Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлсэд агуулагдах нууцлаг, далд үүрэгтэй 11 хэсэг. Бид тэрийг нь гадарлаа ч үгүй явж байжээ

0

Өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлд бид тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй. Жирийн даавуун цамц эсвэл савлагаатай шүүсэнд стандарт бус юу л байв гэж дээ? Зарим нэг жижиг сажиг зүйл нь үнэхээр бидний амьдралыг хөнгөвчлөх зориулалттайгаар хийгдсэн байдаг ажээ.

Бид бүгдэд байдаг эд зүйлийг бид сайтар ажиглаж хараад, чамлахааргүй шинэ зүйлсийг олж мэдсэнээ танд хүргэж байна.

1. Цамцны энгэр дээрх гурвалжин

© Colourtex.ru

Спортын сонгодог загварын цамцны зах дээр гурвалжин оёсон байдгийг бид сайн мэднэ. Одоо энэ хэсэг ямар ч үүрэггүй болсон, одоогийн үйлдвэрлэгчид сонгодог загварыг хүндэтгэн энэ оёдлыг хэвээр үлдээжээ. Спортын цамц дөнгөж зах зээлд  гарч эхлэх үед энэ хэсэг илүү зузаан байсан гэдэг – тамирчны хөлсийг шингээх зорилготой. Цамцыг өдөр тутамд өмсөхөд зах нь хурдан сунаж хэлбэрээ алддаггүй байв.

 

2. Хүрэмний мөрөн дээрх “мөрдөс”

© Depositphotos.com

Хүрэм, пальтоны мөрөн дээр байдаг товчтой “погон” буюу “мөрдөс” нь нүдэнд гоёл төдий л харагддаг. Үнэндээ маш өндөр хэрэглээтэй эд юм. Цүнх, үүргэвчний мөрөвчийг мөрнөөс амархан гулсуулахгүй тогтоох үүргийг гүйцэтгэнэ.

 

3. Пиджакны баруун талын хоёр халаас

© Depositphotos.com

Сонгодог загварын зарим нэг пиджак баруун талдаа хоёр халаастай байдаг. Өнөөдөр дээд талын жижиг халаасыг бараг ашиглахаа больжээ, урьд нь бол жентельменүүд галт тэрэгний тасалбараа хадгалдаг байв. Тиймдээ ч “тасалбарын халаас” гэдэг нэртэй болсон юм. Өнөөдрийн хэрэглээ – тэрхүү уламжлалыг хүндэтгэн үлдсэн байна.

 

4. Зүүний хатгуур

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зүү хатгадаг хатгуур нь зөвхөн зүүг зөв хадгалаад зогсохгүй мөн үзүүрийг хурц хэвээр нь байлгахад нөлөөлдөг. Оёдолчдын онцлон хэлж байгаагаар бол будаа зүүг сайн хурцалдаг ажээ.

 

5. Хувцасны модон өлгүүр

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өнөөдөр өөрийн хувцсандаа хүссэн өлгүүрээ сонгох боломжтой болсон: хуванцар эсвэл модон. Урьд өмнө нь зөвхөн модоор л өлгүүр хийдэг байлаа. Тодорхой төрлийн модоор хийсэн өлгүүр нь хувцсыг цагаан эрвээхэй зэрэг хортон шавьжаас хамгаалдаг ажээ: модны үнэр тэднийг үргээдэг байна.

 

6. Цамцны арын дэгээ

© Reserved.com

Ар нуруундаа дэгээтэй цамц олон жилийн өмнө далайчдын дунд алдартай байжээ: бүхээг нь жижигхэн болохоор хувцас хадгалах зай тэр болгон олдохгүй. Харин ийм цамцтай байхад дурын үзүүртэй зүйлээс өлгөчихөж болно.

1960-аад оноос эхлэн GANT хувцас үйлдвэрлэгч өөрийн цамцандаа ийм дэгээ нэмжээ. Тэдний бүтээгдэхүүний ихэнх худалдан авагч нь коллежид суралцагчид тул шүүгээ зэргээс цамцаа өлгөх боломжийг олгосон байна. Дараа нь оюутнууд уг цамцыг сонгох болсон: тэд хэн нэгэн бүсгүйтэй үерхэж эхэлсэн харилцаагаа цамцны дэгээгээр илэрхийлнэ. Хэрвээ залуугийн цамцанд дэгээ байхгүй бол тэр хэнтэй ч болзоогүй, ганц бие гэсэн үг.

 

7. Цамцны захан дээрх товчны хөндлөн нүх

© Reserved.com

Та анзаарсан уу? Цамцны товчны нүх ганцаас бусад нь бүгд босоо байдаг, хамгийн дээд талын л нүх хөндлөн. Хэрвээ та зангиа зүүвэл товчны нүх цухуйхгүй байх зориулалттай юм.

 

8. Lego-ний нүх

© Pixabay

Lego тоглоом үйлдвэрлэгчид худалдан авагчиддаа анхаарал тавьдаг уламжлалтай. Тийм ч учраас тоглоомын толгой нь жижигхэн нүхтэй хийгддэг байна. Бага насны хүүхэд санамсаргүй байдлаар тоглоомыг залгивал агаар оруулах зориулалттай ажээ.

 

9. Пальтоны оёсон бүч

© Depositphotos.com

Одоо энэ бүчийг чимэг байдлаар оёдог болжээ. Урьд нь дaйн бaйлдааны үед цэpэг хувцсыг эмх цэгцтэй харагдуулах зориулалттай байсан юм.

 

10. Шүүсний цаасан савлагааны дээд гурвалжин булан

© Nadia Cruzova / Shutterstock

Цаасан хайрцагны “далавч” нь хүүхдүүдэд их амар байдаг: хүүхдэд барихад амар, соруулаар уухдаа хэт чанга дарж шүүсийг гоожуулахгүй. Эцэг, эхчүүдийн интернетэд байрлуулсан лайфхакыг сонирхоорой.

 

11. Heinz кетчупны товойлгож гаргасан 5 болон 7-ийн тоо

© ChebanenkoAnn / Shutterstock

Энэ нь зүгээр ч нэг чимэг биш юм: савнаас кетчупыг амархан гаргахад туслах газрыг тоогоор тэмдэглэжээ. Хэрэглэгчдийн олж мэдсэн зүйл. Урьд нь энэ тоо тус компаниас гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг сурталчлах арга байсан (угтаа бол үүнээс ч их төрлийн бүтээгдэхүүнтэй). Мөн Х. Ж. Хайнц-ын өөрий азын тоо нь 57 гэнэ.

Өөр та ямар нууц зориулалтыг мэдэх вэ?

13
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *