Өнөө цагийн хамгийн амжилттай яваа эрчүүдийн ард бат зогсож, тэднийг үргэлж дэмжиж, амжилт гаргах үндэс нь болж ирсэн 10 эмэгтэй

0

Ээж, эхнэр, эгч, дүү нар гээд амжилттай яваа эрчүүдийн амьдралд том нөлөө үзүүлдэг эмэгтэйчүүд олон бий. Дэлхий дээрх өнөө цагийн хамгийн амжилттай яваа эрчүүд болох Элон Маск, Стив Жобс зэрэг эрчүүд өөрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн, тэд байгаагүй бол өнөөгийн өндөрлөгт хүрэх боломжгүй байсан хэмээн хайртай бүсгүй, халамжит ээждээ талархаж байгаагаа бусдын өмнө илэрхийлэхээс хэзээ ч буцаж байгаагүй билээ. Манай сайт уншигч танд одоо цагийн хамгийн амжилттай эрчүүдийн арыг дааж, дэмжиж ирсэн эмэгтэйчүүдийн талаар хүргэхээр бэлдлээ.

1. Элон Маск ба Мэй Маск

© Xavier Collin/Image Press Agency/Mega Agency/East News, © mayemusk / instagram

Мэй Маск бол өнөө цагийн хамгийн амжилттай эрчүүдийн нэг болох Элон Маскын ээж юм. Хүүгээ ердөө 3 настай байхад нь л тэрээр суутныг өсгөж байгаагаа ухаарсан байсан гэдэг. Иймээс ч тэрээр хүүгээ өөрийн авьяас чадварыг юунд зориулах бол гэж санаагаа ихэд чилээдэг байсан гэдэг. 31 насандаа ганц бие, 3 хүүхдийн ээж болсон Мэй амьдралаа хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө л зорилусан юм.

© mayemusk / instagram

Мэй бүсгүй хүүхдүүдээ биеэ даасан, үнэнч, шударга, сайхан сэтгэлтэй, зарчимч байж, аливаад тууштай байж, сайн сайхны төлөө тэмүүлж байхыг сургасан хэмээн ярьж байв. Иймээс ч тэрээр хүүхдүүдийнхээ гэрийн даалгавраа хийж байгаа эсэхийг шалгадаггүй байсан бөгөөд хийх эсэх нь тэдний хариуцлагын асуудал гэж хүлээн авдаг байсан аж. Хүмүүс хэрхэн ийм амжилттай хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлсэн талаар асуух үед тэрээр, “Зүгээр л тэдний сонирхлыг нь хүндэтгэж үз” хэмээн хариулдаг гэжээ.

Түүнчлэн Мэй бүсгүйн амьдрал тийм ч хангалуун байгаагүй тул хүүхдүүдээ хангалттай эрхлүүлж байгаагүй хэмээжээ.

 

2. Стив Жобс ба Лорен Пауэл Жобс

© Brian Ach/WireImage/Getty Images, © Steve Jennings/ Getty Images Entertainment /Getty Images

Стив Жобс агсан гэргий Лорен Пауэл Жобстой 1989 онд Стэнфордийн Бизнесийн Сургуульд танилцаж, дугаараа солилцож байсан түүхтэй. Хожим Жобс хоорондоо танилцсан түүхээ, “Би машины зогсоол дээр машиндаа түлхүүрээ барьчихсан сууж байлаа. Тэр үед би өөрөөсөө асуусан юм, хэрэв энэ миний сүүлчийн өдөр байсан бол бизнес уулзалтад очих байсан уу эсвэл энэ бүсгүйтэй уулзах байсан болов уу гэж. Тэгээд л түүн дээр шуудхан очоод надтай оройн хоол хамт идэх үү гэж асууж билээ. Тэр ч зөвшөөрч, бид хамтдаа хотын гудамжаар зугаалж, тэр үдшээс хойш хамтдаа байна” хэмээн ярьж байжээ.

(Photo by Stephen Lam/Getty Images)

Хүүхэдтэй болсон цагаас эхлэн Стивийн амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт гарч, орой бүр гэртээ байж, хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэх болсон нь тэдний хайр сэтгэлийн харилцаанд ихээхэн онцгой холбоог бий болгосон гэдэг.

Хожим Жобс гэргийгээ амьдралд нь хамгийн чухал нэгэн байсан гэдгийг, “20 жилийн өмнө бид нэгнийгээ сайн мэддэггүй байсан. Зөн совингоороо л бид нэгнээ олж учирсан. Ahwahnee-д хуримын ёслолоо хийж байхад цас хаялж байж билээ. Он жилүүд хөвөрсөөр, үр хүүхэдтэй болсон, сайнтай бас муутай цаг хугацаа өнгөрсөөр л… Гэвч бидний хайр, нэгнээ гэх хүндлэл, сэтгэл үргэлж бат бөх болсоор л байсан” хэмээн ил захидал бичиж байжээ.

 

3. Марк Цукерберг ба Карен Кемпнер

Зурагт зүүн гар талд зогсож буй эмэгтэй бол Маркын ээж Карен Кемпнер юм. Тэрээр үр хүүхдүүдээ харж, халамжлах үүднээс сэтгэл заслын эмчийн ажлаа орхиж, нөхрийнхөө оффист менежерийн ажил хийж байсан аж.

Маркын аав Эдвард Цукерберг нэгэнтээ, “Эхнэр минь үнэхээр супер эмэгтэй. Тэр ажил, гэрийн амьдралаа цаг ямагт зохицуулж ирсэн” хэмээжээ. Харин Маркын хувьд ээжийнхээ тухайд, “Ямар ч шалтгаангүйгээр би ээжээрээ хичнээн их бахархдаг гэдгээ илэрхийлмээр байна. Дээвэр дээр гараад орилсон ч би бэлэн” хэмээн ярьж байв.

 

4. Кристиано Роналдо ба Мариа Долорес дос Сантос Авейро

© Maurizio Borsari/Aflo Images/East News

Нэрт хөлбөмбөгчин Кристиано Роналдо ядуу тарчиг гэр бүлээс гаралтай бөгөөд ээж Мариа Долорес нь сургуулийн тогооч нэгэн байсан аж. Гэсэн хэдий ч тэрээр үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулж, тэднийгээ дэмжиж ирсэн юм.

Иймээс ч тэрээр 14 насандаа сургуулиа орхиж, хөлбөмбөгийн замнал хөөxөөр шийдсэн хүүгийнхээ талд байж, түүнийг дэмжиж иржээ. Мариа бүсгүйн итгэсэн хүү нь өдгөө дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн тамирчдын нэг болсон бөгөөд одоо ч ээж нь хүүгийнхээ шийдвэрүүдэд нөлөө үзүүлсэн хэвээр байгаа юм.

 

5. Арнолд Шварценеггер ба Мария Шрайвер

© AF Archive/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library/East Ne, © Gage Skidmore / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

25 жилийг хамтдаа үдсэн хосууд хэдийгээр салсан ч гэсэн хоорондоо сайн харилцаатай хэвээр үлдсэн бөгөөд нэгнийхээ төрсөн өдрийг ч хамтдаа тэмдэглэсэн хэвээр байгаа аж. Арнолд ч нэгэнтээ түүнийг амьдралд аз жаргал нэмж, үргэлж дэмжиж байсан гэдгээ илэрхийлж, “Тэр маш сайн хүн. Бүхнийг эв эетэй байлгаж чаддаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайн ээж” хэмээж байжээ.

Нэрт жүжигчин эр мөн Мариаг амьдралынх нь хань байсан гэдэгтэй бүрэн санал нийлдэг гэдгээ илэрхийлдэг юм.

 

6. Киану Ривз ба Патрисия Тейлор

© Sienna Conwell/Broadimage/Broad Image/East News

Нэрт жүжигчин Киану Ривз болон түүний ээж Патрисия Тейлор нар 2020 онд улаан хивсний ёслолд хамтдаа гарах үедээ яг л найзууд мэт харагдаж байсан тийм л онцгой холбоотой хүмүүс ажээ.

Патрисия Тейлорийн хувьд олон нийтийн үйл ажиллагаанд төдийлөн их оролцдоггүй ч John Wick киноны нээлтийн үеэр нэрт жүжигчний хэлсэн үг түүний амьдралд ээжийнх нь нөлөө асар их байсныг дэлхий нийтэд ойлгуулсан юм. Тэрбээр, “15 настай байхдаа би ээждээ жүжигчин болж болох уу? гэж асуухад тэр надад, ‘Хүссэн зүйлээ л хий хонгор хүү минь’ гэж хариулж билээ. Ингээд л энэ бүх түүх эхэлсэн юм” хэмээж байжээ.

 

7. Роберт ба Сьюзан Дауни

© ASSOCIATED PRESS/East News, © Invision/Invision/East News

Өдгөө тэд аз жаргалтай, юугаар ч дутахгүй хосууд мэт бидэнд харагддаг ч тэдний өнгөрсөн түүх тийм ч дардан байгаагүй аж. Сьюзан Роберттой анх уулзсан тухайгаа, “Анх түүнтэй уулзаад ямар хачин залуу вэ л гэж бодож байсан” хэмээж байв.

Тэгвэл тэрээр дэлхий нийтэд Роберт Дауниг буруу зуршлуудаас нь салгаж, хөл дээр нь тогтоход хамгийн их нөлөө үзүүлсэн нэгэн гэдгээрээ алдартай. Харин Робертын хувьд чухам хэрхэн буруу зуршлуудаа хаяж чадсан талаар хэлэхдээ, “Юу гэхээ мэдэхгүй юм. Зүгээр л түүнтэй ижилхэн болж өөрчлөгдсөн юм уу даа. Яг юу болж өнгөрсөн гэдгийг өөрөө ч бас олж мэдмээр л байна” хэмээж байсан удаатай.

 

8. Леонардо ДиКаприо ба Ирмелин Инденбиркен

© Supplied by Capital Pictures/EAST NEWS

Нэрт жүжигчин Леонардо ДиКаприо ээжийгээ, “Тэр бол зүгээр л амьд гайхамшиг” гэж тодотгож байв. Түүнчлэн тэрээр амжилттай яваа шалтгааны нэг нь ээж нь гэдгийг, “Миний хүүхэд нас тийм ч таатай өнгөрөөгүй нь үнэн. Лос Анжелес хотын зүүн дүүрэгт тарчигхан амьдралд хүн болсон. Тийм л цаг үед ээж минь надад боломж байгаа гэдгийг харуулахын тулд өдөрт 3 цагийг гарган байж сургууль руу хүргэж өгдөг байсан” хэмээсэн байдаг.

Түүний ээж Ирмелин Инденбиркен нь орос цагаачийн охин байсан бөгөөд өсвөр насандаа АНУ-д цагаачилж, ганц бие ээж болсон нэгэн юм. Леонардо ээжийнхээ тухай мөн, “Ээжийн зургийг харвал зүрх өвдмөөр байдаг. Харах бүрт л нүдэнд минь нулимс дүүрдэг. Тэр маш хүнд амьдралыг туулж энэ ирсэн юм” гэжээ.

 

9. Жефф Безос ба Жаклин Безос

(Photo by Todd Williamson/Getty Images for Amazon Studios )

Амазоныг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрчүүдийн нэг болох Жефф Безос нэгэнтээ ээжийнхээ тухай, “Миний ээж Жаки 17 настай ахлах сургуулийн сурагч байхдаа намайг олсон юм. Шинэ Мексик мужийн Альбукерк орчимд ахлах сургуулийн охид хүүхэдтэй болох явдал тийм ч түгээмэл байдаггүй. Түүнд тун хүндрэлтэй байсан нь дамжиггүй” хэмээн түүний хүнд амьдралыг туулж гарч ирсэн гэдгийг өгүүлжээ.

Жаклин өөрийн хүнд бэрх амьдралын талаар ярихдаа, “Би түргэн бичээч хийдэг, гэхдээ өөрөө ч өөрийнхөө бичсэн зүйлсийг сайн гаргаж уншиж чаддаггүй бүтэлгүй нэгэн байсан. Хэдий тийм байсан ч надад сарын $190-ын цалинтай ажил олдсон нь азтай явдал байлаа” хэмээн дурсжээ.

Тэр бүх хэцүү амьдралын эцэст өдгөө тэр өөрийг нь хатан мэт хүндлэн, анхаарал халамж тавьдаг хүүтэй болсон билээ.

 

10. Бенедикт Камбербэтч ба Ванда Вентхам

© Studiocanal Films Ltd/Mary Evans Picture Library/East News

Британийн нэрт жүжигчин Ванда Вентхамийг Бенедикт Камбербэтчийн ээж гэдгийг та мэдэх үү? Чухам тэр л Бенедикт хүүг урлагт, ялангуяа кино салбарт хөл тавихад том нөлөө үзүүлсэн биз ээ.

Бенедикт хүүхэд байхдаа ээжийгээ кино театрийн дэлгэцээр л их олж хардаг байсан бөгөөд ээж нь ч кино жүжигчний ажилдаа амьдралынхаа ихэнх цагийг зарцуулдаг байжээ. Харин өдгөө тэд хамтдаа цагийг их өнгөрүүлэх боломжтой болсон бөгөөд Бенедикт ч өөрийг нь дэмжиж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж байсан ээждээ талархдаг гэдгээ илэрхийлж байв.

Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн эмэгтэй хэн байсан бэ? Тэдгээр хүмүүстээ та баярлалаа гэж хэлдэг үү?

4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *