Өнгөрсөн 28 жилийн туршид зөвхөн наргил модны самраар хооллож ирсэн Энэтхэг эр

1

Энэтхэгийн Касарагод тосгонд амьдардаг Балакришнан Палай өнгөрсөн 28 жилийн туршид зөвхөн наргил модны самраар хоолложээ. Тэрээр ходоод, улаан хоолойн сөргөө өвчнөө анагаах зорилгоор ийм арга хэмжээ авч байсан аж.

Харах төдийд л арааны шүлс асгарам амтлаг бөгөөд олон төрлийн хүнс элбэг болсон орчин цагт бараг гучин жилийг наргил модны самраас өөр зүйл идэлгүй өнгөрүүлнэ гэдэг итгэхэд ч бэрх хэрэг билээ. Харин Балакришнан Палайн хувьд уг дэглэм нь түүнийг эрүүл, урт удаан наслах нэгэн шалтгаан болж байгаа тухай тэрээр өгүүлжээ. Ходоод, улаан хоолойн сөргөө өвчтэй хэмээн оношлогдон төд удалгүй асар ихээр ядарч сульдаж, хөдлөх ч тэнхэлгүй болж байжээ. Улмаар уламжлалт эмчилгээний нэгэн хэсэг болгон наргил модны самар идэж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн тул хоолны хатуу дэглэм барьж, зөвхөн наргил модны самар идэх болсон аж.

Үнэхээр ч түүний зөв байх магадлалтай гэдгийг Балакришнантай ярилцсан нэвтрүүлгийнхээ үеэр влоггер Шеназ өгүүлжээ. Тэрээр “Наргил модны самарт кальци, магни, натри, кали зэрэг маш олон төрлийн эрдэс агуулагддаг. Магадгүй тэр бүхэн түүнийг эрүүл чийрэг облоход нөлөөлсөн байх” хэмээсэн юм.

Балакришнан Палай нь залуудаа нутгийнхаа хөлбөмбөгийн клубт тоглогч байсан бөгөөд ходоод, улаан хоолойн сөргөө өвчнөөр 35 насандаа өвдөж, юу ч идсэн бөөлжиж, гэдэс нь өвдөх болсон тул ийм хоолны дэглэм баримтлан амьдрах болсон аж.

Өдгөө 64 настай тэрээр үеийнхнээсээ ч илүү эрүүл чийрэг агаад өдөр бүр усанд сэлж, гэр бүлийн фермийн ажлаа хийдэг ажээ. Түүний тухай мэдээ 2019 онд олон нийтийн дунд түгэх үед анагаах ухааны доктор Тушар Таяал “Энэ бол цэвэр тохиолдлын хэрэг. Тиймээс би ийм хоолны дэглэм баримтал гэж ямар ч өвчтөнд санал болгохгүй” хэмээн мэдэгдэж байв.

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *