Дезодорант буюу үнэр дарагчийг огт өөрөөр ашиглах 5 арга

1

Суга, хөл болон биеийн бусад хэсгүүд дэх хөлсний бактерийн задралаар биед үнэр үүсэхээс хамгаалах биед түрхдэг бодисыг дезодорант буюу үнэр дарагч гэдэг. Амархан хөлөрдөг, үүнээсээ болоод олон нийтийн дунд өөртөө итгэлгүй байдаг хүмүүст ач тустай энэхүү зүйлийг зөвхөн үнэр дарахад ашигладаг гэдэг хэвшмэл ойлголтоосоо салах цаг болжээ. Үнэр дарагчийг хэрхэн өөр өөр зориулалтаар ашиглаж болохыг дараах нийтлэлээс уншаарай.

1. Хөл хөлрөхийг зогсооно

Шөнө унтахынхаа өмнө хөлийнхөө уланд дезодорант түрх. Яг л сугандаа түрхдэгтэй адил энэ нь хөлийг хөлрөхөөс хамгаалаад зогсохгүй үнэрийг дарна. Энэ аргыг мөн хөхний доод хэсэг, өвдөгний ар тал, гарын алга гэх мэт хуурай байлгахыг хүссэн хэсгүүддээ ч хэрэглэж болно.

Дезодорант буюу үнэр дарагчийг огт өөрөөр ашиглах 5 арга 2

2. Хөлөнд цэврүү үүсэхээс хамгаална

Шинэ гутал чинь хөлийг чинь холгож, цэврүүтүүлээд байна уу? Хөлийг тань хаана холгоод байна, тэр хэсэгт бага зэрэг үнэр дарагч түрхчих. Үнэр дарагч таны арьсыг холголтоос хамгаалах болно.

3. Арьсны үрэвслээс хамгаална

Халуун наранд ил байсан гуяны чинь арьс улайж, загатнаад зовоож байна уу? Халуун өдөр гадагшаа гарахын өмнө гуяныхаа нимгэн арьстай хэсэгт үнэр дарагч түрхчих. Ялангуяа гүйх гэж байгаа бол энэ арга маш тустай.

Дезодорант буюу үнэр дарагчийг огт өөрөөр ашиглах 5 арга 1

4. Шавьжинд хазуулснаас үүдэлтэй загатнааг намжаана

Хорхой шавьж, шумууланд хазуулсан биеийн хэсэг тэсэхийн аргагүй загатнаж хорсдог. Үүнийг багахан хэмжээний үнэр дарагчны тусламжтайгаар тэр дор нь намдааж болно.

5. Хумсны будгийг хялбархан арилгана

Хөвөнд бага зэрэг үнэр дарагч шүршээд хумсныхаа будгийг арч. Эсвэл шууд хумс руугаа шүршиж хэрэглэсэн ч болно. Гэхдээ шүршсэн даруйдаа хурдан арчих хэрэгтэйг санаарай. Учир нь үнэр дарагчнууд ихэнхдээ маш хурдан хатдаг.

Дезодорант буюу үнэр дарагчийг огт өөрөөр ашиглах 5 арга 1

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *