Paul Walker-ыг эргэн дурсахуй: тэр биднийг орхисноос хойш 5 жил өнгөрчээ

0

Пол Уолкер фэнүүдээ хэтэрхий эрт буюу дөнгөж 40 насандаа орхисон билээ. Алдарт “The Fast and The Furious” франчайзд тэрээр анх тоглож, жүжигчний карьераа эхлүүлж байв. Үүнтэй холбоотой ч гэх үү, түүний хувьд Лос Анжелес хотод автомашины ослоор өөд болсон юм.

View this post on Instagram

#PAULPHOTOADAY Day 29 Candid ??? @paulwalker . . . THANK YOU to everyone who has participated in our #PaulPhotoADay challenge during September. Day 30 is #CreativeSunday ? The last photo a day post for this challenge! Make it a good one! ?? We can't wait to see your photos. Plus… it's not too late to start this Paul Walker Photo Challenge! ⏰?? Go to our profile @paulwalkerwednesday to find the list of daily theme words then create & post #ForPaul ? ♥️ We love you FAST FAMILY . . . #paulwalker #paul #forpaul #blueeyedangel #candid #itsnevergoodbye #seeeyousoon #pwangel #angelwalker #blueeyes #teampw #iampaulwalker #brianoconner #roww #paulwalkerfoundation #dogood #pwfdogoodchallenge #payitforward #game4paul4

A post shared by Paul Walker Wednesday (@paulwalkerwednesday) on

12 жилийн турш тасралтгүй жолооны хүрд эргүүлсэн найз нь түүнтэй хамт шинэ загварын “Porsche” машинд сууж явсан бөгөөд машин жолоодлогоо алдаж эхлээд гудамжны гэрлийн шоно мөргөсөн бол дараа нь мод мөргөсөн байна.

Дэлхий даяар олон сая фэнүүд нь түүний амь насаа алдсаныг сонсоод гашуудацгааж байв. Тэр хэдийгээр үгүй болсон ч хэзээ ч мартагдахгүй. Тэр таагүй явдлаас хойш 5 жил өнгөрчээ, гэвч Пол өнөөдөр ч гэсэн хүн бүрийн толгойд байсан хэвээрээ.

Түүний гэгээн дурсгалд зориулан саяхан цоо шинэ баримтат кино хийсэн байна

Хэдэн ч жил өнгөрсөн бай, түүнийг алдсан явдал нь олон хүний зүрх сэтгэлийг өвтгөсөн. Түүний залуу үеийн аз жаргалтайгаар инээмсэглэж буй төрх олон хүнд өөрийг нь эргэн дурсах хангалттай үндэс болж байна. Тэр бол Брайн О’Коннорын дүрээс ч илүү хүнлэг нэгэн байсан юм. Тэр эр зоригтой, хүсэл тэмүүлэлтэй, цуцашгүй нэгэн байснаас гадна гэр бүл болон найзуудыгаа гэсэн сэтгэлтэй байсныг онцлон хэлэх хэрэгтэй байх. Пол яах аргагүй хүн төрөлхтөнд зөв үлгэр дуурайлал үзүүлсэн бодит жишээ байсан юм.

Түүний амьдралыг харуулсан “I Am Paul Walker” баримтат киног продюсер Дерик Мюррейн санаачлагаар найруулагч Адриан Буйтенхуй найруулжээ. Уг баримтат кинонд дээрх хоёр эрхэмийн ярилцлага багтсан бөгөөд учир нь тэд жүжигчинтэй хамгийн ойр байсан хүмүүс аж.

Мөн баримтат кино Уолкерын гэр бүл болон найз нөхдийнх нь түүний талаар дурсан ярьж буй халуун дулаан ярилцлагуудыг багтаажээ. Мөн амжилтаар дүүрэн байсан жүжигчнийх нь карьерийн талаар багагүй мэдээллийг оруулж өгсөн байна.

Түүнээс илүүтэй, Полын дүү болох Коди Уолкер ахынхаа гэгээн дурсгалд зориулан инстаграм хуудсаараа дамжуулан доорх зургийг оруулжээ.

Тэр хэзээ ч мартагдахгүй нэгэн

Сошиал медиагаар дамжуулан олон хүмүүс түүний талаар сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа бөгөөд түүний фэнүүд нь жүжигчин залууг үүрд хайрлахаас гадна, насан туршдаа санагалзаж явах болно гэдгээ уламжилсан байна.

5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Мөнхтулга Ганхуяг

    Мөнхтулга Ганхуяг

    2018/12/05 at 22:24

    5 jileeee

  2. M Freeze Camera Man

    M Freeze Camera Man

    2018/12/06 at 03:52

    гүүдэй galzuu hurd 7 киноны зураг авалт дуусаагүй дундуур нь нас барсан тэр чинь 5н жилийн өмнө хийгдсэн yumuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *