Нохой “муу” хүнийг таньж чаддаг болохыг эрдэмтэд баталжээ

8

Муур уу, нохой юу? Энэ асуултын хариултыг олно гэж байхгүй болов уу, байнга л санал зөрөлдөнө. Гэхдээ нохойны тухай нэг баримт бий бөгөөд энэ нь ямар амьтан сонгох вэ гэдэг бодлыг тань өөрчлөхөд тусална. Та нохойдоо итгэдэг үү, гэхдээ тэр танд итгэдэг үү?

Бид баримтанд дуртай, ялангуяа амьтдын тухай баримтанд. Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад, нохой өмнөө хэр найдвартай хүн байгааг тодорхойлж чаддаг болохыг тогтоожээ. Бид та бүхэнтэйгээ энэ тухай мэдээллийг хуваалцахаар шийдлээ. Харж байх нь ээ, нохой гэдэг бол – жинхэнэ мөрдөгч бөгөөд танихгүй хүмүүстэй хэрхэн болгоомжтой хандах ёстойг анхааруулж чадна.

© Depositphotos

Уг судалгааг Киотогийн их сургуулийн эрдэмтэн Акико Такаока удирдан явуулжээ. Тэрээр өөрийн судалгааны багтайгаа цуг нохой байнга худлаа ярьдаг хүнд итгэх үү, үгүй юу гэдгийг олж тогтоохоор ажилласан байна. Судалгаа 3 үе шаттайгаар явагдсан – нохойны өмнө хэр найдвартай хүн байгааг амьтан хэр хурдан тодорхойлж чадах вэ?

Энэхүү судалгаа нь цаашид нохойны биеэ авч явах байдлыг судлахад нэн хэрэгтэй гэж үзэж байна. Нохой үнэнч хүмүүстэй илүү хурдан харилцаанд ордог болохыг Бристолын их сургуулийн Жон Брэдшоу нэмж хэлжээ.

Туршилтын хүрээнд нохойны эзэн хоолтой савыг нохойндоо заана. Амьтан эзнийхээ заасан сав руу гүйж очно. Дараа нь эзэн хоосон сав руу заана. Нохой үүнд итгэж эзнийхээ заасан сав руу явна.

Нохой эзнийхээ заасан сав руу сонирхоод явж байгаа нь ойлгомжтой боллоо. Өөрөөр хэлбэл тэд хүний хөдөлгөөн, илэрхийлэх гэж байгаа санааг сайн ойлгож байна. Хэрвээ эзний хөдөлгөөн нь худал хуурмаг зүйл илтгэж байвал тэд уур уцаартай болж байжээ.

Хамгийн цаана байгаа хоосон сав руу ганц ч нохой яваагүй юм Хоёр дахь удаагаа тэд худал зүйлд итгэсэнгүй. Уг туршилтанд 34 нохой оролцсон юм, бүгд адилхан үр дүнг үзүүлсэн гэж Animal Cognition сэтгүүлд дурджээ. Ноход өмнөх туршлагаа ашиглаж байгаа буюу хүнд итгэх эсэхээ шийдэж байв.

Ийм төрлийн туршилтыг ойрын хугацаанд чонотой хийхээр төлөвлөж байгаа ажээ. Уг туршилтын үеэр нохой шинэ зүйл болгоныг сонирхож байгааг ч тогтоосон байна, гэхдээ цаашид хүнд итгэх эсэх тал дээр дор нь шийдвэр гаргаж чадаж байв.

© Shutterstock

Туршилтын цар хүрээг арай томсгож үзжээ. Нохой эзнийхээ өөр хүмүүстэй хэрхэн харилцаж байгааг тэд ойлгож байгааг илрүүлсэн. Туршилтын явцад нохойны эзэн танихгүй хүнээс тусламж хүснэ. Харин дараа нь танихгүй хүн нохойг дайлахыг хүсэв. Нохойны биеэ авч явах байдал бүгдийг гайхшруулсан байна.

Эзэнтэй нь бүдүүлэг харьцаж байгаа хүнээс нохой идэх юм авахгүй байв. Зөвхөн тусламжийн гараа сунгасан хүмүүсээс л идэх зүйл авч байгаа нь үнэхээр хайр татмаар. Эзнийхээ хүсэлтийг үл тоосон хүмүүсийн гараас дуртай дургүй идэх зүйл авч байв. Тиймээс бүдүүлэг бас хурц ширүүн ааштай хүмүүс нохойны итгэлийг олж чадахгүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Бас нэгэн бие даасан судалгааны үеэр адил төстэй үр дүнг харуулжээ: нохой нийгмийн хэм хэмжээг сайн мэддэг. Тэд эзэнтэй нь муу харьцсан хүмүүсээс зайгаа барьж байв.

© Depositphotos

Эдгээр судалгаанаас өмнө нохой хүний бие болон нүүрний хөдөлгөөнийг ойлгож байгааг тогтоосон байсан. Одоо тэдний тухай бид ихийг мэдэж авлаа. Бидэнд итгэж болох эсэхийг тэд хөдөлгөөнөөр минь ойлгож авдаг байх нь. Үүнээс гадна нохой ихэнх тохиолдолд одоо цагаар амьдардаг, гэхдээ өнгөрснийг “бодно”, хааяа нэг онцгой тохиолдолд ирээдүйг тооцолдог.

Хэрвээ та нохойгоо байнга мэхэлж хуурдаг бол танд нохой тань итгэхээ больж үгэнд чинь орохгүй болно. Хэрвээ таны нохой найз нарт тань дургүй байгаа бол таны нөхөрлөлд ямар нэгэн асуудал байна гэж ойлгож болно.

Таны нохой хэр ухаантай вэ? Бидэнтэй түүхээ сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

315
ГоёГоё
57
ХөөрхөнХөөрхөн
44
ГайхмаарГайхмаар
39
БахархмаарБахархмаар
32
Ха ХаХа Ха
23
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Enkhuush Karate

    Enkhuush Karate

    2018/12/05 at 13:50

    Bolzano Daffy Oogii Oogii huder Одбаяр Шихихутаг t durgui bdg shaltgaan n batlagdlaa haha

  2. Oogii Oogii

    Oogii Oogii

    2018/12/05 at 14:09

    Yahnaw dee negniigee joohon l durgui hahaha

  3. Tseveenee Tseveenee

    Tseveenee Tseveenee

    2018/12/05 at 14:13

    Үнэн үнэн, бид нарыг жаахан байхад аав минь нохой бол сайн , муу хүнийг маш сайн таньж, муу хүнийг харахаараа хуцаад дайраад бдаг, харин сайн хүнийг харахаараа эрхлэх гээд бдаг гэдэгсэн.

  4. Шал худлаа эзнээсээ шалтгаалж хүнрүү дайрдаг болох уу? үгүй юу гэдэг нь шийдэгддэг…. Дандаа хүүхэд рүү дайрдаг нохойтой айлыг мэднэ. Тэр жаахан хүүхдүүд бүгд муу л байв гэж….

  5. Munkhtsetseg Dashdolgor

    Munkhtsetseg Dashdolgor

    2018/12/05 at 14:52

    Манай нохой баруун айлын ордог,зүүн айлынд ордоггүй байсан.зүүн айл нь хэрүүл уруултай,муухай үг хэлдэгийг мэднэ.Нохойнд сайхан үг хэлэхлээр чих нь босож ирээд сонсоно,буруу зүйлд загнангуут чихээ буулгаад байгаа байдал нь гэмшсэн байдалтай ямар хөөрхөн амьтан гэж санана.

  6. Boldbaatar Bayardelger

    Boldbaatar Bayardelger

    2018/12/05 at 15:12

    Yag unenu bi ch tgul aguu sain hun boltoi kk manai nohoi nada aimar sainsh ???

  7. Эрхэмбаяр Ч.

    Эрхэмбаяр Ч.

    2018/12/05 at 17:30

    Нохойноосоо бас шалтгаалах юм биш үү? Муу хүнд дуртай муу нохой эсвэл муу хүнд дургүй сайн нохой гээд. Гэхдээ ямар ч байсан энэ эрдэмтэд нотлохоос өмнө Монголчууд ярьдаг л байсан шүү дээ.

  8. Gombosuren Tutu

    Gombosuren Tutu

    2018/12/05 at 18:02

    Manai noxoi boloxoor xuuxed ruu toglox geed xutsaj guij ochdogiin Xuuxduudiig aij bn gj medexgui ongirood xoinoos ni guixeer xuuxduud aigaad bxiin teriig yaj boliuldag um boloo

  9. Neegii Nergui

    Neegii Nergui

    2018/12/05 at 19:07

    НОХОЙ МУУР 2 ДАЛДИЙГ ХАРАХ ЧАДВАР БАЙДАГ ГЭЖ ЛАМ НАР ӨТГӨСҮҮД ХҮРТЭЛ ЯРИДАГ

  10. Vaanga Vng

    Vaanga Vng

    2018/12/05 at 19:23

    Bi erdemtddees turuuleed meddeg bsiim bn sh d say l medlee

  11. Зол Заяа

    Зол Заяа

    2018/12/05 at 19:27

    Банхар л хүн таньдаг бусад нь бол худлаа

  12. Эрдэмтэдээс өмнө өвөг дээдэс маань мэддэг байсан

  13. Namjilmaa Namjaa

    Namjilmaa Namjaa

    2018/12/05 at 20:12

    Hohoichd hool ogsn hundl sain bdgshd hulgaich hortoi mah ognguutl ideed geree uhuulchdgshd hahaha

  14. Baysgalan Uchral

    Baysgalan Uchral

    2018/12/05 at 21:42

    vnen shv

  15. Bold Boldoo

    Bold Boldoo

    2018/12/05 at 23:53

    Shinjleh uhaanii undestei ym shaaldsa emotsooroo shaadag zarim 1sda bhiimaa

  16. Bold Boldoo

    Bold Boldoo

    2018/12/05 at 23:55

    Nohoi hulgaildag sdsguud olon bna tanidag bol sehlene dee

  17. Ankhtuya Tsatsaa tanai nohoin zow yum bn ???

  18. Tsatsaa Ankhtuya

    Tsatsaa Ankhtuya

    2018/12/06 at 09:54

    Kkk bi helee biz manai nohoi muu humuusiig hazdag gej kkkk

  19. Tungaa Tod

    Tungaa Tod

    2018/12/06 at 11:03

    Угаасаа л нохой сэтгэл нь сэвтсэн, энергигуй , еереер хэлбэл сунсэн бие нь гэмтсэн хун руу дайрдаг гдг дээ.

  20. Oyuntungalag Tuya

    Oyuntungalag Tuya

    2018/12/06 at 13:01

    Dolgion Tungalag hahah bad girl

  21. Ochirbat Mishig

    Ochirbat Mishig

    2018/12/06 at 13:27

    Муусайн эрлийзуудээ маллвж сур Монгол банхар тэгдэггуй муу хунийг андахгуй Банхар аялалд яваад яалаа Евелжеений хад нь нурахийг мэдээд хуухдийг авч зугатаж холдсон банхар Эзнээ тэвэрч хелдехеес аварсан банхар гээд олон баримт бий

  22. Б. Оюунхишиг

    Б. Оюунхишиг

    2018/12/06 at 13:58

    Үнэн шдээ

  23. Ochir Khishigsuren

    Ochir Khishigsuren

    2018/12/06 at 15:33

    Хуримын ордонд байвал хүргэн бэрүүдийг үнэн шударга эсэх талаар шинжээд өгөх юм биш үү залуус минь?

  24. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2018/12/06 at 21:57

    Bi bur hun hudal geheer yum helii manaih nohoitoi blaa gadaa gargaad yavahad arhichin bolson hachin yavaanuud ruu arhirch dairaad , lam hun yavj bsan ochij unerleed erhleed, teheer neg energi bnaa

  25. Зочин

    2018/12/17 at 22:44

    Banhar l hun tanidag shdee

  26. Bayarsaihan Enh-od

    2020/03/21 at 21:16

    Nohoi hunii hamgiin sain and mun bi geriinhee nohootoi hamt toglodog odoo bi11nastai Mansi nohoi sayhan guluglusun Mansi duuchbas nohootoi tolgloh durtai bineg udaa nohootoigoo hamt gaduur salhilj baisan ym tehed nohoi maan mash olon Hun baihad neg hunluu shuud dairsan bi any Ter hunees uuchlalt guij baisan harin Ter Hun hulgaich baisan bainlee tegehleer nohoi uneheer hunii Miu sainig meddeg ym baina эрэмтдын unun
    тм baina

  27. Энхээ

    2020/03/21 at 21:59

    Нохой үнэхээр сайн хүнийг анддаггүй! Амын аварсан хүнийг олон жилийн дараа гудамжинд тааралдаад таниад сүйд болж байсан шүү!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *