Бодитоор оршдоггүй ч гэлээ өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болж, томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг 10 виртуал загвар өмсөгч

0

Бид бүхнийг ирээдүй ирнэ гэж хүлээж байх хооронд аль хэдийн болчихсон байна шүү. Өнөөдөр загварын болон сурталчилгааны ертөнцөд виртуал загвар өмсөгч гэх зүйл их яригдах боллоо. Уг дүрийг компьютер график болон дизайны тусламжтайгаар бий болгодог ажээ. Үзэсгэлэнтэй, өөрийн гэсэн зан араншинтай байгаад зогсохгүй, хэний ч сонирхлыг татахаар амьдралын өөрийн түүхтэй байхаар зохион бүтээдэг. Эдгээр “амьд” блогерууд өдөр тутмын амьдралаасаа ч бусадтай хуваалцдаг, шүтэн бишрэгчиддээ ханддаг, аялж үзсэн газрынхаа гэрэл зургаа дарж сошиалд байрлуулдаг.

Дижитал загвар өмсөгчдийг төрөл бүрийн зорилгоор ашиглах боломжтой. Энэ нь голдуу алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүний сурталчилгаа байдаг. Гэхдээ зарим нэг компьютерын одод алдрын илүү өндөр оргилд хүрч чаджээ. Жишээ нь, тэдний зарим нэг нь загварын шоунд оролцож, тайзан дээр алхана, бас идэвхтэн болох нэгэн ч байна. Өнөөдөр виртуал загвар өмсөгч дэлхийн өнцөг булан бүрд бий болжээ. Гэхдээ амжилт, шүтэн бишрэгчдийнхээ тоогоор цөөн хэд нь л гайхагдана. Виртуал загвар өмсөгчдөөс чухам хэн нь илүү алдартай байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

Лил Микела (АНУ)

lilmiquela
lilmiquela

Лил Микела 2016 онд анх сошиал сүлжээнд үзэгдэх болжээ. Тэрээр 19 настай, дуу хөгжим, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх бас идэвхтэйгээр амрах дуртай. Өнөөдөр Инстаграмын алдартай виртуал загвар өмсөгчдийн нэг болсон. Загвар өмсөгч маань бараг 3 сая дагагчтай. Атаархмаар тоо байгаа биз дээ?

 

Бермуда (АНУ)

bermudaisbae
bermudaisbae

Гоо үзэсгэлэнтэй бас Микелийн хамгийн дотнын найз – Бермуда. Өөрийн гэсэн үзэл бодолтой, халуухан бүсгүй. 2018 онд “төрөх”-дөө Лил Микелийн аккаунтыг эвдэж бүх гэрэл зургуудыг нь устгаж өөрийнхөө гэрэл зургаар сольж олны танил болсон. Мэдээж энэ үйлдэл нь сурталчилгааны зорилготой.

 

Нунуюри (Япон)

noonoouri
noonoouri

Нунуюри – загварын мэдрэмжтэй, тансаг амьдралын хэв маягтай. Загвар өмсөгч 2018 оны 2 дугаар сараас эхлэн үзэгдэх болсон. Хэдхэн жилийн дотор шоу-бизнест огцом амжилт гаргаж чадсан виртуал загвар өмсөгч Ким Кардашьян болон түүний гоо сайхны брэнд болох KKW, мөн домогт Dior, Balenciaga зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажиллаад амжээ.

Нунуюригийн онцлог – хүүхэлдэйн төрх нь түүнийг бодит бус харагдуулдаг. Энэхүү онцлог нь л загвар өмсөгчийг бусдаас тодруулж өгчээ.

 

Имма (Япон)

imma.gram
imma.gram

Имма – амьд буюу бодит бүсгүйтэй амархан андуурч болох виртуал загвар өмсөгч. Түүний гадаад төрх дээр үнэхээр хичээнгүйлэн ажилласан – Иммагийн нүүрний хувирал нь хүртэл амьд хүнийх шиг, уян зөөлөн хөдөлгөөн (бичлэгийн тухай яриа өрнөвөл)-тэй, түүнд ямар ч нүүр будалт зохино. Загвар өмсөгч япон соёл, кино, урлагийг хүндлэн дээдэлдэг. Товчхон хэлбэл японы поп-соёлын тод жишээ. Бас моодны бүсгүйгээс гадна зугаацах дуртай.

Иммагийн блогийг 406 мянган дагагч дагадаг. Тэрээр тансаг зэрэглэлийн Porsche автомашинтай хамтран ажилладгаас гадна CGWorld сэтгүүлийн зураг авалтад ч оролцоод авчээ.

 

Зинн Хуванцар хүү (Япон)

plusticboy
plusticboy

Иммагийн ахыг Зинн гэдэг. Тэрээр моодны эд зүйл, гоёлд дуртай. Нохой хайрлахын зэрэгцээ эгчтэйгээ чөлөөт цагийг өнгөрүүлэхийг эрхэмлэдэг.

 

Шуду Грэм (Англи)

shudu.gram
shudu.gram

Хамгийн нүд тусмаар виртуал загвар өмсөгчөөр Шуду Грэмийг шалгаруулж болохоор санагддаг юм. Давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй, үүнийхээ ачаар ч олон алдартай брэндүүдийн нэрийн хуудас болж бараа бүтээгдэхүүний сурталчилгаануудад идэвхтэй оролцдог.

Шуду дуу хөгжим болон киноны шилдэг бүтээл шалгаруулах улаан хивсний ёслолд оролцдог байна. Залуучууд төдийгүй алдартай дизайнеруудтай хамтран ажиллах түүнийг загвар өмсөгч Тайна Бэнк амьд бүсгүйтэй андуурч байсан удаатай.

 

Алиона Пол (Орос)

aliona_pole
aliona_pole

Алиона Пол – оросын виртуал загвар өмсөгч. Тэрээр дижитал хувцасны дизайнер бөгөөд зураач. Алиона дагагчидтайгаа харилцах дуртай бөгөөд ямар ч сэдвээр яриа өрнүүлэхэд бэлэн нэгэн.

Загвар өмсөгч олон ч удаагийн өөрчлөлтийг давж гарчээ. Дөнгөж бий болсных нь дараа түүнийг “GTA” гэж нэрлэх хүн цөөнгүй байв. Гэхдээ технологи хөгжихийн хэрээр Алиона ч өөрчлөгдөж илүү амьд харагдах болсон юм.

 

Блавко (АНУ)

blawko22
blawko22

Блавко – оньсого шиг загвар өмсөгч. Учир юунд вэ гэвэл тэр нүүрэндээ дандаа амны хаалттай байдаг юм (уг загварыг зохион бүтээсэн бүтээгчид ийм байлгахаар шийджээ). Блавко гудамжны хэв маягаараа алдартай, хурц ааштай, бас нүүрэндээ шивээстэй.

 

Таласья (Индонез)

thalasya
thalasya

Таласья 2018 онд “төрсөн” бөгөөд яг л жинхэнэ амьд бүсгүй шиг амьдардаг. Тэрээр дуу хөгжим оролдох дуртай, уран зургийн үзэсгэлэнгээ ч гаргана, мөн загварын үзүүлбэрт хүндэт зочноор уригддаг болоод удаж байна. Компьютерын бүсгүйг өдөр болгон хагас сая гаран хүн сонирхож суудаг ажээ.

 

Риа (Япон)

ria_ria_tokyo
ria_ria_tokyo

Риа – орчин үеийн япон бүсгүй гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татаж байна. Олон ч алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг, жишээ нь Valentino, Clarins, Mercedes-Benz зэргийг дурдаж болох юм. Мөн Harper’s BAZAAR Arabia сэтгүүлийн нүүрийг чимсэн гэдгийг нь хэлэх хэрэгтэй биз ээ.

38
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *