Туркийн эсэргүүцэгч эмэгтэйчүүд

0

Туркийн эсэргүүцэгч эмэгтэйчүүдЭнэ сарын эхний өдрүүдэд Туркийн Стамбул хотын төвд байдаг Гези цэцэрлэгт хүрээлэнг нурааж, оронд нь худалдааны төв барих төлөвлөгөөг эсэргүүцэж, ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн бөгөөд энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаа бүх Турк орон даяар өрнөсөн билээ. Жагсагчид нийслэл хотын төвд байдаг цөөхөн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болох Гези цэцэрлэгт хүрээлэнг нураахыг эсэргүүцсэнээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал эцэстээ жагсагчдын эсрэг цагдаа нарт нулимс асгаруулагч хий, даралтат ус зэргийг хэрэглэхийг зөвшөөрсөн нь эсэргүүцлийн жагсаалыг улам өдөөж, ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхэлсэн байна. Ерөнхий сайд Эрдоганы хувьд талбайг өөрчлөх нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтралыг багасгах зорилготой учир уг төлөвлөгөөгөө өөрчлөхгүй хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ эсэргүүцлийн жагсаалаа зогсоохыг уриалжээ. Эсэргүүцлийн жагсаалаас үүдэлтэй жагсагчид болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амь эрсдэж, олон хүн бэртэж гэмтсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаалд эрчүүдээс гадна эмэгтэйчүүд олноор оролцож байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл эсэргүүцлээ зогсоохгүй хэмээн мэдэгдэж байгаа жагсагчдын дунд байгаа эмэгтэйчүүдийн зургуудаас бүрдсэн багахан хэмжээний багцыг та бүхэнд хүргэж байна.

1. Туркийн жагсагч эмэгтэйчүүд /Getty Images/
2. Анкарагийн төвд цугларсан засгийн газрыг эсэргүүцэгчид. /AFP/

3. Истамбул, толгойгоо гялгар уутаар ороосон жагсагч. /AFP/

4. Истамбулын Таксим талбай дээрх мөргөлдөөний талаар Твиттерт бичиж байгаа жагсагч. /AFP/

5. Туркын ерөнхий сайдын оффисын гадаах мөргөлдөөний үеэр. /Getty Images/

6. Истамбулын Таксим талбай дээрх мөргөлдөөний үеэр шархадсан эмэгтэйг дамнуурган дээр тавьж байна. /AFP/

7. Истамбулын төв дэх мөргөлдөөний үеэр лоозон барьсан жагсагч. /AFP/

8. Цагдаа нарын шүршиж байгаа усыг эсэргүүцэн зогсож байгаа жагсагч. /AFP/

9. Эсэргүүцлийн жагсаалын билэгдэл болсон улаан өнгийн даашинзтай гар хоосон эмэгтэйд цагдаа нар бүдүүлгээр хандаж байна. /Reuters/

10. Цагдаа нарын эсрэг босгосон хаалт. /AFP/

11. Эсэргүүцлийн жагсаалд оролцогч. /Getty Images/
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *