр бүлийн амьдралдаа ч мөн анхаарахыг илүүд үзэх болжээ.

 

9. Hilary Swank

© P.S. I Love You / Warner Bros. and co-producers, © hilaryswank / Instagram

“Boys Don’t Cry”, “Million Dollar Baby” киногоороо Оскарын шагналын эзэн болж байсан тэрээр “Karate Kid”, “P.S. I Love You” зэрэг алдартай кинонуудад ч дүр бүтээж байв. Гэсэн ч тэрээр сүүлийн жилүүдэд гол дүрийн санал хүлээн авах нь цөөрч, олны хүлээлт үүсгэсэн кинонуудад дүр бүтээхээ болиод байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн жил “Away” цувралд дүр бүтээсэн ч Netflix компанийн зүгээс тус цувралын дараагийн улирлыг бүтээхээс татгалзаад байгаа ажээ.

 

10. Jessica Alba

© Fantastic Four / Twentieth Century Fox and co-producers, © jessicaalba / Instagram

2000-аад онд “Dark Angel”, “Sin City”, “Fantastic Four” зэрэг кинонуудад тоглож алдар нэрийн оргилд хүрсэн тэрээр 2008 онд гэр бүл зохиож, мөн ондоо охинтой болж, 2011 онд хоёр дахь охиноо өлгийдөн авснаар хэсэг хугацаанд урлагийн салбараас хөндийрч, эрүүл мэнддээ анхаарч, гэр бүлдээ цаг гаргах шийдвэр гаргаж байв. Энэ хугацаанд тэрээр 2011 онд нээлтээ хийсэн “Honor” кинонд гол дүр бүтээсэн ч түүнээс хойш төдийлөн том дүрийн санал хүлээн аваагүй ажээ. Тэрээр 2017 онд гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.

Тэрээр өдгөө кино урлагт бус бизнесийн салбарт илүү амжилттай ажиллаж байгаа бөгөөд хүний биед сөрөг нөлөөгүй, органик гаралтай хүүхдийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “The Honest” нэртэй компанийг удирдаж байгаа ажээ.

14
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *