Жохацү гэж юу вэ? Япончууд яагаад жил бүр мянга мянгаараа алга болдог вэ?

1

Наран мандах улсад жил болгон хүмүүс алга болдог. Хамгийн сонирхолтой нь: алга болсон хүмүүсийн тал хувийг цaгдаа нэр эрж хайхыг ч хүсэхгүй. Учир нь энэ нь гэмт xэрэг биш, харин соёлын нэгэн онцлогтой холбоотой ажээ.

Нутгийн ард иргэдийн дунд хэн нэгэн сураггүй алга болбол төдийлөн ноцтой хэрэг биш юм.

20 дугаар зууны сүүлээр Япон улс технологийн огцом тэсрэлтийг хийсэн. Харин уламжлал, амьдралын ухагдахуун нь тэр л чигээрээ буюу хэдэн зуун мянган жилийн тэртээх үеэрээ үлджээ.

boom.ms

Япончууд нэр төрөө их боддог улс. Ялангуяа төрөл төрөгсдийнхөө өмнө. Хэрвээ энэ улсын иргэн бүтэлгүйтэж уруудвал эсвэл өөрийн уламжлалаа умартвал нүүр хийх газаргүй болно. Энэ нь салалт, ажлаасаа халагдах, өр зээл… Тийм ээ, амьдралын иймэрхүү хүнд үеийг хэн ч байсан давж туулахад амаргүй, үүнд үндэс угсаа огт хамаагүй асуудал. Гэхдээ япончууд бүх хил хязгаарыг давж амиа xорлох тухай нухацтай бодож эхэлдэг байна.

Япончууд гэр бүлээсээ туслалцаа дэмжлэг тэр болгон авдаггүй, хүлээгээд ч хэрэггүй. Тиймээс бүр л хэцүү, ичгэвтэр байдалд орно. Түүний гутамшиг, бүтэлгүйтлийг эцэг эх нь олж мэднэ, цаашлаад төрөл төрөгсөд нь бүгд мэдэх болно.

boom.ms

Япончууд ер нь өөр хоорондоо илэн далангуй ярилцах талаар их хүндрэлтэй хүмүүс, ойр дотнын найз нөхөд ч тун ховор. Сэтгэл зүйчийн туслалцаа авна гэдэг бол өөрийнхөө сул талыг баталж байна л гэсэн үг болно. Энэ нь бусдын өмнө бүр л ичгэвтэр үйлдэл болох ажээ. Тэгээд ч их өндөр үнэтэй байдаг.

boom.ms

Энэ мэт учир шалтгаанаас улбаалаад Шөнийн нүүдлийн үйлчилгээ гэгч тусгай салбар бий болжээ. Тодорхой хөлс авч хүмүүсийг ул мөргүй алга болгоно – тэднийг амьдралаа шинэ хуудаснаас эхлүүлэхэд нь тусалдаг гэж хэлж болох юм. Хэн нэгэн алс холын нутгийг зорино, нөгөө нь гэрээсээ хэдхэн байшингийн цаана л орогнож байж болно. Тусгай үйлчилгээний газрынхан зугтсан нэгнийг хэн ч олохгүй байхад нь туслах ёстой. Өрнөөс болоод мөнгөгүй байгаа бол жохацүгийн үнэгүй олон аргууд бий.

travelask.ru

Япончууд ихэнхдээ хотоос хэдэн километрийн зайд барлах тосгонд нуугдахыг хичээдэг. Гэвч тэндхийн амьдралын хэв маяг хуучнаараа, мөн хагас гэмт хэрэгжсэн бүлэглэл тосгоны аж амьдралыг гартаа атгасан байх нь ч цөөнгүй. Энэхүү бүлэглэлээр дамжуулж жохацү нар өөртөө албан бус ажил олж бэлэн мөнгөөр цалинжиж чадах бөгөөд тосгоны оршин суугчдын дунд уусан амьдардаг ажээ.

imgsmail.ru

Асуудал санхүүдээ биш бол япончууд шинэ газраа өөрийн бичиг баримтаар амьдардаг. Ажлаасааа халагдсаны дараа эсвэл салалтын дараа шинэ ажилд орж амьдралаа шинэ хуудсаас эхлүүлнэ. Гэр бүлээ шившигтэйгээр орхисноо ч мартана.

Тэднийг тэгээд хэн ч хайдаггүй хэрэг үү?

moscow-airports.com

Японы хуулиар насанд хүрсэн хүнийг ор сураггүй алга болоход хайж эхлэхгүй. Гэмт хэргийн шинж чанаргүй, аллaга эсвэл xулгайн шинжтэй л биш бол гэр бүлийн гишүүн, эцэг эх нь гомдол гаргасан ч хайхгүй.

Хувь хүний нууцыг энэ улсад чанга хадгална: онцгой шалтгаангүй л биш бол цaгдаа нар төлбөрийн карт, гар утасны байршил бүр хяналтын камерын бичлэгийг ч шалгахгүй. Төрөл төрөгсөд нь ч энэхүү мэдээллийг олж мэдэж чадахгүй. Тухайн хүн бэлэн мөнгөөр цалинжиж байгаа бол өр зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг эрж хайх банкуудын эрэл мухардалд орно.

Уг соёл хүмүүсийг тэгээс эхлэх боломжийг олгох ажээ.

moscow-airports.com

Тийм ээ, төрөл төрөгсөд нь хувийн мөрдөгч хөлсөлж болно. Гэхдээ маш баян япон хүн л үүний хөлсийг төлж чадах юм. Бас л нөгөө нэр хүндийн асуудал, ичгэвтэр байдалд орох тухай яригдана. Нөхөр, төрөл садан, хүү эсвэл охин нь асуудлаа шийдэж чадалгүй зугтаажээ гэж хэлүүлэхийг хэн ч хүсэхгүй. Тийм учраас жохацү төрөл төрөгсдийнхөө амьдралаас үүрд алга болно.

46
ГайхмаарГайхмаар
12
ХарамсалтайХарамсалтай
10
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *