WWDC 2013 – iOS 7/Mac OS X

0

WWDC 2013 - iOS 7/Mac OS XЖил бүрийн 6 сард WWDC буюу Worldwide Developers Conference уламжлал болон явагддаг. Энэ арга хэмжээний үеэр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан iOS/Mac OS-д зориулсан аппликейшн болон төхөөрөмж зохион бүтээгчдэд Алим фирм шинэ бүтээлүүдээ танилцуулдаг юм. Алим фирмийн бүтээгдэхүүнүүд улам нэр хүндтэй болж, хэмжээгээ тэлэх тусам энэ арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. 2006 он хүртэл тасалбар нь зарагдалгүй үлддэг байсан бол 2010 онд 8 хоногийн дотор, харин 2011 онд 12 цаг, 2012 онд 1 цаг 43 минут, харин 2013 онд 2 минутын дотор 5000 ширхэг тасалбараа 1599$-ын үнээр худалдаалжээ. Жил ирэх бүр уг арга хэмжээнд оролцохыг хүсэгчид нэмэгдэхийн хэрээр тасалбар худалдаж авна гэдэг улам бэрх болж байна. Манай блог сүүлийн 3 арга хэмжээний мэдээ, мэдээллийг технологийн мэдээний аваргууд болох engadget, gizmodo зэрэг сайтуудаас шууд орчуулан хүргэж байсан билээ. Энэ удаагийн арга хэмжээг мөн орчуулж хүргэх болно. Бусад мэдээллийг дэлгэрэнгүй дээр дарж уншина уу.

WWDC арга хэмжээний үеэр шинэ үйлдлийн систем, бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Энэ уламжлал сүүлийн хэдэн жил тасралтгүй явагдаж байна. Энэ удаагийнхи 2013 оны 6 сарын 10-нд орон нутгийн цагаар өглөөний 10-т эхлэх бөгөөд Монголын цагаар 10-ны шөнийн 1 цаг юм.

SanFrancisco хотын Moscone төвд уламжлал ёсоор арга хэмжээ явагдах бөгөөд гадна талын засал чимэглэлүүд аль хэдийн бэлэн болжээ.

iOS 7 (Innsbruck)

Анонс дээр харагдаж буй дүрс бол iOS 7 – шинэ iOS танилцуулагдахыг илэрхийлж байна. WWDC 2012 дээр iOS 6 фирмвэйрийг танилцуулсан бөгөөд өмнөх хувилбар буюу iOS 5-аасаа хэрэглэгчид харагдах байдлын өөрчлөлт хийгдээгүй, зөвхөн үйлдлийн нэмэлтүүд оруулсан. Зөвхөн нэмэх бус Youtube, Google Maps зэрэг аппуудыг хассан нь онцлог зүйл болсон юм. Гэсэн хэдий ч энэ нь төдийлөн амжилт авчираагүй бөгөөд Google Maps-ыг Apple Map-аар орлуулсаны дараа ихээхэн асуудал үүсч, улмаар iOS багийн удирдагч Steve Jobs-той 10 гаран жил хамтран зүтгэсэн Scott Forstall ажлаа өгөхөд хүргэсэн. Харин энэ удаа Дизайны хэлтсийн удирдлагаар Алим фирмийн дизайн гүрү John Ivy ажиллаж байгаа билээ. iOS нь танилцуулагдсан даруйдаа хөгжүүлэгчдэд зориулсан туршилтын хувилбараар хүргэгдэж, ихэвчилэн шинэ iPhone-ын хамт нийт хэрэглэгчдийн хүртээл болдог. Мэдээллийн сайтуудаас тархаад буй мэдээллээс харахад iOS 7 нь нэгэн хэмийн, ойлгомжтой бөгөөд өмнөх хувилбараасаа харагдах байдлын ихээхэн өөрчлөлт хийгдэх бололтой. Хэрэв тэгвэл энэ нь iOS 5-аас хойш хийгдэх томоохон шинэчлэлт байж болох. Мөн шинэ үйлдлүүд, боломжууд нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд эдгээр нь юу байх талаар бид бүхэн тун удахгүй мэдэх болно. Жил жилийн WWDC их, бага ямар нэг хэмжээгээр гэнэтийн бэлгээ барьсаар байсан шүү дээ.

Macstories.net-ын оруулсан зургаас, мөн бусад сайтуудын мэдээлж буйгаар John Ivy үндсэн аппуудад тус бүрт нь тогтсон өнгө өгсөн бололтой. Гэтэл зарим хүмүүсийн үзэж буйгаад энэ нь iOS-ын өнгө төрхийн илэрхийлэл бус шинэ бүтээгдэхүүн байж болох iWatch буюу ухаалаг бугуйн цаг нь олон өнгөтэй байхыг илэрхийлж байна гэжээ. Алим фирмийн ухаалаг хэрэгсэлүүд болох iPad, iPhone, iPod touch нь өнгөрсөн жил хүртэл зөвхөн хар, цагаан өнгөний сонголттой байсан бол iPod Touch 5 дахь хувилбар нь олон өнгийн сонголттой болсон. Харин iPad, iPhone зөвхөн 2 өнгийн сонголттой хэвээр байгаа ба энэ удаа өөр өнгөнүүд нэмэхийг ч мөн үгүйсгэхийн аргагүй юм.

Mac OS X (Cabernet)

Анонс дээрхи дүрслэл юуг илэрхийлж байгааг таахад бэрх юм. Х тэмдэг нь мэдээж Mac OS X (Мак Өү Эс 10). Өмнөх хувилбарууд нь тоон илэрхийлэлээс гадна (10.4, 10.5, 10.6, 10.7, 10.8 гэх мэт) мигуйн төрлийн том амьтны нэрээр нэрлэгдсэн. Хамгийн сүүлийн хувилбар болох Mac OS X 10.8 нь Уулын арслан (Mountain Lion) нэртэй. Үүгээр мигуйн төрлийн том гэж болох амьтад дуусч байгаа гэх бөгөөд өөр зарим нэг амьтад байдаг хэдий ч ач холбогдол өгөхөөргүй гэж үзэж байгаа. Гэтэл энэ зураг дээр ямар нэгэн амьтны дүрслэл бус далайн давалгаа гэж хэлж болхоор дүрс байна шүү дээ. Мөн өнгөний сонголт яахын аргагүй сонирхол татаж буй юм. Сайтууд дээр байгаа мэдээллээс дүгнэхэд дараагийн үйлдлийн систем маань Siri болон бусад iOS-т ихээхэн амжилт авсан нэмэлтүүдийг агуулах бөгөөд улам бүр iOS-тэй нэгдэх бололтой.

?

Дээрхи зурган дээр харагдаж буй цулгуй анонс байраа эзлээд буй. Энд юу тавигдах бол, эсвэл цагаан бүрээсний ард юу байгаа бол гэдгийг таамаглахаар оролдож буй хүмүүс их байгаа ч одоогоор мэдээлэл тун хомс байна. Харин бидний аз болоход 1хэн хоногийн дараа бид мэдэж болох нь. Ямар нэгэн сэтгэл хөдөлгөм, цоо шинэ зүйл байх болно гэдэгт төдийлөн эргэлзэхгүй байна.

WWDC 2013 арга хэмжээнд ажиглагчид болон Алим фирмийн бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгчид ихээхэн ач холбогдол өг ч байгаа бөгөөд тодорхой хэмжээний тэсрэлтийг технологийн ертөнцөд авчирах болно гэж хүлээгсэд их байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *