
Худалдаанд зөвхөн аюулгүй бараа бүтээгдэхүүн л байдаг гэж итгэмээр л байна, даанч АНУ-д 2019 онд гэхэд л 5 гаруй сая хүүхдийн барааг буцааж татсан байх юм. Хүүхдийн бараа сонгохдоо эцэг эхчүүд өндөр анхаарал болгоомжтой хандмаар байна, алдартай, нэртэй бараа бүтээгдэхүүн ч хүнд бэртэл гэмтлийн шалтгаан болсон тохиолдол байдаг ажээ.
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд худалдаж авахаас зайлсхийвэл зохих бараа бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ.
1. Орны зөөлөвч

Хүүхэд орны хаалтанд толгойгоо цохих аюулаас хамгаалж эцэг, эхчүүд зөөлөвч тавьдаг. Үнэндээ энэ гоёмсог “хамгаалалт” хүүхдийн хувьд жинхэнэ аюултай. Мэргэжилтнүүд орны зөөлөвчийг хүүхдийн амь насанд аюултай болохыг анхааруулж байна.
Хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинж үүсэх эрсдэлийг эрс нэмэгдүүлнэ, “амьсгалдаг” гэх тодотголтой орны зөөлөвч ч гэсэн хүүхдийн амьсгалыг бооход хүргэдэг. Хүүхдийн нүүрийг таглах бүхий л зүйлийг хүүхдийн орноос нэн даруй гаргаж авах нь зүйтэй.
2. Нарийхан суудалтай хүүхэд үүрдэг үүргэвч
Хүүхэд үүрдэг үүргэвч хүүхэдтэйгээ дотно харилцаа үүсгэхэд тустай, гэхдээ энэ төрлийн ихэнх үүргэвч хүүхдэд эвгүй байдаг. Хөл нь доошоо шулуун унжсан, харин өвдөг, гуяыг нь дээш татахад нуруу нугасанд маш их ачаалал ирнэ. Энэ нь гуяны ясыг гэмтээх эрсдэлтэй, ялангуяа 6-аас доош сартай хүүхдэд.
Уг нь энэ үүргэвч эцэг, эхэд ч тэр, хүүхдэд ч тэр амар байх ёстой, тиймээс өргөн суудалтай үүргэвч сонгож авахыг хичээгээрэй. Хүүхдийн хөл нугарсан байхаар суулттай байна гэсэн үг юм. Энэ байрлал хүүхдэд ямар ч аюул учруулахгүй.
3. Хөлд оруулагч, үсэрдэг тоглоом
Хүүхэд гэрт чөлөөтэй хөдлөөд эхлэхээр олон эцэг, эхчүүд хөлд оруулагч худалдан авдаг. Үнэндээ зарим нэг улс оронд, жишээ нь Канадад гэхэд л хөлд оруулагч хэрэглэхийг хориглодог, энэ нь ч үндэслэлтэй. Уг хэрэгсэл нь хүүхдийг булчин дээрээ бие дааж зогсож, явахад бэлэн болоогүй байхад зогсож, явуулж эхэлдэг. Мөн хөлд оруулагчид байгаа хүүхэд бэртэл гэмтэл авах эрсдэл нэмэгддэг байна, жишээ нь өндөр шатнаас унах явдал тохиолдож байжээ.
Эмч нарын анхааруулж байгаагаар бол хөлд оруулагчид удаан цагаар сууж байгаа хүүхдийн хөгжил зогсонги байдалд ордог ажээ. Учир нь хүүхдийн хөгжилд эерэг талаас нөлөөлөх тоглоомоор шалан дээр тоглох боломж нь багасдагтай холбоотой гэж тайлбарласан байна.
4. Хүүхдийн ванны суудал

2 хүртэлх насны хүүхдийн усанд живж амь насаа алдсан гурван тохиолдол тутмын нэг нь ванны суудалтай холбоотой. Зарим нэг эцэг, эхчүүд уг суудлыг ямар ч аюулгүй гэдэгт бүрэн итгэжээ. Ийм суудалд суусан хүүхдэд юу ч тохиолдохгүй гэж тэд найдан өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг, харин хүүхэд усанд гулсаж унаад живдэг байна.
5. Доошлуулж, дээшлүүлдэг хаалттай ор

Хүүхэд бага байхдаа орондоо ихэнх цагийг өнгөрөөдөг, тиймээс хүүхдийн ор аюулгүй гэдэгт 100 хувь баталгаатай байх ёстой. Туршлагатай эцэг, эхчүүд доошлуулж, дээшлүүлдэг хаалттай ор огт худалдаж авдаггүй. Хөдөлгөөнт хаалт нь заримдаа өөрөө мултарч унадаг аюултай, мөн хаалт болон матрасны дунд завсар гардаг, энэ хооронд хүүхэд хавчуулагдаж болзошгүй. Энэ тохиолдолд хүүхэд бэртэж гэмтэнэ, тэр бүү хэл амьсгал нь боогдохыг үгүйсгэхгүй. Канад болон АНУ-д ийм орыг аюултай гэж үзсэн тул худалдаалахыг хоригложээ.
6. Хүүхдэд зориулсан дэр

Хүүхдийн дэр хүүхдийн ам, хамрыг таглаж болзошгүй, нүүрээ дарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс 2 нас хүртэл нь хүүхдэд дэр дэрлүүлээд хэрэггүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүүхдийн мөр толгойноосоо өргөн болоод эхлэхээр л дэр дэрлүүлэхийг зөвлөжээ.
7. Слинг (хүзүүндээ угладаг хүүхэд тэврэх ороолт)
Хүүхдийн слинг одоо цагт маш өргөн сонголттойгоор худалдаанд гардаг болжээ. Үйлдвэрлэгчид чухам өөрийнхөө загварыг л хүүхдэд аюулгүй хэмээн сурталчилна. Чухам таны л хүүхдэд зориулагдаж хийгдсэн бүтээгдэхүүн гэж ухуулдаг. Таны хүзүүндээ углаж байгаа тэр слинг хүүхдэд аюултай байж болохыг анхаараарай. Хүүхдийн эрүү яг цээжин дээр ирдэг тул агаар дутагдаж болзошгүй.
Ямар ч төрлийн слинг байсан хамаагүй 4 хүртэл сартай хүүхдэд бүгд аюултай болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хүүхдийн хамар эсвэл ам нь хаагдсан байвал амьсгалж чадахгүй, булчин нь бүрэн хөгжөөгүй байгаа учраас толгойныхоо байрлалыг өөрчилж чадахгүй тул амьсгалын дутагдлаас болж амь насаа алдах ч аюулд орж болзошгүй юм.
8. Хотгор бүүвэйлэгч
Хүүхдээ сайн нойртой байлгахын тулд эцэг, эхчүүд юу ч хийхэд бэлэн байдаг. Хүүхэд тайван унтаж байхад эцэг, эхэд бага ч болов цаг гарч ирнэ. Хотгор бүүвэйлэгч таны хүүхдийг илүү сайн унтуулж чадахгүй. Үүнээс гадна, хотгор гадаргуу дээр унтаж байгаа хүүхэд тэгш гадаргуу дээр унтаж байгаа хүүхдийг бодвол амьсгал боогдох эрсдэл өндөр байгааг судалгаагаар тогтоожээ.
9. Хүүхдийн хүзүүний хөвөгч

Усанд сэлэлт – хүүхдэд тун хэрэгтэй бэлтгэл сургуулилт, сэлэхэд нь тэдэнд ямар ч хэрэгсэл шаардлагагүй. Хүзүүний хөвөгч нь анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдаж зохион бүтээгдэж байжээ, гэхдээ заримдаа усанд амрах зорилгоор ч хэрэглэдэг болсон юм.
Олон эцэг эхчүүд хийлдэг цагиргаас татгалздаг, учир нь хүүхдээ усанд чөлөөтэй сэлэхэд нь амар гэж үздэг байна. Мөн хийлдэг хөвөгч хагарч болзошгүй, энэ тохиолдолд хүүхэд хөвөгчөөс сугарна.
Та ямар бараа бүтээгдэхүүнгүйгээр хүүхдээ өсгөж байгаа вэ? Энэхүү жагсаалтад нэмэх зүйл танд байна уу? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.








Ъ' Сморлк
2020/10/09 at 13:33
Н. Соёлмаа М. Баясаа
Н. Соёлмаа
2020/10/09 at 13:45
Ъ’ Сморлк aliig ni ch herglej baigaagve
Zul Linda
2020/10/09 at 14:14
Б. Хулан Altangerel Serod
Ж. Сумъяабазар
2020/10/10 at 09:21
С. Цэндсүрэн
Г. Мөнхбаяр
2020/10/10 at 11:42
Г. Мөнхзул
Б. Өлзиймаа
2020/10/10 at 12:02
Т
Б. Өлзиймаа
2020/10/10 at 12:03
ali vvrgewch ni zvgeer we
Oyuka Oyu
2020/10/10 at 16:41
Б.Сувдхан
Шуухааз
2020/10/10 at 18:30
Уранцэцэг М.unshaarai xaira
М. Уранцэцэг
2020/10/10 at 18:32
Шуухааз daaa
Myagmarsuren Miga
2020/10/10 at 21:47
Б. Өлзиймаа ногоон нь. Хүүхэд сууж байгаа юм шиг байрлалд мөн мөрөвч өргөн бол үүрч байгаа хүнд нь илүү эвтэйхэн.
Э. Энхжин
2020/10/11 at 00:06
Hopes Known
О. Мѳнхбат
2020/10/11 at 02:03
Ц. Сарантуяа haraarai hania
Н. Жаал
2020/10/11 at 04:09
Хардаа хайраа О. Бямбазаяа
Бууя 'нааа
2020/10/11 at 09:29
Ганбат Зулаа
Ш. Бямбасүрэн
2020/10/11 at 11:06
Ganbat Tserenjav
Насан Хишиг
2020/10/11 at 22:05
Энхжин Оюун-эрдэнэ
О. Бямбазаяа
2020/10/12 at 12:03
Н. Жаал heregte medeell bn haira😍
Н. Жаал
2020/10/12 at 12:33
О. Бямбазаяа 😍