
Хэдэн арван жилийн өмнө очихын тулд заавал цаг хугацааны машин ашиглах шаардлагагүй. Таны ямар нэгэн ой санамжтай холбоотой хуучны киног үзэх эсвэл урьд нь шүтэн биширч байсан алдартныхаа гэрэл зургийг интернетээс ухаж үзэхэд л болно.
Бид хуучны сайхан он цагийг дурсах гэж архивын гэрэл зураг эргүүлж үзсэн юм. Өнгөрсөн цаг хугацааг нулимсаа дуустал санагалзаж суух нь их.
Энэ гэрэл зураг дээр байгаа Мадоннаг хүмүүс тэр болгон амархан танихгүй. 1987 онд Таймс-Скверт зохион байгуулагдсан тоглолтын үеэр

Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне хоёр Канн-д цагийг зугаатай өнгөрүүлжээ, 1990 он

Харин 1996 онд Арни Москва дахь Planet Hollywood рестораны нээлтэд хүрэлцэн иржээ

90-ээд оны эхээр энэ багийн тусламжтайгаар “Twin Peaks” олон ангит киноны Лора Палмерт юу тохиолдсоныг мэдэх гэж ихэд зорьсон доо

Леонардо Ди Каприо, Роберт Де Ниро хоёр тэртээ алсын 1993 онд болон одоо үед

Үнэхээр цэл залуугаараа байгаа Ди Каприо болон Жонни Депп хоёр “What’s Eating Gilbert Grape” киноны зураг авалтын үеэр, бас л 1993 он

Бритни Спирсийн шүтэн бишрэгчид архивийн ийм нэгэн гэрэл зургийг хуваалцжээ. Он нь тодорхойгүй, гэхдээ хосууд сайхан харагдаж байна

Жулия Робертс болон Лора Сан Жакомо нар “Pretty Woman” киноны зураг авалтын үеэр Лос-Анжелесийн гудамжинд авахуулсан гэрэл зураг, 1990 он

Үзэсгэлэнтэй Сигурни Уивер жүжигчин Билл Мюррейн хамт, алс тэртээх 1984 онд

Киану Ривз болон Алекс Уинтер нарын 31 жилийн зөрүүтэй авахуулсан гэрэл зураг: 1989 оныг 2020 онтой харьцуулав

Бяцхан Дрю Бэрримор загалмайлсан эцэг Стивен Спилбергийн хамт, 80-аад он

“The X-Files” олон ангит киноны мартагдашгүй хос, 1993 он

Ширүүн залуус даа. Мел Гибсон, Бага Роберт Дауни хоёр – 1990-ээд он, “Air America” киноны зураг авалтын үеэр

Харин энд загварлаг Бага Роберт Дауни 1994 оны үеэр

Бас нэгэн урт үстэй сайхан залуу. Брэд Питт 1992 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр үзэсгэлэнтэй Жульетт Льюисын хамт

Харин энд Питт өөрийн өмнөх эхнэр Женнифер Энистоны хамт, 2000 он

30 настай Мерил Стрип 1979 онд хүртсэн “Оскар”-ын шагналаа барин зургаа даруулжээ. “Kramer vs. Kramer” киноны дүрээрээ шилдэг эмэгтэй дүрээр шалгарсан юм

Бидний хайртай матрын ангууч Стив Ирвин эхнэр Терри болон нялх кенгуруны хамт, 2002 онд

Цэл залуухан Моника Беллуччи, загвар зохион бүтээгч Валентино Гаравани нар, 1990-ээд оны эхээр

Харин энд италийн үзэсгэлэнт бүсгүй хуучин нөхөр Венсан Касселийн хамт “Le Pacte des loups” киноны нээлтэн дээр хүрэлцэн иржээ, 2001 он

Моника Беллуччигийн бас нэгэн сайхан гэрэл зураг байна. Энэ удаад Каннын кино наадмын үеэр. 1997 он

Шон Коннери 1999 онд “Hollywood Walk of Fame”-д ул мөрөө үүрд үлдээжээ

Сонирхолтой гурвал: Вуди Аллен, СарА Жессики Паркер болон Питер Фальк, 1997 он

Мөpдөгч Коломбо жигтэйхэн ганган ноосон цамцаар гоёод “Ishtar” киноны нээлтэн дээр үзэсгэлэнтэй гэргийгээ дагуулан иржээ, 1987 он

26 настай Робин Уильямс “Mork & Mindy” олон ангит киноны зураг авалтад бэлдэж байгаа нь, 1977 он

Хэрвээ танд хэдэн жилийн өмнөх рүү буцаж очих боломж байсан бол та оддын хэнтэй нь уулзахыг хүсэх вэ? Хэн нь танд хамгийн их таалагддаг бол?







