Үерийн аюулд нэрвэгдсэн Төв Европ

0

Үерийн аюулд нэрвэгдсэн Төв ЕвропЕвропын төв хэсгээр олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Төв Европын дундуур урсах Дунай мөрний усны түвшин сүүлийн 500 жилд байгаагүйгээр ихэссэнээс гадна Эльба, Рейн зэрэг гол мөрөн болон түүний цутгалангууд үерлэж, Төв Европын ихээхэн хэмжээний газар нутаг үерийн аюулд өртөөд байна. Үерийн улмаас 12 хүн амь насаа алдаж, Австри, Швейцарьт 9 хүн ор сураггүй болоод байгаа аж. Европын олон хотуудад хэдэн арван мянган оршин суугчид гэр орноо орхин дүрвээд байгаа ба үерийн аюулд Герман, Австри, Швейцарь, Чех зэрэг орнууд хамгийн их өртөөд байгаа юм. Цаашид үерийн ус Унгарыг нөмрөх бололтой байгаа юм байна.

1. 2013.6.1. Германы Вальшлебен суурингийн ойролцоо Гера голын далангийн дагууд эгнэн зогссон хэдэн зуун хүмүүс ууттай элс дамжуулж байна. /Jens Meyer/Associated Press/
2. 2013.6.2. Үерлэсэн Рейн голын эрэг дээр орших Германы Майнц хот. /Fredrik Von Erichsen/AFP/Getty Images/

3. 2013.6.3. Германы Гримм хотын үерт автсан байшингуудаас хотын иргэдийг нүүхэд нь тусалж байгаа аврах албаныхан. /Jan Woitas / AFP / Getty Images/

4. 2013.6.3. Австрийн Шердинг хотод аврах албаныхан тахиа аварч байна. /Manfred Fesl / EPA/

5. 2013.6.3. Германы Пассау хотын үерт автсан байшингуудаас эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа аврах албаныхан. /Andreas Gebert / EPA/

6. 2013.6.1. Швейцарийн Мёлин хотын ойролцоо үерлэсэн Рейн голын зургийг авч буй хүмүүс. /Walter Bieri/EPA/

7. 2013.6.4. Германы Биттерфельд-Вольфен хотын биеийн тамирын зааланд толгой хоргодож байгаа хүмүүс. Тус хотын 10,000 орчим иргэд үерийн улмаас орон гэрээ орхиход хүрчээ. /Jan Woitas / EPA/

8. 2013.6.4. Германы Розенхайм хотын үерт автсан байшингийн дотор. /Peter Kneffel / AFP / Getty Images/

9. 2013.6.4. Чехийн үерт автсан Крешич суурин. /Petr Josek / Reuters/

10. 2013.6.3. Германы Гера хотын үерт автсан гудамжаар эмэгтэйгээ үүрэн яваа эр. /Marc Tirl / EPA/

11. 2013.6.3. Австрийн Мельк хотын үерт автсан дүр зураг. /Roland Schlager/EPA/

12. 2013.6.3. Австрийн Критцендорф хотын үерт автсан гудамжаар хүмүүс явж байна. /Herbert P. Oczeret/EPA/

13. 2013.6.3. Германы Пассау хотын хамгийн гүнзгий голын усанд хөвж байгаа Дунай нэртэй аялалын завь. /Wolfgang Rattay / Reuters/

14. 2013.6.4. Германы Штадт-Велен хотын дундуур урсах үерлэсэн Эльба голын усанд завиар сэлж байгаа эрчүүд. /Markus Schreiber/Associated Press/

15. 2013.6.3. Германы Пассау хотын үерлэсэн гудамжаар хийлдэг гудсан дээр хөвж байгаа хүү. /Lennart Preiss / Getty Images/

16. 2013.6.3. Германы түүхэн Пассау хот үерт автжээ. /Karl-Josef Hildenbrand / EPA/ 

17. 2013.6.4. Австрийн Кремс-на-Дунай хотын далангийн ойролцоо машинтайгаа зогсож байгаа аврагчид. /Helmut Fohringer/EPA/

18. 2013.6.4. Германы Сейнт-Гоарсхаузен хотын үерт автсан гудамжаар явж байгаа хүн. /Thomas Frey/EPA/

19. 2013.6.3. Германы Гримм хотын иргэд үерт автсан гэрээ цэвэрлэж байна. /Hendrik Schmidt/

20. 2013.6.3. Германы Гримм хотын гудамж, гал сөнөөх албаны ажилтан. /Jens Schlueter / Getty Images/

21. 2013.6.3. Германы Гримм хотын дундуур урсах үерийн усанд хөвж байгаа манекен. /Jens Schlueter / Getty Images/

22. 2013.6.3. Германы Пассау хот, цагдаагийн нисдэг тэрэг болон аврагч. /Lennart Preiss / Getty Images/

23. Влтав голын орчмоос дүрвэж ирсэн эр Чехийн Праг хотын зах Холешовицд мэдээ сонсож байна. /Petr Josek/Reuters/

24. 2013.6.4. Германы Пассау хотын Бавари орчимд эргүүл хийж байгаа Герман цэргүүд. /Wolfgang Rattay / Reuters/

25. 2013.6.4. Германы Пассау хотын үерт автсан нэгэн кафед шавар дунд хэвтэх шилэн хундага. /Michaela Rehle / Reuters/

26. 2013.6.4. Чехийн Мельник хотын ойролцоох талбайгаас үерийн усыг соруулан гаргаж байгаа гал сөнөөгчид. /Petr Josek / Reuters/

27. 2013.6.3. Чехийн Лофер болон Вайдринг хотуудын хоорондох үерт сүйдсэн замыг шалгаж байгаа ажилтан. /Kerstin Joensson / Associated Press/

28. 2013.6.3. Германы Гера хотын үерт автсан газраас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. /Marc Tirl / AFP / Getty Images/

29. 2013.6.4. Чехийн Праг хотын дундуур урсдаг Влтав гол эргээ хальсан нь Праг хотын алдарт амьтны хүрээлэнг нөмөрчээ. /Samuel Kubani / AFP / Getty Images/

30. 2013.6.4. Чехийн Путим сууринд эмгэн хумснууд үерийн уснаас зугтсан байгаа байдал. /Radek Mica / AFP / Getty Images/

31. 2013.6.4. Германы Пирн хотын үерт автсан гудамжийг гэрийнхээ үүднээс харж байгаа нохой. /Sean Gallup / Getty Images/

32. 2013.6.4. Чехийн Путим суурингийн могой, яст мэлхий, тогос, имж, элсний харх зэрэг этгээд амьтад тэжээдэг эр амьтдаа аюулгүй газар руу зөөж байна. /Radek Mica / AFP / Getty Images/

33. 2013.6.4. Чехийн Клай хотын үерт автсан гудамжинд үерийн уснаас зугтаж байгаа муур. /Michal Cizek/AFP/Getty Images/

34. 2013.6.4. Австрийн Унтерлойбен хотын гудамжин дахь гараар хийсэн гүүрээр гарч байгаа эмэгтэй. /Dieter Nagl / AFP / Getty Images/

35. 2013.6.4. Германы Грайц хотын гудамжийг цэвэрлэж байгаа нутгийн оршин суугчид болон цэвэрлэгчид. /Marc Tirl / AFP / Getty Images/

36. 2013.6.5. Германы Штраубинг хот, Дунай мөрөн, үерт автсан сууцнууд. /Armin Weigel/EPA/

37. 2013.6.5. Австрийн Шердинг хотын гудамжны гэрэл усаар дүүрчээ. /Wolfgang Rattay/Reuters/

38. 2013.6.5. Германы Деггендорф хотоос холгүй орших А3 хурдны зам дээрх үерт автсан машинууд. Европын хамгийн их хөл хөдөлгөөнтэй зам Дунай мөрний үерлэсэн усанд автжээ. /Wolfgang Rattay / Reuters/

39. 2013.6.5. Унгарын Мешер хотын иргэд Дунай мөрний эргийн даланг ууттай элснүүд тавин бэхжүүлж байна. Унгарчууд сүлийн 50 жилийн хугацаанд тохиогоогүй хүчтэй үерт бэлтгэж байгаа нь энэ юм. /Ferenc Isza / AFP / Getty Images/

40. 2013.6.4. Германы Коссен хотын гудамжинд хэрэггүй болсон эд зүйлсээ гаргаж хаясан байдал. /Pierre Teyssot/AFP/Getty Images/
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *