Окей, эрхий хуруугаа гозойлгох эсвэл рокын “ямаа” – энэ мэт гарын хөдөлгөөнийг бид өдөр болгон харсаар байгаад чухам ямар түүхтэй юм бол гэж сонирхохоо ч байжээ. Эдгээр дохио зангаа нь гүн гүнзгий утга агуулгатай ажээ.
Таны урьд өмнө нь гадарлаж ч байгаагүй түгээмэл гарын дохио зангааны тухай танилцуулахаар шийдлээ. Нийтлэлийн төгсгөлд бонус бий – “хайч-чулуу-даавуу” хаанаас гаралтайг олж мэдээрэй.
1. Окей
Нэг хувилбарыг авч үзвэл энэ дүрс нь 1839 онд америкийн нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ачаар алдаршсан. Бостоны сэтгүүлчид тоглоом шоглоом хийж байгаад ОК («oll korrect») гэж бичсэн нь тэр чигээрээ хэвлэгдэн гарчээ, угтаа бол «all correct» буюу бүх зүйл зөв гэх ёстой байсан юм. Тоглоом шоглоомын товчлол төд удалгүй гарын хөдөлгөөнд шилжиж хуруунуудаа нийлүүлж “О” үсгээр илэрхийлэгдэх болсон байна. Бас нэг өөр хувилбар нь буддын шашинтай холбоотой. Бурхны ном айлдагч, ном хаялцах үед ашигладаг – эрхий хуруу болон долоовор хурууг нийлүүлэхэд ойлголоо гэж үздэг байна.
2. Шака/мэндчилэх тэмдэг
Тэр болгон ямар утга учиртай илэрхийллийг мэдэхгүй байж болно. Гэсэн хэдий ч дэлхийд маш алдартай. Нэг хувилбар нь – хавайн загасчин Хамана Калили-гийн дурсгалтай холбон үзнэ, тэрээр баруун гарын гурван хуруугаа ослоор алдсан юм. Ослын дараа галт тэрэгний хамгаалагчаар ажилд орсон бөгөөд “бүх зүйл хэвийн” гэдгээ илэрхийлэхийн тулд баруун гарын алгаараа далладаг байжээ. Хүүхдүүд түүний энэ хөдөлгөөний дэмжиж Шака гарч ирсэн гэдэг. Түүний дурсгалыг хүндэтгэж Полинизейн соёлын төвд хөшөө босгожээ.
3. Эрхий хуруугаа гозойлгох
Эрхий хуруугаа гозойлгох нь ялагдсан гладиаторт амьдрал бэлэглэхийг илэрхийлдэг гэсэн хувилбар бий. Хэрвээ эрхий хуруугаа доош буулгавал алахыг үүрэгдэнэ, энэ бол 19-р зуунд түгээмэл байсан ойлголт. Үүнийг Жан-Леон Жером өөрийн Pollice verso зургаар илэрхийлсэн. Харин өнөө цагт энэ ойлголт өөрчлөгдөөд байна, хөөрхий гладиаторын амийг аврахад “алгаа атгадаг” байсан гэсэн хувилбар гарч ирээд байгаа юм. Славянчуудын хувьд дээш өргөсөн эрхий хуруу нь сайн сайхныг билэгддэг буюу нар өөд тэмүүлж байгааг илэрхийлнэ. АНУ болон Европт интернетэд өргөн хэрэглэх болжээ – өнөөх “лайк” чинь шүү дээ.
4. Ромын ёсолгоо
Нацизмыг санагдуулам уг ёсолгоо үнэн хэрэгтээ олон зуун жилийн түүхтэй юм. Хаад, цэргийн удирдагчид өөрсдийн легионеруудтайгаа ингэж ёсолдог байжээ. Орчин үеийн ёслох дэг жаяг нь Жак-Луи Давидийн “Горациевийн тангараг” зургаас үүсэлтэй гэдэг.
5. Алгаараа цохилцох/high five
Спортоос үүсэлтэй гэж үзнэ. 1977 оны бейсболын нэгэн тоглолтын үеэр хоёр тоглогч амжилттай комбинац хийж оноо авч чаджээ. Баярласан тамирчны нэг нь толгой дээрээ алгаа дэлгээд өргөхөд нөгөөх нь яахаа сайн мэдэхгүй хариуд нь алгаараа цохижээ. Энэ хөдөлгөөн хөгжөөн дэмжигчдэд маш их таалагдсан тул хурдтай тархсан байна. АНУ-д ”High five” өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай – 4-р сарын гурав дахь Пүрэв гаригт тохионо.
6. Ямаа
Рокеруудын ашигладаг “ямаа” нь ид шидтэй холбоотой байсан, өнөө цагт Европ, Азигүй тархжээ. Хорон муу далдын хүчнээс хамгаална гэж үздэг байв. 20-р зуунаас алдаршиж эхэлсэн түүхтэй – Black Sabbath хамтлагийн гоцлол дуучин Ронни Жеймс Дио энэ хөдөлгөөнийг сүсэг бишрэлтэй эмээгээсээ өвлөн авсан гэдэг.
7. Ялалт
Маш сонирхолтой түүхтэй. Дундад зуунд баригдсан харваачдын баруун гарын чухам энэ хоёр хурууг тасдаж авдаг байжээ – тэд дахиж нум сум харвах боломжгүй болно. Дайтаж байхдаа харваачид даажигнаж энэ хоёр хуруугаа гозолзуулдаг байжээ. Одоо тэр үеийн утгаа алдаж ялалтыг илэрхийлдэг болсон. Энэ утгаар нь ойлгоход Уинстон Черчилль нөлөөлсөн юм. Хиппичүүдийн дунд энэ илэрхийлэл маш алдартай.
Бонус: хайч-чулуу-даавуу
Маргааныг таслахын тулд дэлхий дахинд ашиглаж байгаа тоглоом нь хятадаас гаралтай. Хятад нэр нь шоушилин (shoushìling) – Хань эзэнт гүрний үеэс эхлэлтэй гэж үзнэ. Нэгэн хувилбар нь хятадын цэргийн удирдагчид хоорондоо санал зөрөхөөр энэ аргаар асуудлаа шийддэг байжээ. Өнөөдөр энэ тоглоомын олон улсын холбоо гэж байх бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч зохион байгуулагддаг. Японд муши-кен (mushi-ken) нэрээр алдаршсан.