Өлсөж бээрсэн муурын зулзага эсвэл ядруухан яваа гөлөг харсан хэн ч болов өрөвдөж, өөрийн эрхгүй тусламжийн гараа сунгана. Хайр, халамжийн ачаар эдгээр өрөвдмөөр амьтад гэр бүлийн нэгэн аз жаргалтай гишүүн болох ажээ. Хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгаж чадсан эзэн нь түүний хувьд дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй хүн нь болж насан туршдаа үнэнч анд нь болохыг хичээнэ.
Сайхан төгсгөлтэй түүхэнд бид дуртай, эдгээр гэрэл зургуудыг үзэж суухад хайрлаж халамжлах эзэнтэй болсон эдгээр амьтад үнэхээр азтай ажээ.
Эхний гэрэл зураг – гэртээ авчирсан анхны өдөр Рубен муур маань ийм байлаа. Тэр цагаас хойш надтай 2 жил цуг амьдарч байна
Энэ хоёрыг сарын өмнө нэгэн буйдхан тосгоноос олсон юм. Эзэн нь тэднийг удахгүй ойд хаяна гэж хэлж байж билээ. Өчигдөр тэднийг хайрлах гэртэй болгосон шүү, өөр дээрээ авчихлаа
16 жилийн өмнө түүнийг гэртээ авчирч байлаа
Энэ миний илжиг. Энэ жилийн 1 дүгээр сард эхтэй нь цуг өөр дээрээ авсан юм. Илжигний тугал их туранхай, яг л ястай шуудай шиг харагдаж байлаа. Одоо ямар болсныг нь та хар л даа
Жилийн өмнө үнэнч андтай болсон юм даа
Амьтдын устгалд оруулахаар баригдсан тэр өдөр миний нохойны зургийг өнөөдрийн зурагтай нь харьцуулаад хараарай
Жеррийг хэдхэн долоо хоногтой байхад нь ах, дүүсийнх нь хамт хайрцагнаас олсон юм. Одоо 11 долоо хоног хүрчээ, эв эрүүл, сайхан бойжиж байна. Манайх 4 муужгайг дөрвүүлэнг нь тэжээж байгаад өөрсдөдөө Жерриг авч үлдсэн юм
Манайд ирснээс хойш 7 жил өнгөрчээ
Гудамжнаас олсон юм. Хэдхэн хоногийн дараанаас л царай орж хөөрхөн болоод ирлээ. Танилц, Жан-Люк Пуркар!
Асрамжийн газарт байсан үе болон 7 жилийн дараах гэрэл зураг
Орон гэргүй, бохир муурнаас эрх муур болж хувирсан нь: “Хөөе, миний оройн хоол хаана байна аа?”
Би энэ амьтныг өөр дээрээ авсан юм, хөөрхий хараагүй төржээ. Бяцхан дэгдээхэй аз жаргалтай тахиа болж өслөө дөө
2 жилийн өмнө гэртээ авчирсан юм. Бүр өнгө орчихоод байгааг нь. Түүний Дарт Вайдер гэдэг юм.
“Үрчилж авснаас” хойш жилийн дараа. Одоо тэр байнга л инээдэг болж. Үнэхээр аз жаргалтай охин шүү
Гудамжинд хаясан байхад нь олж авсан юм, одоо бидний хайртай Флоки болсон
Сарын өмнө ийм байсан муужгайнууд одоо ийм болсон гэхэд та итгэх үү?
Мерлиний хуучин эзэн жоохон чанга хүн байж дээ, хөөрхий. Одоо тэр миний гүрвэлүүд дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь болсон.
Хугархай эрүүтэй зогсоол дээр явж байхад нь олсон юм
Кубо – биднийг үрчилж авахаас өмнө болон дараа нь
Рамонаг асрамжийн газраас үрчилж авахаас 8 сарын өмнө ба дараа нь
7 дугаар сард гэртээ ийм сайхан амьтан авчирч билээ. Sunny гэдэг юм, энгийнээр Саня
Танд ч гэсэн дөрвөн хөлт андыгаа аварсан өөрийн гэсэн түүх байгаа юм биш биз? Бидэнтэй заавал хуваалцаарай.