12-р сарын зурхай: Энэ жилийн сүүлчийн сар та биднийг ямар сонирхолтой үйл явдал хүлээж байгаа вэ?

1

2020 оноо үдэх цаг улам бүр ойртож байна. Нэг л мэдэхэд 12-р сар айлчлан ирж, байгаль эх цагаан өнгөнд хучигджээ. Сар бүрийн эхэнд зурхайн мэдээгээ уншиж, тухайн сард юу тохиох, юунаас болгоомжлох, хэрхэх ёстойгоо мэдэж авдаг уншигчиддаа ээлжит зурхайн мэдээгээ хүргэхэд бэлэн боллоо. Энэ сарын хувьд олон ордуудын амьдралд баяр хөөртэй мөчүүд ар араасаа тохиохыг уламжилъя. Мөн та нартаа эрүүл мэнддээ сайтар анхаарч, хамтын хүчээр аюулт өвчнийг давцгаая хэмээн уриалж байна. Сайн цаг, сайхан мөчүүд удахгүй ирэх болно гэдэгт итгээрэй.

Хонь

Энэ сарын хувьд та энерги, эрч хүчээр дүүрэн байна. Харин таны эргэн тойрон дахь хүмүүсийн хувьд нөхцөл байдал эсрэгээрээ байх бөгөөд энэ нь танд сөргөөр нөлөөлж болзошгүй. 12-р сард та гадаад төрх, стиль имижээ өөрчлөхөд буруудахгүй. Ингэснээр та бусдад өөрийнхөө хувийн үзэл бодол, зан чанарын өвөрмөц онцлогоо илүү таниулж, мэдрүүлэх болно.

Сарын эхнээс авахуулаад сүүл хүртэлх хугацаанд та асар их туршлагыг өөрийн болгож, хуримтлуулан авах бололтой. Эд хөрөнгө, ашиг орлогод чинь эергээр нөлөөлөх бөгөөд бусдын шүүмжлэл, таныг доош нь хийх гэсэн увайгүй занг бүү тоогоорой. Санаа зовоох асуудал мэр сэр амьдралд чинь тулгарч мэдэх ч, та төвөггүй шийдэл олж чадна гэдгийг дуулгая.

 

Үхэр

Энэ сар таны ашиг орлогын үүд хаалга нээгдэнэ. Таныг хүрээлэн буй орчинд баяр хөөртэй үйл явдал ар араасаа тохиолдохоос гадна, ажлын хамтрагч эсвэл хайртай хүн чинь таны ач тусаар хэмжээлшгүй их баярлах болно. Гэхдээ ажил мэргэжлийн талбарт анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг сануулъя.

Учир нь уналт, дэвшил ээлж дараатайгаар карьерт чинь нөлөөлөхөөр байна. Сонирхолтой үр дүн авчрах асуудлууд амьдралын чинь үүд хаалгыг тогших учраас үүнд сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг анхаарууъя. Тэдгээр асуудлын ард нь гарч чадвал, таны ирээдүйн зам мөр чинь дардан байх нь ээ.

 

Ихэр

Энэ сар таны ажлын хамтрагчид болон хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд гэрэл гэгээтэй зүйлс тохиолдоно. Дурлалт хостойгоо илүү дотно харилцаатай болж, зарим нэг асуудалд цэг тавина. Ямар нэгэн бизнест хөрөнгө оруулалт хийх талаар бодолхийлж байгаа бол, өмнөө гарч ирж болох саад бэрхшээлийг урьдчилан тооцоолж, зөв оновчтой шийдвэр гаргах хэрэгтэйг санаарай.

12-р сард хөрөнгө мөнгөтэй холбоотой багагүй бэрхшээл таныг хүлээж байна. Үүнээс болж санхүүгийн эрх чөлөөт байдлаа алдах, эд хөрөнгийн тэнцвэрт байдал ганхах эрсдэл үүсэж мэднэ. Од эрхэс танд энэ сарын турш аль болох аливааг өөдрөгөөр харж чадвал, өмнө чинь үргэлж боломж гарч ирнэ гэдгийг хэлж байна.

 

Мэлхий

12-р сард та амьдралынхаа хувьд маш чухал шийдвэрийг гаргах бололтой. Ямар шийдвэр гаргаснаас чинь хамаарч, дараагийн сард таны амьдрал хэрхэх нь шийдэгдэнэ. Мөрөөдөхөө бүү зогсоогоорой. Харин юуг мөрөөдөж, түүндээ хэрхэн хүрэх вэ гэдэгтээ сайтар анхаарлаа хандуулаарай. Хайр дурлалын хувьд энэ сарыг та аз жаргалд умбаж өнгөрүүлэх болно.

Гэхдээ таны амьдралд шийдэх, цэгцлэх ёстой асуудлууд мэр сэр байгаа гэдгийг бүү мартаарай. Мөн бусад хүн танаас тусламж гуйсан нөхцөлд тусламжийн гараа хэнд сунгах, хэнд сунгахгүй байх вэ гэдгээ эхлээд бодоход гэмгүй. Сарын дундуур таны амьдралд таагүй үйл явдал тохиолдож мэднэ. Үүнд сэтгэл санаагаа эртнээс бэлдэх хэрэгтэй. Сарын сүүлээр шинэ найз нөхөдтэй болж мэдэх бөгөөд шинэ жилийн баярын үеэр хайртаасаа гэнэтийн зүйл сонсох төлөвтэй байна.

 

Арслан

12-р сарын аль нэг өдөр та маш онцгой хүнтэй учрах болно. Тэр хүн таны амьдралд шууд нөлөө үзүүлэх чухал хүн байх болно гэдгийг хэлье. Та магадгүй тэрхүү учралаас болж, харилцаандаа анхаарах эсвэл гадаад төрхөө өөрчлөх талаар бодож эхлэхийг ч үгүйсгэхгүй.

Энэ сарын хувьд та олон салбарын, төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүстэй хэрхэн, яаж харилцах ёстой вэ гэдэг асуултын хариултыг олж авна. Нэг ёсондоо 12-р сард та харилцааны ур чадвараа нэг шатаар ахиулах бололтой. Ажил мэргэжлийн талбар дээр өнгөрсөнтэй чинь холбоотой таагүй дурсамжаас болж, карьер чинь хэсэг хугацаанд ганхаж мэдэхээр байна. Гэхдээ энэ үйл явдлын эцсийн үр дүн таны сэтгэлийг гонсойлгохгүй болов уу.

 

Охин

Энэ сар та гэр бүлийнхэндээ цаг гаргахад хамгийн тохиромжтой үе. Ингэснээр та ирээдүйн амьдралаа зөв талаас нь төлөвлөхөд ихээхэн тус нэмэртэй байна. Дотнын найз чинь карьерийн хувьд өсөж дэвшихэд туслалцаа үзүүлэх бөгөөд энэ боломжийг ашиглаад ажил мэргэжлийн талбар дээр багахан ч болов ахиц гаргах гээд хичээгээрэй.

Хэт их зарлага гаргахаас сэргийлээрэй. Эс бөгөөс дараа нь санхүүгийн хүндрэлтэй нүүр тулгарч мэднэ. Өнгөрсөн амьдралтайгаа зууралдахаа яг одооноос эхлэн болих хэрэгтэйг од эрхэс танд анхааруулж байна. Энэ танд сайн юм авчрахгүй. Харин зөв бизнесийг сонгон авч, хөрөнгө оруулалт хийх аваас ойрын ирээдүйд хэд дахин ашигтай ажиллах боломж өмнө чинь гарч ирнэ.

 

Жинлүүр

Энэ сар та өөрийгөө хэн бэ гэдгийг олж мэдэх, харилцааны ур чадвараа сайжруулах, өөртөө зөв хөрөнгө оруулалт хийж, өөрчлөгдөхөд ихэнх цагийг зарцуулаарай гэж зөвлөе. Гэр бүлтэй чинь холбоотой санаа зовоосон асуудал гарч ирж болзошгүй. Асуудалд аль болох хүлээцтэй байж, хэлэх үг, хийх үйлдэлдээ анхаараарай.

Зайлшгүй шийдвэр гаргах хэрэгтэй хэд хэдэн чухал асуудлуудтай нүүр тулгарна. Энэ үедээ яарч шийдвэр гаргахгүй байвал, ирээдүй чинь бүрхэг болохгүйг санаарай. Сарын эхний хагаст оюун бодлоо цэгцэлж чадвал, үлдсэн өдрүүдэд таны амьдрал аз жаргалаар дүүрэн байна.

 

Хилэнц

Аз хийморь гэдэг зүйл энэ сарын турш танаас салахгүй нь бололтой. Эрч хүчээр дүүрэн байх бөгөөд хэн нэгэнтэй үл ойлголцох асуудалтай тулгарвал, алс холыг бодож, зөв шийдэлд хүрэх хэрэгтэйг од эрхэс танд анхааруулж байна. Гэр бүлийн гишүүн эсвэл хайртай хүнтэй чинь холбоотой санаа зовоосон асуудал үүсэж болзошгүй. Гэхдээ энэ тэгтлээ санаагаа чилээгээд байхаар зүйл биш учраас өмнөх чухал ажилдаа илүүтэй анхаарлаа төвлөрүүлээрэй.

Ирээдүйгээ хэрхэх талаар хайртай хүнтэйгээ удаан хугацаанд ярилцаж байгаа чинь энэ сар үр дүнгээ өгч, хамтдаа зөв шийдлийг олж чадна. Хэдийгээр тийм боловч, хувь хүн бүрт өөрийн гэсэн орой зай байх хэрэгтэйг санаж, хайртай хүнийхээ эрх чөлөөнд хэт бүү халдаарай. Энэ сар та урьд өмнөхөөсөө илүү олон зүйлсийг сурч мэднэ. Шинэ жилийн баярыг уйтгартай өнгөрөөх хэрэггүй.

 

Нум

Төрсөн өдрийн мэнд хүргэе! Та энэ сар баяр хөөрөөр дүүрэн байхаас гадна таныг дотнын чинь найз нөхөд хэмжээлшгүй ихээр баярлуулах бололтой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж бүтээсэн зүйлсээ эргэн санаж, ирээдүйн төлөвлөгөөгөө одооноос боловсруулахад тохиромжтой цаг үе үүнээс өөр гарч ирэхгүй. Энэ сар та хувийн ашиг сонирхлоо илүүд үзэхэд буруудахгүй.

Найз нөхөд эсвэл хайртай, дотнын хүмүүсээс чинь танд гэнэтийн бэлэг барих бөгөөд энэ үед та амьдралдаа урьд өмнө нь хэзээ ч баярлаж байгаагүйгээрээ баярлаж, хөөрөх болно. Ажил мэргэжлийн салбарт танд гайхалтай боломжууд гарч ирэх учраас тэдгээр боломжуудыг салхинд хийсгэлгүй, хамгийн зөв гэснийг нь сонгоорой. Сарын сүүлээр өдийг хүртэлх хугацаанд цуцашгүй хөдөлмөрлөсний чинь хариу ирэх болно.

 

Матар

Хэрэв та хүүхэдтэй бол, энэ сар тэдэндээ маш сайн анхаарал халамж тавиарай. Хүүхэдтэй холбоотой толгой өвтгөсөн асуудал өмнө чинь тулгарч мэдэхээр байна. Гэхдээ үүнийг муу талаас нь харах хэрэггүй. Та сарын сүүлээр удахгүй үрийн зулай үнэрлэх болсон тухай сонсохыг ч үгүйсгэхгүй. Ямар ч асуудал тулгарсан бай, яарч шийдвэр гаргах гэсний хэрэггүй гэдгийг сануулъя.

Сарын дундуур шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд гарч ирж мэдэх ч, энэ бүхэн ердөө түр зуурынх гэдгийг бүү мартаарай. Өнгөрсөнтэй чинь холбоотой таагүй дурсамжийг хэн нэгэн сэдрээснээс болж, бусадтай харилцах харилцаанд тааламжгүй нөхцөл байдал үүсэж мэдэх тул, энэ тал дээр анхаарахад гэмгүй.

 

Хумх

12-р сард та өөрийнхөө шинэ гоц авьяасыг олж илрүүлж магадгүй. Хэт их ажлын араас явснаас болж, эрүүл мэндээрээ хохирохоос болгоомжлоорой. Энэ сар эрүүл мэнддээ урьд өмнөхөөсөө илүү анхаарал хандуулахад буруудахгүй. Ойр дотнын найз нөхдөө гэртээ урьж, халуун дотно яриа өрнүүлэхэд тохиромжтой цаг үе.

Сарын сүүлээр уулзаагүй удсан найз чинь алс холоос ирж, хаалгыг чинь тогшиж магадгүй. Тэр найз чинь танд удаан хугацааны турш ойлгоогүй явсан чухал зүйлийг чинь ойлгуулж өгөх болно. 12-р сард амьдарч буй орон байраа шинэчлэх, гэртээ шинээр засвар хийвэл, үр дүнд нь танай гэр бүлийн халуун дулаан уур амьсгал улам нэмэгдэнэ. Настай, туршлагатай хүмүүсийн үгийг сайн сонсож, тэднээс суралцах нь энэ сар таныг хувь хүн талаас нь нэг шат ахиулж хөгжүүлнэ.

 

Загас

Энэ сар та карьер болон өмнөө тавьсан зорилгодоо голчлон анхаарах хэрэгтэйг од эрхэс санууллаа. Сарын турш гаргах чухал шийдвэрүүд чинь таны ирээдүйн амьдралыг шийдэх учраас оновчтой, зөв шийдвэр гаргахад анхаараарай.

Хувийн нөөц бололцоогоо сайтар ашиглаж, ажил мэргэжлийн талбарт ахиц дэвшил гаргахыг хичээхэд буруудахгүй. Өнгөрсөн болон ирээдүйтэйгээ холбоотой бодлуудаа цэгцэлж, тэнцвэрт байдлыг хангахгүй бол, дотор хүнтэйгээ сарын дундуур зөрчилдөж мэдэхээр байна. Хайртай хүнтэйгээ үл ойлголцсон нөхцөлд аль болох ухаалгаар асуудалд хандвал, хосуудын харилцаанд сэв суухгүй.

7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Zagdsvren Uranchimeg

    Zagdsvren Uranchimeg

    2020/12/01 at 22:25

    Delgermoron Tsendsuren

  2. Enkhjargal Dashnyam

    Enkhjargal Dashnyam

    2020/12/02 at 16:08

    Яг тийм шүү

  3. Bymbajargal Bymbajargal

    Bymbajargal Bymbajargal

    2020/12/04 at 00:38

    Bayarlalaa 12 sar mine 😘😘😘

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *