Малайзын нэгэн хос 5 настай охиноо сургуульд орох хүсэл тэмүүлэлтэй болгохын тулд тансаг зэрэглэлийн жийп бэлэглэжээ

1

Малайзын цахим сүлжээнд сүүлийн өдрүүдэд 5 настай охиноо сургуульд орж, эрдэм мэдлэг авах хүсэл тэмүүлэлтэй болгох зорилгоор Mercedes үйлдвэрийн дунд оврын жийп машин бэлэглэсэн тухай мэдээлэл олны анхаарлын төвд ороод байна.

Энэ сарын эхээр хувиараа бизнес эрхлэгч Фархана Захра хэмээх бүсгүй өөрийн ТикТок сүлжээндээ охин Фатимадаа төрсөн өдрийн бэлэг болгон юу авах тухай асууж буй бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт Фатима охин ногоон өнгийн Mercedes G Wagon эсвэл BMW машинтай болмоор байгаа тухайгаа хэлж буй нь бичигдэн үлджээ. Харин түүний эцэг эх энэхүү хүслийг нь биелүүлж, сургуульд орох хүсэлгүй охиноо ятгах аргыг сэджээ.

@farhanazahra91

Tak sabar cikna nak hantar fatima pergi sekolah hahaha sebab bulan 1 hari tu da hantar tp hari2 dia belakon sakit, lepas tu dia cakap dia belom cukup 5 tahun lagi sebab belom birthday dia, kali ni dia cakap dapat hadiah G WAGON dia nak g sekolah haha panjang betul akal dia ni ! Nt korang nak tgok cikna wat video hari dia g sekolah x? 🤣🤣 #fatimaazzahraturn5 #fyp #gwagoncikna #fypシ #foryoupage

♬ original sound – Farhana Zahra – Farhana Zahra

Улмаар энэ сарын 10-ны өдөр тэрээр охиндоо түүний хүссэн G Wagon автомашиныг бэлэг болгон өгч буй бичлэгээ цацжээ. Тус бичлэгийнхээ тайлбарт тэрээр охин нь баярласандаа машины түлхүүрийг гараасаа ч салгахгүй байгаа тухайг өгүүлсэн аж.

@farhanazahra91

Happy birthday Nur Fatima Az zahra yang ke 5 ❤️❤️❤️ happy dia dapat G Wagon yang dia nak, sampai dia asyik mintak nak pegang kunci je hahaha

♬ original sound – Farhana Zahra – Farhana Zahra

21 секунд үргэлжлэх уг бичлэгийн талаар хосууд өгүүлэхдээ, “Энэ машиныг төрсөн өдрийн бэлэг болгоод зогсохгүй түүнийг эмч гэх эрхэм мэргэжлийг эзэмших урам зориг өгнө гэж итгэж бэлэглэсэн” хэмээжээ.

Харин тэрхүү бичлэгийг үзсэн цахим сүлжээ хэрэглэгчдийн зүгээс охиндоо халамжтай эцэг эх хэмээн сайшаасан сэтгэгдлүүдийн хамтаар тэднийг хүүхдэд өөрийнх нь хэрэглэж ч мэдэхгүй зүйлсийг бэлэглэх нь буруу гэх хандлагатай сэтгэгдлүүд ч мөн хөврөх ажээ.

20
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Цэрэндулам

    Цэрэндулам 'Э

    2023/04/16 at 00:07

    Cim De

  2. Zayalavue Löwe

    Zayalavue Löwe

    2023/04/16 at 05:57

    What the heck, what did I just read? What happened to this social of you people 🥲🥲

  3. Tuya Tuya

    Tuya Tuya

    2023/04/16 at 11:18

    Дараа нь сэтгэлийг нь хангахын тулд юу авч өгнө өө

  4. Munguntsetseg Ishdorj

    Munguntsetseg Ishdorj

    2023/04/16 at 17:45

    Тэгээд муу зан сургаж байхгүй юу дараа нь дургүйл байвал ингэнэ гэж ойлгоод дургуйлхана тэгхээр нь юу авч өгнө

  5. Dolgorsuren Tsegmid

    Dolgorsuren Tsegmid

    2023/04/16 at 20:14

    Тэнэг

  6. Nandin Erdene Monhbat

    Nandin Erdene Monhbat

    2023/04/17 at 20:46

    Zugeer barbi avaad l igchihguu haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *