Шүдээ угаах үедээ бидний гаргадаг 8 алдаа

6
4
63,194

Хүмүүсийн ихэнх нь шүдээ арчлахдаа маш том алдаа гаргадаг. Бараг 10 хүн тутмын 1 нь л амны хөндийн эрүүл ахуйг зөв сахидаг.

Тэгвэл бид та бүхэндээ хүн бүрийн гаргадаг хамгийн түгээмэл алдаануудыг хүргэхээр шийдлээ. Уншаад өөрийнхөө алдааг засаж, итгэл дүүрэн инээмсэглээрэй!

Шүдний сойз

Шүдний сойз худалдан авахдаа хүн бүр алдаа гаргадаг. Тэд сойз сонгохдоо хэт зөөлөн эсвэл хэт хатуу үстэй сойз сонгодог. Мөн бид шүд цэвэрлэх маш олон төрлийн зүйл авдаг бөгөөд тэдгээр нь төдийлөн ашиг тусгүй байдаг.

Шүдний сойзыг хэрхэн зөв сонгох вэ?

  • Хэт хатуу биш хэт зөөлөн биш дундаж хатуулагтай үстэй сойз сонгох нь зөв.
  • Резинэн материалтай гарны урттай ижил урттай сойз сонго. Тэгвэл сойзоо удирдахад хялбар байх болно.
  • Шүдний паалангийн гэмтэлтэй болон 12 хүртэлх насны хүүхдэд зөөлөн үстэй сойз санал болгодог.
  • Сойзны үсний урт нь 2-3 см, өндөр нь 2 см хүртэл, өргөн нь 1,5 см байна.
  • Төгсгөл хэсэг рүү үс нь арай урт болсон сойзыг сонгоорой.

Чухал: Нэг хэрэглэсэн сойзоо удаан хэрэглэж болохгүй. Хатуу сойзыг 3 сар тутамд харин зөөлөн сойзыг 2 сар тутамд солих хэрэгтэй.

 

Шүдний оо

Бид сойзон дээрээ маш их оо түрхэж угаадаг. Харин шүдийг бүрэн гүйцэд сайтар угаахад ердөө жаахан оо хэрэг болдог ба шүдийг бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаг. Өөр нэгэн алдаа бол тохирох оогоо хэрэглэхгүй байх явдал юм.

Шүдний оогоо хэрхэн зөв сонгох вэ?

  • Шүд цооролтын эсрэг фтортой оо хэрэглэдэг. Усанд агуулагдах фторын хэмжээ 1,2 мг\л байдаг бүсэд амьдардаг хүмүүст фтортой оо хэрэглэхийг санал болгодог.
  • Мэдрэмтгий шүдтэй хүмүүст калийн хлорид, калийн цитрат, арганин, стронци хлорид, гидрок сиапатит орсон оо хэрэглэхийг санал болгодог.
  • Буйлны үрэвсэлтэй буюу буйлнаас нь цус гардаг бол нянгийн эсрэг оо буюу хлоргексидин эсвэл триклозан, ургамлын хандтай оогоор угаана. Эдгээр оогоор 3 долоо хоногоос илүү хугацаанд угаадаггүй бөгөөд амны хөндийн ашигтай нянг устгадаг.

Эдгээр шүдний оо нь эмчилгээний зориулалттай бөгөөд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

 

Шүдээ угаах

Хамгийн гол алдаа бол дээрээс доош чиглэлээр биш харин баруун зүүн гэсэн байрлалаар угаадаг явдал. Өөр бас нэгэн алдаа бол хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угаах явдал юм. Хоол идсэний дараа шүдээ угаах нь шүдний пааланг гэмтээдэг тул хоол идсэнээс 30 минутын дараа шүдийг угаах ёстой.

Шүд угаах дүрэм

  • 3 минут орчим шүдээ угаана
  • Сойзыг 45 градусын өнцөг үүсгэн барих
  • Эхлээд шүдний дотор талыг, дараа нь гадна талыг угаадаг.
  • Доод шүдийг доороос дээш харин дээд шүдийг дээрээс доош чигтэй угаана.
  • Арааг тойрог хөдөлгөөнөөр угаана
  • Шүдээ угаасны дараа заавал хэлээ цэвэрлэх ёстой.

 

Шүдний утас

Бидний олонх нь үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Шүдний утсаар шүдээ цэвэрлэх нь шүд чулуужихаас хамгаалдаг төдийгүй буйлыг хамгаалдаг. Хамгийн зөв мөн хялбар аргаар цэвэрлэхийн тулд 18 см утсыг дунд хуруундаа эсвэл долоовор хуруундаа орооно. Эхлээд шүдний утсаар цэвэрлээд дараа нь сойзоор цэвэрлэнэ. Шүдний утсыг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Шүдний бэхэлгээ

Зарим хүмүүс шүдэндээ бэхэлгээ зүүдэг. Гэхдээ тэд хэрхэн шүдээ арчлахаа мэддэггүй. Шүдний эмч нар бэхэлгээ зүүсэн хүн бүрт юм идсэнийхээ дараа фтортой шүдний оогоор шүдээ угааж бай гэж зөвлөдөг. Мөн шүдний утас болон тусгай сойзоор цэвэрлэж болдог. Хэрвээ та ийм төрлийн бэхэлгээ зүүж байгаа бол хатуу хоол хүнсийг жижиглэн, зөөлрүүлж идэх хэрэгтэй. Ялангуяа алим мөн хатуу хоол хүнс. Харин зөөлөн чихэр, попкорн гэх мэт бусад төрлийн амттанаас татгалзах нь зөв.

108
ГайхмаарГайхмаар
52
ТэнэглэлТэнэглэл
37
БахархмаарБахархмаар
35
Ха ХаХа Ха
33
БурууБуруу
18
ГоёГоё
14
ХарамсалтайХарамсалтай
14
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

6 Сэтгэгдэл

  1. Enkhbulgan Dashdonorov

    Enkhbulgan Dashdonorov

    2017/04/02 at 12:57

    Hamgiin gol ni bidnii songoltoos iluu soiz uildverlej bgaa gazaruud ene shaardlagiig taviasai .

  2. Жамсран Болормаа

    Жамсран Болормаа

    2017/04/02 at 15:11

    Medeelelee ugvul ugt ugjih hereg bnu

  3. Намуун Н Найдан

    Намуун Н Найдан

    2017/04/02 at 17:42

    ss hgd uguuch 🙂

  4. О. Билгүүн

    О. Билгүүн

    2017/04/02 at 20:30

    Баярцэцэг ‘Б

  5. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2017/04/03 at 00:18

    Лили Хулнаа

  6. Oyuntsetseg Tseren

    Oyuntsetseg Tseren

    2017/04/04 at 22:56

    Bas neg haramsmaar yum ni 200gr usaar ugaachih yumiig 60 litr usiig zugeer asgaad ungurch bgaagaa meddeggui.Uuruusuu hoish 300 ueiinhee shud ugaah usiig hereglechihdeg gesen ug

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.