Эдгээр алдаанууд цайг шим тэжээлтэй ундаа бус эрүүл мэндэд аюултай шингэн болгон хувиргадаг байна

3

Цай – дэлхийд алдартай ундаа. Цайны шим тэжээлийн тухай ихээр ярьж бичдэг, тийм ч учраас бид цайг шим тэжээлтэй л гэж ойлгоно. Жирийн нэгэн ундааг зөв хэрэглэхгүй бол эрүүл мэндэд аюул учруулж болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

Шим тэжээлтэй цайг аюултай ногоон ургамал болгохгүйн тулд та ямар алдаа гаргахаас болгоомжлох хэрэгтэй вэ?

Алдаа 1. Цитрусын төрлийн амттай цай сонгох

2013 оны Journal of Toxicology сэтгүүлд 30 гаруй төрлийн цайны хортой шинжийг судалсан судалгааны үр дүнг хэвлэн нийтэлжээ. Бүх төрлүүдэд их хэмжээний хар тугалга, хөнгөн цагаан илрүүлсэн. Эдгээр металл нь зүрх, бөөр, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж өвчний эх сурвалж болдог ажээ.

2015 онд Journal of Food Composition and Analysis сэтгүүл нэгэн судалгаа явуулж үзэхдээ дээрх мэдээллийг илүү өргөн цар хүрээгээр авч үзжээ. Цитрусын амттай дүрдэг цай нь бусад амтгүй “нөхдүүд”-тэй харьцуулахад хар тугалга, хөнгөн цагаан, кадмийн агууламж нь 10-70 дахин их гарчээ.

 

Алдаа 2. Хямдхан төрлийн цай авах

2013 оны Journal of Food Composition and Analysis сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад,  хямдхан цайнд агуулагдах фторын агууламж байх ёстой хэмжээнээсээ 3 дахин их байгаа нь шүдийг гэмтээх, артритад хүргэх эрсдэлтэй гэжээ.

Өндөр үнэтэй цайнуудын фторын агууламж арай бага байгаа нь судалгаагаар мөн тогтоогдсон байна. Цайны ургамал тарих технологи, ургац хураалт, навчийг боловсруулах технологи зэрэг нь өндөр түвшинд буюу чанарын өндөр шаардлага тавьдаг учраас цайнд агуулагдах хортой бодисын агууламж бага байхад нөлөөлсөн гэж үзжээ.

 

Алдаа 3. Жирэмсэн эхчүүд ургамлын цай уух

2015 оны 10-р сарын Food Chemistry сэтгүүлийн нэгэн дугаарт жирэмсэн, бага насны хүүхэд, хөхүүл эхчүүдэд зориулсан 44 төрлийн ургамлын цайнд хийсэн шинжилгээний үр дүнг нийтэлжээ. Эдгээр цайнууд бүгд элэгний өвчлөлд хүргэх хортой бодисын агууламжтай байсан тул 80%-ийг нь чанарын шаардлага хангаагүй гэж үзсэн байна.

 

Алдаа 4. Хэт халуун цай уух

Британийн чих, хамар хоолойн эмч Хэнри Шарп хэт халуун цай нь хамрын хөндийн судсанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Аяганаас гарах халуун уур нь судас тэлж цус гарахад хүргэнэ.

Ундааны хэвийн хэмийг 50-60 °С гэж үзнэ. Шинэхэн чанасан цайг энэ хэмд хүргэхийн тулд 5-7 минут байлгаарай.

 

Алдаа 5. Өтгөн цай чанах

The New England Journal of Medicine сэтгүүлд хэдэн өвчтөнүүдийн түүхийг хэвлэн нийтэлжээ, тэд маш өтгөн цай уух дуртай өвчтөнүүд. 47 настай нэгэн эмэгтэйн түүх: 17 жилийн турш өдөр болгон 100-150 дүрдэг цай хандалж уудаг байсан. Энэ хугацаанд бүх шүдээ алдаж яс нь маш ихээр хэврэгшжээ.

Энэ нь ясанд фторын хуримтлал үүссэнтэй холбоотой. Эмч нарын зөвлөж байгаагаар өдөрт 4-5  аяга цай уухад хангалттай гэж үзжээ.

 

Алдаа 6. Хоолны дараа шууд цай уух

2011 онд Калифорнийн их сургуулиас хийсэн судалгаанаас харахад, цай нь төмөр шингэх явцад нөлөөлж байгааг тогтоосон байна.

Хоолны дараа шууд цай уувал төмрийн дутагдалд орно, үүний үр дагавар багагүй: арьс, үсний байдал муудна. Хоол идсэнээс 20 минутын дараа цай уухыг эмч нар зөвлөж байна.

 

Алдаа 7. Унтахаасаа өмнө цай уух

Цайнд агуулагдах кофеин болон амт оруулагч үүнд буруутай. Сэргээх үйлчилгээтэй ундаа уусны дараа зүрхний цохилт, цусны эргэлт нэмэгдэхээс гадна төв мэдрэлийн систем, тархи сэргэнэ. Өглөө эсвэл ажлын цагаар цай уух нь хамгийн тохиромжтой үе. Харин оройн цагаар сэргээх үйлчилгээтэй цай уухаас татгалзаарай. Таны нойрыг эвдэж болзошгүй.

14
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дэд

    2018/03/03 at 10:12

    Өдөрт 100 – 150 цай ууна гэдэг. Америкууд бас л гаж юм аа. Тэгээд буруугаа цайнд чихнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *