Өглөө босоод хийдэг дараах зуршлууддаа “Баяртай” гэж хэлэх цаг нь болжээ

2

Дадал зуршил бол таны хоёр дахь бие гэж Аристотель хэлсэн гэдэг. Бид үнэхээр зарим нэг зүйлийг сайн муу талаар нь огт бодолгүй хийдэг билээ. Ялангуяа цаг хугацаа бага, яарч сандарч байдаг өглөөний цагт. Жишээ нь өглөө аяга кофе уух, сүүтэй “өглөөний хоол” идэх гэх мэт. Гэтэл энэ нь хамгийн сайн сонголт биш гэдгийг та мэдэх үү?

Ингээд бидний өглөөний 8 зуршлын талаар ярилцъя. Өглөөг сайхан эхлүүлж тэр чигээрээ амжилттай өдөр болгох боломж бидэнд бүрэн дүүрэн бий гэдгийг эндээс уншиж мэдээрэй.

1. Өглөөний шүршүүрт орохоо мартаж өнгөрөөх

Бидний хувьд шинэ өглөө болгон олон асуудлаар эхлэх бөгөөд ахуйн болон ажил төрлийн эдгээр асуудлыг шийдэх арга замыг олох хэрэгтэй болно. Харвардын нэгэн докторын үзэж байгаагаар өглөө шүршүүрт орох нь таныг олон чухал, өвөрмөц шийдэл олоход туслах бөгөөд учир нь энэ үед тархи толгой хамгийн идэвхтэй үе дээрээ байхаас гадна гадны янз бүрийн саад болох зүйлээс тусгаарлагдсан үе байдаг байна.

 

2. Халуун шүршүүрт орох

Халуун бүлээн ус нь хүнийг тайвшруулах, булчинг суллах үйлчилгээтэй бөгөөд ийм шүршүүрийн дараа танд  эргээд орондоо ормоор санагдах болно. Харин хүйтэн шүршүүрт орох нь хэд хэдэн давуу талтай байна. Ингэснээр та сэргэж, тархины ажиллагаа идэвхжин, дархлаа сайжирдаг билээ. Мөн хүйтэн ус нь халуун усыг бодвол арьс хуурайшуулахгүй бөгөөд хүйтэн шүршүүрт тогтмол ордог хүн жилд ойролцоогоор 4 кг хүртэл илүүдэл жингээ гээдэг байна.

 

3. Утсаа ухах

Сошиал сүлжээнээс болж олон хүн нойрноосоо сэрээд л утсаа ухаж эхэлдэг. Өглөөг хэрхэн өнгөрөөж байгаагаас тухайн өдөр шалтгаалах учир бусдын зураг, түүнд бичсэн тайлбар зэрэг хүний амьдралаар цагаа үрэх хэрэг үгүй юм. Энд мөн ажилтай холбоотой мэйл хамаатай бөгөөд ийм байдлаар бид ажлынхаа цагийг уртасгаж байдаг билээ. Харин дуртай хөгжмөө сонсож, ойр дотныхондоо цагаа зарцуулж, сайхан амттай  өглөөний хоол бэлтгэхэд анхаарсан нь дээр билээ.

 

4. Хувцас сонгох гэж цаг үрэх

“Юу өмсөх вэ?” гэсээр хувцасны шүүгээгээ бүтэн эргүүлэх шахам зовлонг бид бүгд мэднэ. Өглөө эргэн тойрон хангалттай замбараагүй байх боловч аливаа зүйлд зарах цаг маш бага байдаг учир хувцас сонгох гэж цаг үрэх хэрэггүй юм. Сонголтоо багасгахын тулд хувцсаа багасга. Стив Жобс алдарт хар цамцаа л өмсдөг байсан бөгөөд ингэж мөнгө биш харин цагаа хэмнэдэг байжээ.

Ажлын хувцсаа хийх тусгай хэсэг шүүгээндээ гарга. Хэрвээ ажлын дресс-код тань хар пиджак, цагаан цамц өмсөх ёстой бол шүүгээнийхээ тэр хэсэгт зөвхөн хар пиджак, цагаан цамц л хий. Үе үе шүүгээгээ ”цэвэрлэгээнд оруулж” турснаас, өндөр болсноос, кофены толбо болсноос болж аль өнгөрсөн жилээс хойш өмсөхөө больсон хувцас зэргээс ангижрах хэрэгтэй. Улирлаас шалтгаалан өмсөхгүй хувцсыг өөр газарт хадгалж байгаарай.

 

5. Хуурай зүйл идэх

Өглөөний хоол хэмээх эрдэнэ-шишийн үр тариагаар хийсэн бэлэн хоолны нэг орц нь (50 гр) ойролцоогоор 4 цайны халбага сахар агуулдаг байна. Ийм их хэмжээний “хурдан” нүүрс ус нь цусан дахь инсулиний хэмжээг огцом нэмэгдүүлж дараа нь мөн л огцом хэмжээгээр багасгах ба үүнээс болж хүн ядрах, аливаа зүйлийг үл анзаарах байдалд ордог билээ. Сүү, тараг, шинэ ногоо зэрэг өглөөний хоолонд байх зүйлс нь өлөн ходоодонд бас нэг их сайн зүйл биш юм.

Алдартай хоол судлаач Челси Эмер “өглөөний нэг зүсэм пицца нь өглөөний хоолноос илүү ашигтай” гэж саяхан хэлсэн байна. Пиццанд байх уураг, тос, нүүрс ус зэрэг нь уг хоолыг тэнцвэртэй зөв хоол болгох ба гол нь нэг л зүсмээр хязгаарлаж болох явдал юм. Мөн хуурай хоолыг пиццанаас гадна шарсан өндөг, тараг, тос багатай мах, бүхэл үрийн каш зэргээр орлуулж болно.

 

6. Хоол идсэний дараа шүдээ угаах

Хоол идсэний дараа шүдний паалан их зөөлөрдөг ба ялангуяа цитрус жимс, хийжүүлсэн ус зэрэг нь нимбэгийн болон фосфорын хүчил агуулдаг учир бүр ч их зөөлөн болдог байна. Хоол идсэний дараа шүдээ, амаа тусгай шингэн, усаар зайлах нь зөв бөгөөд хоолны үлдэгдлийг шүдний утсаар цэвэрлэж болно. Шүдний сойзоор, оогоор шүдээ угаах бол хоол идсэнээс хойш 30 минутын дараа угаах хэрэгтэй.

 

7. Хар кофе уух

Дөнгөж сэрээд хар кофе уух нь кортизолын дааврыг нэмэгдүүлж, бие организмыг түгшүүртэй нөхцөлд орсон мэт болгоно. Мөн зарим хүмүүс шиг өлөн элгэн дээрээ кофе уух нь ходоодны шархтай болгож болох юм. Судалгаагаар эхний кофе уух хамгийн тохиромжтой цаг нь сэрснээс хойш 3-4 цагийн дараах үе гэж тогтоожээ. Хэрвээ та өглөө кофе уухаас татгалзаж чадахгүй бол ядаж сүүтэй уух хэрэгтэй ба ийм кофены ходоодонд нөлөөлөх нөлөө нь бага байдаг билээ.

 

8. Шууд ор дэрээ хураах

Босоод ор дэрээ шууд хурааснаар бидний биеэс унтлагын хувцас, цагаан хэрэглэлд шилжсэн чийг ууршихгүй хадгалагдах ба энэ нь тоосны жижиг биетүүд үржих таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Эрдэмтэд өглөө сэрээд ор хөнжлөө дэлгэн хаяж, цонхоо онгойлгон хатаахыг зөвлөдөг билээ.

Мэдээж бүх дадал зуршлаасаа шууд сална гэдэг амаргүй зүйл. Тэгэхээр бүгдийг аажмаар, дэс дараатай хийх нь зөв болов уу. Жишээ нь 3-р зуршлаас эхлэх гэх мэт. Та аль хэсгээс эхлэх вэ?

16
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Naraa Dorj

    Naraa Dorj

    2018/02/28 at 09:59

    Yd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *