Өөрийгөө сэтгэл санааны хүчирхийлэлд оруулахаа зогсоо! Зориг зүрхтэй болоход тань туслах 5 үг

4

Дэлхий дахинд өдөр болгон хэдэн сая хүн сэтгэл санааны хүчирхийлэлд автаж байдаг ажээ. Энэхүү хүчирхийлэл эцэг эхийн зүгээс эсвэл нөхөр, эхнэрийн зүгээс эсвэл удирдлагын зүгээс ирнэ. Энэ нөхцөл байдалд туслахад амаргүй, доромжлол нүдэнд ил шарх үлдээдэггүй, ихэнх хүмүүс өөрийгөө барьж тэвчдэг байна. Сэтгэл санааны хүчирхийлэл ямар ч хэлбэрээр илэрч болно: бүдүүлэг үгэн шүүмжлэл, хэт хяналт, байнгын өдөөн хатгалт, амьдралын ямар ч салбарт илрэх хязгаарлалт, дарангуйлал болон өөр бусад зүйлээр илрэх ажээ.

Хүчирхийлэл ямар ч байж болно, гэхдээ зогсоох хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ хүчирхийллийг хэрхэн таслан зогсоохыг танилцуулахаар бэлдлээ. Энд нулимс тус болохгүй, эрс шийдэмгий арга хэмжээ авах ёстой.

 

Сэтгэл санааны хүчирхийлэл

Хүчирхийлэгчийн хүчинд ихэвчлэн харилцаанд бага эрх мэдэлтэй хүмүүс нь автдаг. Жишээ нь, хүчирхийлэгч – гэр бүлд хамгийн их мөнгө олж ирдэг цорын ганц хүн нь байж болно. Энэ нь бусад хүний эрхийг хааж боох шалтгаан байх ёсгүйг анхаарна уу. Сэтгэл санааны хүчирхийллийн золиос болсон хүн өөрийгөө бусдад заавал мэдэгдэх ёстой.

Хэрвээ харилцаагаа таслах боломжгүй бол зохих арга хэмжээ авна. Золиосын хийх ёстой анхны алхам – өөртөө итгэлийг бий болгоход оршино. Хэрвээ харилцааны нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдсэн бол энэ үйл явцыг эхлүүлэхэд хэлэх хэрэгтэй хэд хэдэн үг байх ажээ. Нөхцөл байдал болгонд хэлэх үг өөр байхыг анхаарна уу.

1. Хүчирхийлэгч таны өмнөөс шийдвэр гаргаж байгаа тохиолдолд

Өөрийгөө бэлэн болсон гэж үзэж байгаа бол хүчирхийлэгчид дараах үгийг хэлнэ: “Чи миний саналыг асуухгүйгээр миний өмнөөс шийдвэр гаргаснаа ойлгож байна уу? Надад өөрийн гэсэн хүсэл, хэрэгцээ байдаг”.

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх ёстой, өөрийнхөө төлөө өөрөө шийдвэр гаргах бодлоо шууд ойлгуулна, таны сэтгэл чухал гэдгийг тэр мэдэж байх ёстой. Таны заавал хэлэх ёстой үг: “Би биеэ даасан насанд хүрсэн хүн, аливаа хүндлэлийг хүснэ”.

 

2. Худлаа, үндэслэлгүй шүүмжлээд байвал

Ийм гүтгэлэг, доромжлол сонсож байгаадаа гомдож байна гэдгээ хүчирхийлэгчид хүргэх ёстой: “Надтай ийм өнгө аясаар намайг доромжилж харьцаж байгаа чинь надад таалагдахгүй байна. Намайг ямар хэцүү байдалд оруулж байгаагаа чи өөрөө ойлгож байна уу?”

 

3. Хүчирхийлэгч таны хэрэгцээ шаардлагыг үл харгалзан үзэх

Энд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх ёстойгоос бус тусламж хүсэх хэрэггүй: “Энэ надад хэрэгтэй. Би ийм эрхтэй хүн, миний хүсэл ямар ч хил хязгаараас гажаагүй. Чи миний хэрэгцээ, шаардлагыг үл тоохоор бидний харилцаа чамд огт хамаагүй юм шиг санагдах юм. Би чамайг халамжилж байна, чамаас бас тийм хариу үйлдэл ирнэ гэж хүлээх л юм”.

 

4. Хүчирхийлэгч айлган сүрдүүлж эхлэх тохиолдолд

Танд таагүй байгаагаа заавал ойлгуулах хэрэгтэй, өөрийн айдсаа энэ үед харуулж болохгүй: “Чи намайг айлгахыг хичээж байна уу? Чи юу гэж бодож байгааг би сайн мэдэхгүй юм, ямартай ч энэ үйлдэл чинь надад огт таалагдахгүй байна, бас гомдмоор байна. Айж байгаа хүнтэйгээ амьдрахад хэцүү, харин би өөрийгөө аюулгүй байдалд байгаасай гэж хүсэж байна”.

 

5. Уур хилэн хүүхэд рүү хандах тохиолдолд

Хүүхдийг сэтгэл санааны хүчирхийллээс хамгаалах хэрэгтэй, эс бөгөөс түүний сэтгэл зүйд эдгэршгүй гүн шарх үлдээх аюултай. Яриаг ийм байдлаар эхлүүлж болно: “Хүүхэдтэй ингэж харьцаж болохгүй. Түүнийг ямар байдалд хүргэснээ хар л даа. Чи яахыг би сайн мэдэхгүй юм, гэхдээ би өөрсдийн хүүхдээ ийм арга барилаар хүмүүжүүлэх хүсэлгүй байна. Хэрвээ хүүхэд чамайг үзэн ядаасай л гэж хүсэж байгаа бол ийм өнгө аястай түүнтэй үргэлжлүүлэн харилцаж болно”.

Мэдээж дээрх өгүүлбэрийн ид шидийн мэт шууд үйлчлэхгүй, бас танд тулгарсан нөхцөл байдалд нөлөөлөх баталгаа ч болохгүй. Гэхдээ хамтын яриаг ямар нэгэн байдлаар эхлүүлэх ёстой, хамгийн гол нь та өөрөө хүсэж байгаа эсэхээ сайн бодоорой. Хүчирхийлэгчийг өөрчлөх боломж маш бага байдгийг мэдэж байх хэрэгтэй, ихэнх тохиолдолд ямар ч боломж байдаггүйг санаж яваарай. Бидний зөвлөгөө – хортой муу хүмүүсээс харилцаагаа нэн яаралтай тасал. Нөхцөл байдал ямар ч байж болно, та сайхан амьдрах бүрэн эрхтэй хүн шүү дээ.

Та юу гэж бодож байна: таныг сэтгэл санааны хувьд дарамталж хүчирхийлж байгаа хүнтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэх үү эсвэл ийм төрлийн харилцааг шууд таслах ёстой юу? Гэр бүлийн таатай орчныг бүрдүүлж байна гээд өөрийнхөө хүсэл зорилго, эрхийг байнга гаргуунд гаргаж байх нь зөв үү?

6
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *