
Британий ВВС телевизийн хүүхдийн сувгийн сургуулийн өмнөх насныханд зориулагдсан “Teletubbies” цувралын улаан, шар, ногоон, үзмэн ягаан өнгөтэй дөрвөн баатрыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз. 1997 оны 3-р сараас эхлэн 2001 оны 1-р сарыг хүртэл тус телевизээр цацагдаж байсан энэхүү цувралын баатруудыг компьютер графикын аргаар бүтээгээгүй юм. Анх цацагдсан даруйдаа шүүмжлэлийн болон арилжааны ихээхэн амжилт олсон энэ цувралын баатрууд болох үзмэн ягаан өнгөт Тинки Уинки /Tinky Winky/, ногоон өнгөт Дипси /Dipsy/, шар өнгөт Лаа-Лаа /Laa-Laa/, улаан өнгөт По /Po/ нарын ард ямар хүмүүс байдгийг мэдэж аваарай.



















