Цэвэрлэгээ хийх үедээ бидний өөрсдөө ч мэдэлгүй гаргадаг түгээмэл 12 алдаа ба тэдгээрээс сэргийлэх зөвлөмжүүд

0

Аливаа бохирдлыг цэвэрлэж эхлэх хамгийн тохиромжтой үе бол мэдээж бүрэн чийгшил өгч шороо тоосонцрыг дарж, хатуулгийг багасгасан үе шүү дээ. Харамсалтай нь бидний олонх маань үүнийг төдийлөн ач холбогдолтойд тооцдоггүй. Тэр ч байтугай тохиромжтой цэвэрлэгээгээ хаанаас, хэрхэн эхлэх вэ гэдгээ мэдэхгүйн улмаас нян бактери бүрэн устахгүй байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэв та дараах алдаануудыг гаргасаар байвал тэднийг устгах биш үржих нөхцөлийг хангаж өгч байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс танд цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг нийтлэг 12 алдааг толилуулж байна.

1. Хангалттай чийгшүүлэлгүйгээр цэвэрлэгээ хийх

© vectorass/easyfotostock/Eastnews

Бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол гадаргуу дээрх нян бактерийг устгах хугацааны тухай цэвэрлэгээний бодис дээрх зааврыг дагаж мөрддөггүй явдал юм. Иймээс та цэвэрлэгээний бодисын шошго дээрх зааврыг сайтар уншиж хэрэгжүүлээрэй.

 

2. Химийн гаралтай бөглөөс гаргагч бодисуудыг хэт их хэрэглэх

© MARTYN F. CHILLMAID/Science Photo Library/East News, © Shutterstock.com

Энэ нь бөглөрсөн хоолойг цэвэрлэх, онгойлгох хамгийн үр дүнтэй арга хэдий ч түүнд агуулагдах химийн идэмхий бодисууд нь бөглөрсөн хоолойд удаан хугацаанд байснаар төмөр хоолойг ч давхар идэж, гэмтэл учруулж байдаг. Хэрэв танай ус зайлуулах шугам хуучирч муудсан бол ийм төрлийн бүтээгдхүүнээс зайлсхийхийг зөвлөж байна.

 

3. Чулуун тавцанг нимбэг эсвэл уксусаар цэвэрлэх

© britgirl3007 / Reddit

Энэ хоёр зүйлийг ашиглан цэвэрлэгээ хийх нь маш сайн үр дүнтэй ч чулуун гадаргууг цэвэрлэх үед энэ хоёроос зайлсхийхийг зөвлөж байна. Учир нь нимбэг болон уксус нь хэт хүчиллэг байдаг тул чулуун гадаргууд сэв суулгах эрсдэлтэй.

 

4. Хэт их угаалгын нунтаг хэрэглэх

© Ladyghoul / Reddit

Бидний хувцас ихээр бохирдсон үед үүнийг цэвэрлэхээр угаалгын машиндаа бид хэт их угаалгын нунтаг хийж орхидог шүү дээ. Гэтэл энэ маань сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг тэр бүр бид мэддэггүй. Учир нь бидний хувцсанд илүүдэл угаалгын нунтаг шингэснээр хог шороог хэт их татдаг болгохоос гадна хувцас дээр угаалгын нунтагнаас үүдэлтэй цагаан толбо үүсгэдэг байна.

 

5. Аяга таваг угаагчинд модон болон бусад жижиг эд зүйлсээ хийж угаах

© darkneo86 / Reddit

Сармис бутлагч, үрэгч гэх мэт гал тогооны жижиг хэрэгслүүдийг аяга таваг угаагчаар цэвэрлэх нь хөгц үүсгэдэг. Эдгээр эд зүйлсэд жижиг нүх, ховил зэрэг зүйлс их байдаг учраас үлдэгдэл хоол хүнс, ус чийг хадгалагдан үлдэж хөгц үүсгэдэг учир аяга таваг угаагчаар цэвэрлэхгүй байхыг зөвлөж байна.

 

6. Халдваргүйжүүлэгч салфеткаар бүх зүйлийг арчих

© Shutterstock.com, © Shutterstock.com

Гарын халдваргүйжүүлэгч салфеткаар гэртээ нян бактери тараахгүй гэдэгтээ итгэлтэй байхын тулд та нэг салфеткаараа бүх зүйлийг арчихаа урьтал болголгүй, нэг эд зүйлд нэг л салфетка хэрэглэхийг зөвлөж байна.

 

 

7. Агаар чийгшүүлэгчид тогтмол цэвэрлэгээ хийхгүй байх

© fntastk / Reddit

Агаар чийгшүүлэгч бол хөгц мөөгөнцрийн хувьд үржихэд тааламжтай газруудын нэг. Тиймээс ч тогтмол цэвэрлэгээ хийж байх нь чухал. Та агаар чийгшүүлэгчийнхээ ус нөөцлөгч хэсэгт хоёр аяга цагаан цуу хийгээд 20 минутын дараа султгаарай. Ингэснээр хөгц үүсэлтээс бүрэн хамгаалагдах болно. Мөн түүнчлэн бусад нүх сүвийг нь ч жижиг сойзоор цэвэрлэхээ мартав аа.

 

8. Хайруулын тавгаа аяга таваг угаагчинд хийх

© SriDraco / Reddit, © Zachanator2 / Reddit

Хайруулын тавагаа аяга таваг угаагчинд хийж цэвэрлэх нь ч тийм ч зөв сонголт биш л болов уу. Учир нь энэ нь хайруулын тавагны гадаргуунд гэмтэл учруулж аливаа зүйлийг хуурч шарахад наалдамхай болгох эрсдэлтэй.

 

9. Зөөлрүүлэгч бодисоор алчуураа угаах

© Unsplash.com, © vicu9/easyfotostock/Eastnews

Таны хэрэглэдэг алчуур хатуурч, маш хурдан хэрэглэх боломжгүй болоод байна уу? Энэ нь зөөлрүүлэгч бодисоор угаасны үр дагавар гэдэгт бүү эргэлз. Зөөлрүүлэгч бодис нь алчуурны аливаа шингэнийг өөртөө шингээж татах шинж чанарыг үлэмж хэмжээгээр бууруулдаг. Тиймээс халуунд усанд нэг аяга аммиакийн ус нэмж алчуураа цэвэрлэж байхыг танд зөвлөж байна. Ингэснээр таны алчуур зөөлөн бөгөөд эдэлгээ удаантай байх болно.

 

10. Гарын болон аяга тавагны алчуураа удаан хугацаанд хэрэглэх

© maximbeykov/easyfotostock / Eastnews

Энэ төрлийн алчуурнууд нь чийглэг орчинд бактери үржих тааламжтай газар болдгийг нэгэн судалгаагаар нотолжээ. Эдгээр алчуурнууд өдөр тутамд байнга хэрэглэгдэж байдаг тул боломжтой бол 2 хоног тутамд угааж сольж байхыг зөвлөж байна.

 

11. Цагаан цуугаар тоглоом ариутгах

© phrankly / Reddit

Ваннын тоглоом нь дотроо хүний биед хортой хөгц үүсгэх орчин болж байдаг. Харамсалтай нь ийм төрлийн тоглоомуудыг цагаан цуугаар ариутгах нь бүх бактериас нь салгаж байна гэсэн үг биш юм. Ваннын болон бусад бүх тоглоомуудыг ариутгагч бодисоор цэвэрлэх нь илүү үр дүнтэй бөгөөд өмнө дурьдсанчлан ариутгагч бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэснээр төгс үр дүнд хүрэх боломжтой. Тоглоомнуудаа ариутгаж дууссаны дараагаар усаар зайлахаа мартаж болохгүй шүү.

 

12. Нүдний шилээ ус болон салфеткаар арчих

© Shutterstock.com, © Shutterstock.com

Салфеткаар нүдний шилээ арчих нь магадгүй хурдан арга байж болох ч тийм ч үр дүнтэй биш. Нүдний шилээ бүлээн усанд аяга таваг угаагч шингэнээр цэвэрлээд үзээрэй гэж танд зөвлөж байна. Угааж дууссаны дараа нарийн ширхэгтэй зөөлөн алчуураар арчиж хатаагаад, ариутгагч хэрэглэхээ мартав аа.

Манай жагсаалтад нэмэх цэвэрлэгээ хийхдээ тогтмол гаргадаг өөр алдаа бий юу? Бид цэвэрлэгээ хийхдээ энэ мэт алдаануудыг гаргасаар байдаг гэдэгтэй та санал нийлж байна уу? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *