“Амьдрал бэлэглэсэн үнсэлт” хэмээх алдартай гэрэл зургийн ард орших гайхамшигт түүх

0

“The Kiss of Life” буюу Амьдрал бэлэглэсэн үнсэлт хэмээх алдарт гэрэл зураг хүн төрөлхтөн хүн хоорондын харилцаа ямар чухал болохыг эргэн сануулсан түүхтэй. 1967 онд Рокко Морабитогийн дарсан Пулицерын шагналт эл гэрэл зураг өдгөө ч алдартай хэвээр байна.

© Rocco Morabito / Wikimedia Commons, © Public domain, © Palette.Fm

Ж.Д.Томпсон болон Рандал Ж.Чампион нар АНУ-ын Техас мужид цахилгааны шугамд гарсан гэмтэл засаж байх үед уг үйл явдал болжээ. Рандал Чампион санамсаргүй тогтой утсанд хүрч, амьсгал нь газар дээр зогсон дүүжлэгдэх үед түүнтэй хамт ажиллаж байсан Ж.Д.Томпсон түүнд хиймэл амьсгал хийхээр шийдсэн гэдэг. Шонгийн модноос дүүжлэгдсэн байсан тул яаралтай түргэн тусламж үзүүлэх аргагүй тул ийм арга хэмжээ авчээ. Тэрээр Чампионы зүрхний цохилт хэвийн болж мэдрэгдэх хүртэл амаараа хиймэл амьсгал хийсээр байсан бөгөөд уг гэрэл зургийг дарснаас хэдхэн хормын дараа амьсгал нь хэвийн болсон ажээ.

© Rocco Morabito / Wikimedia Commons, © Public domain

Рандал Ж.Чампион уг үйл явдлаас хойш эрүүл мэндэд нь ямар нэгэн ноцтой асуудал үүсээгүй ба 2002 онд өөд болжээ. Тэрхүү үйл явдлаас хойш нийгэм даяар баатар хэмээн нэрлэгдэх болсон Ж.Д.Томпсон уг үйлдлийнхээ талаар хожим “Миний оронд хэн ч байсан тийм үйлдэл гаргах байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Мэдээж гэрэл зурагт өртөөгүй ийм зүйлс асар олон тохиолддог” хэмээн өгүүлж байжээ.

AP/EAST NEWS

Харин тухайн үед төмөр замд гарсан хэргийг сурвалжлаад буцаж явсан Жексонвил сэтгүүлийн сурвалжлагч Рокко Морабито цахилгааны шонгоос дүүжлэгдсэн цахилгаанчидтай таарсан нь тохиолдлын явдал байсан агаад машины радио сүлжээг ашиглан яаралтай түргэн тусламж дуудаж, сэтгүүлийн редакцид илүү сонирхолтой сурвалжлага, гэрэл зураг дарсан тул түр хугацаагаар мэдээ хүлээн авах хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргажээ. Үнэхээр ч түүний зөв байж “Амьдрал бэлэглэсэн үнсэлт” гэрэл зураг нь 1968 онд Пулицерын шагнал хүртэж, өдгөө ч алдартай хэвээр буй билээ. Харин тус гэрэл зургийн нэрийг Жексонвил сэтгүүлийн редактор Боб Пет өгсөн аж.

5
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *