Дүрийнхээ төлөө өөрийгөө бүрэн золиоcлож, маш их хүчин чармайлт гаргаж байсан 17 жүжигчин

0

Жүжигчид тоглох дүрдээ янз бүрээр л бэлддэг – хэн нэг нь ном уншина, нөгөө нь тухайн сэдвээр кино үзнэ, бас гадаад хэл үзэх нэгэн байх бол шинэ хүмүүстэй танилцах жүжигчид ч цөөнгүй. Эдгээрээс гадна 40 килограмм хасаж, өөрийгөө хэдэн сараар өрөөнд түгжих нэгэн ч гарч ирэх ажээ. Бүх эд хөрөнгөө зарах нэгнийг ч мартаж болохгүй. Өнөөдрийн нийтлэлийг яг л ийм жүжигчдэд зориулж байна.

1. Эдриан Броуди “The Pianist” киноны дүрд бэлдэхийн тулд байр, машинаа зараад Европт хоёр л цүнхтэй буужээ

buzznicked.com

 

2. Жим Керри “First Man” киноны Энди Кауфманы дүрд үнэхээр нухацтай хандсан гэдэг. Ямар сайндаа л өөд болсон комикийн дaйсан байсан бөх Жерри Лоулертэй үргэлжлүүлэн дaйсагнаад зогсохгүй бүр нүүр рүү нь нулимж байжээ

buzznicked.com

 

3. “The Birds” киноны зураг авалтын үеэр Типп Хедренийг дүрд нь илүү оруулахын тулд түүн рүү амьд шувуу шидэж байжээ

buzznicked.com

 

4. Клинт Иствуд “Unforgiven” киноны зураг авалтыг бүхэл бүтэн 15 жил хүлээжээ. Эрхээ авсан ч дүрдээ үнэмшилтэй тоглохын тулд хангалттай хaраал хэлж сурахыг хичээсэн гэдэг

buzznicked.com

 

5. Брэд Питт “Fight Club” киноны дүрийнхээ төлөө холливуд инээмсэглэлээ мартахад хүрсэн. Үүдэн хоёр шүдээ зориуд эмтлүүлж, харин зураг авалтын дараа эргээд засуулсан юм

buzznicked.com

 

6. Кристиан Бейл “The Machinist” киноны дүрд бэлдэж өдөрт нэг л алим иддэг байлаа, дараа нь “Batman Begins” киноны Брюс Уэйний дүрд тоглохын тулд 45 килограмм нэмжээ

buzznicked.com

 

7. “Cast Away” киноны зураг авалтыг хэсэг хугацаанд зогсооход хүрчээ. Учир нь Том Хэнкс жинхэнэ сахал ургуулж, 23 кг турахаар шийджээ

buzznicked.com

 

8. Гэри Олдман америк хүний дүрд үнэмшилтэй тоглодог жүжигчин. Дараа нь өөрийн Британи аялгыг сэргээхийн тулд хэл засалч дээр хүртэл очиж байлаа

buzznicked.com

 

9. Брайан Крэнстон “Breaking Bad” цуврал киноны Уолтер Уайтын дүрд үнэмшилтэй тоглохын тулд Хар тaмхитай тэмцэх газрын удирдлага дор метaмфетамин бэлдэж сурчээ

buzznicked.com

 

10. Вэл Килмер дуучин Жим Моррисоны дүрд бэлдэхийн тулд дуучны хувцсыг өмсөж, зугаацаж байсан газруудаар нь орж, мөн байранд нь хүртэл амьдарч байжээ

buzznicked.com

 

11. Хит Лежер бүтэн сарын турш зочид буудлын өрөөнд өөрийгөө түгжиж Жокерийн дүрд бэлджээ. Сэтгэцийн өвчтэй хүн яаж урьдчилан таашгүй байж болохыг өөрөөрөө мэдрэхийг хүссэн байна

buzznicked.com

 

12. Чарли Шин “Major League” киноны тамирчны дүрийг бүтээхийн тулд стeроид хэрэглэдэг байжээ

buzznicked.com

 

13. Рэп дуучин 50 cent “All Things Fall Apart” киноны хорт хавдартай хүний дүрийг бүтээхийн тулд 23 кг хасжээ

buzznicked.com

 

14. Холли Берри “Jungle Fever” киноны орон гэргүй хар тaмхичин бүсгүйн дүрд тоглохын тулд 2 долоо хоног усанд ороогүй гэдэг

buzznicked.com

 

15. Николас Кейж “Leaving Las Vegas” киноны дүрийг үнэмшилтэй гаргахын тулд арxи ууж сoгтоод өөрийнхөө бичлэгийг хийдэг байжээ. Дараа нь бичлэгээс өөрийн сoгтуу үедээ яаж ярьж байгааг тогтоож авч дүрээ бүтээхэд ашигласан гэдэг

buzznicked.com

 

16. Роберт Де Ниро “Taxi Driver” киноны домогт дүрээ бүтээхийн тулд таксины жолоочийн үнэмлэх авч Нью-Йоркийн гудамжаар 12 цагийн турш хүн зөөдөг байв

buzznicked.com

 

17. Жаред Лето “Chapter 27” кинонд Жон Ленноны aлуурчны дүрийг бүтээхийн тулд 30 кг жин нэмжээ

buzznicked.com
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *