Зовхи татах нь дараах 7 шалтгаанаас үүдэлтэй

6

Нүд эсвэл зовхи татах нь тийм ч таатай зүйл биш бөгөөд бид бүгдээрээ л энэ зүйлийг мэддэг. Бид үүнийг ядаргаатай холбоотой гэж боддог. Гэхдээ мэргэжилтнүүд үүнийг илүү ноцтой өвчний шинж тэмдэг байж болно гэж үздэг.

Бид эрүүл мэндтэй холбоотой асуудлыг чухалд тооцдог тул энэ талаар ч бас багахан мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

Нүдний булчингийн шөрмөс татсанаас болж нүд татдаг. Ихэнх тохиолдолд энэ нь их богино хугацаанд болдог бөгөөд заримдаа бүтэн 7 хоног, бүр сар ч үргэлжлэх тохиолдол бий. Үүний шалтгааныг дараах зүйлстэй холбож тайлбарладаг.

 

Шалтгаан № 1 Стресс

  • Шийдэл: Стрессээс үүдэлтэй шинж тэмдэг байж болох бөгөөд голдуу хараатай холбоотой асуудал үүссэн үед нүд татдаг. Амралт, сайн унтах нь стрессийг ялан дийлэх арга юм.

Шалтгаан № 2 Нойрны дутагдал

  • Шийдэл: Нойр муу байх нь нүд татах гол шалтгаан болдог. Амралт мөн өдөр бүр маш сайн унтаж амарвал энэ асуудлыг шийдэж чадна.

Шалтгаан № 3 Нүд хуурайших

  • Шийдэл: Насанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь ийм таагүй зүйлтэй тулгардаг. Компьютерийн ард ихэнх цагаа өнгөрөөдөг, мөн харааны линз зүүдэг хүмүүсийн нүд хуурайшдаг. Хэрвээ таны нүд хуурайшдэг бас зовхи тань татдаг бол хараа зүйн мэргэжлийн эмч дээр очиж үзүүлээрэй. Чийгшүүлэгч нүдний дусаалга бичиж өгөх ба таны нүд дахиж хуурайшихгүй.

Шалтгаан № 4 Нүд ядрах

  • Шийдэл: Магадгүй та нүдний шилээ солих цаг ирсэн байж болох юм. Мөн энэ нь таны хараанд нөлөөлж болзошгүй бөгөөд хэт их ачаалалтай ажилласнаас болж нүд ядардаг. Тиймээс хараагаа шалгуулаарай.

Мөн компьютер болон тоног төхөөрөмж дээр хэт их ажиллах нь нүдийг ядаргаанд оруулдаг. “20-20-20”-ийн дүрмийг мөрдөөрэй. 20 минут тутамд нүдээ амрааж өөр зүйлсийг 20 секунд орчим харах.

Хэрвээ компьютер дээр удаан ажиллах шаардлага гарвал үүнийгээ нүдний эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Компьютерийн хамгаалалттай шил хамгийн зөв шийдэл.

Шалтгаан № 5 Кофеин

  • Шийдэл: Кофены хэрэглээгээ багасгаж долоо хоногт 2 удаа хэрэглээрэй. Ингэвэл шинж тэмдэг арилах болно.

Шалтгаан № 6 Согтууруулах ундаа

  • Шийдэл: Спиртийн төрлийн уух зүйлийг хэсэг хугацаанд хэрэглэхээ болиорой. Согтууруулах ундаа нүд таталтын шалтгаан байж мэднэ.

Шалтгаан № 7 Өлөн зэлмэн байдал

  • Шийдэл: Зарим нэгэн хоол хүнс дутагдах, жишээ нь магни дутагдах үед нүд татдаг. Зөв хооллохыг хичээ. Зөв хооллолтыг амьдралын хэв маяг болгож чадвал бие эрхтэн эрүүл байж чадна.

Нэг үгээр хэлбэл байнгын нүд татах шинж тэмдэг илэрвэл тоохгүй орхиж болохгүй. Нүдний аюултай өвчин ч байж мэднэ шүү дээ.

61
ХарамсалтайХарамсалтай
28
ХөөрхөнХөөрхөн
22
ТэнэглэлТэнэглэл
19
БахархмаарБахархмаар
19
Ха ХаХа Ха
13
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Munkhtsetseg Muugii

    Munkhtsetseg Muugii

    2017/04/02 at 15:30

    Deegii Delgertsetseg unshaarai

  2. Hi De

    Hi De

    2017/04/02 at 16:03

    Laura Lana unshaarai

  3. Sayana Uyanga

    Sayana Uyanga

    2017/04/02 at 18:19

    Ж. Тэнүүн

  4. Martha Ma

    Martha Ma

    2017/04/02 at 22:17

    janar jandos sarbai

  5. Amin Hvslen

    Amin Hvslen

    2017/04/03 at 02:12

    Ss

  6. Мөнгөнчимэг Алдар

    Мөнгөнчимэг Алдар

    2017/04/03 at 09:55

    Doogii Doogii

  7. Doogii Doogii

    Doogii Doogii

    2017/04/03 at 11:36

    bayarllaa nzaa

  8. Usana Yuri MB

    Usana Yuri MB

    2017/04/03 at 17:15

    Vxsen bayrlax uilax iim uchirtai ym bna sht Unuruu Unuruu

  9. Unuruu Unuruu

    Unuruu Unuruu

    2017/04/03 at 18:45

  10. Tselmeg Ganbaatar

    Tselmeg Ganbaatar

    2017/04/04 at 09:59

    Ch Tugsuu

  11. Anir Anir Anir

    Anir Anir Anir

    2017/04/04 at 10:26

    Jadamba Duya

  12. ONON

    2017/04/07 at 20:31

    nadaad IH TALAGLAA

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *