Бид өөрийн мэдэлгүй, огтхон ч бодохгүйгээр хийдэг 8 сонирхолтой үйлдэл

2

Бусад хүмүүст хаалга барьж өгдөг үү? Бараг л хоосон шахуу зогсоол дээр заавал өөр машинтай зэрэгцүүлж машинаа тавьдаг уу? Энэ мэт өөрийн мэдэлгүй маш олон үйлдлийг та бид хийдэг. Энэхүү нийтлэлээр та чухам ямар зүйлийг өөрийн мэдэлгүй хийдэг болохыг олж мэднэ. Энэ бүгд өөрийн гэсэн энгийн тайлбартай.

1. Танихгүй газар очихдоо дуугаа багасгах эсвэл бүр хаадаг

Чухал уулзалтанд оролцохоор танихгүй дүүрэгт очжээ гэж төсөөлье. Ямартай ч та цуг яваа хүнтэйгээ дэмий чалчихаа болино, радиогоо унтраана эсвэл дууг нь багасгана. Ингээд төөрчихгүйн тулд замаа бүрэн анхаарна.

Жон Хопкинсийн их сургуулийн сэтгэл зүйн танхимын профессор Стивен Янтис өөрийн нэгэн судалгаагаар дараах зүйлийг баталжээ: сонсголын анхаарлаа төвлөрүүлж байхад харааны анхаарал суларч мэдээлэл авах чадвар нь буурдаг. Тийм ч учраас эргэлтээ өнгөрчихгүйн тулд чимээгээ өөрийн эрхгүй багасгадаг байна.

 

2. Ярьж байхдаа гарын хөдөлгөөн ашиглах

Ярьж байхад бидний гар чөлөөтэй байвал маш идэвхтэйгээр хөдөлгөдөг. Энэ нь хэвийн үзэгдэл.

Корнеллийн их сургуулийн профессор Эндрю Бассын хийсэн судалгаанаас харахад, энэхүү хөдөлгөөнийг бид хувьслын үр дүнд олж авсан ажээ. Хүн ярьж байхдаа гарын хөдөлгөөн хийхэд тархины нейроны холбоост хэрхэн нөлөөлж байгааг ажигласан байна: шувуу болон хөхтөн амьтдын (хүний ч бас) нийгэмших дохио зангаа нь загасны арын тархинаас гардаг болохыг тогтоожээ. Тийм ч учраас дохио зангааг хувьсан өөрчлөгдсөн гэж үзэх болж.

 

3. Бараг хоосон машины зогсоол дээр өөр хүний машинтай зэрэгцүүлж тавина

Хүн гэдэг нийгмийн амьтан гэдгийг бүрэн нотолж байгаа юм. Өөрийн мэдэлгүй л зогсоол дээр байгаа цорын ганц машины хажууд очиж зогсоно.

Йелийн их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Роб Хендерсон энэ сэдвийг судалж үзээд хэд хэдэн шалтгаантай болохыг тогтоожээ, үүний нэг нь хүн бөөгнөрсөн хүмүүсийн нөлөөнд автдагтай холбон үзсэн байна.

Энэ нь өнөөгийн бараа бүтээгдэхүүний тоо огцом өсөж байгаатай ч холбоотой. Тэр болгоныг туршиж үзэхэд бидэнд цаг ч хүрэхгүй. Тиймээс бид олноо алдаршсан хувилбарыг нь сонгож авдаг. Биднийг итгүүлэхийн тулд зар сурталчилгаандаа 9-10 мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө зэргийг оруулсан байдаг. Энэ бол олон хүний нөлөө гэж хэлж болно.

 

4. Эрчүүд зэрэгцээ жорлон ашигладаггүй

Нийтийн бие засах газар – хэдий дээд зэргийн цэвэрхэн байсан ч хамаагүй таагүй газрын нэг. Яагаад гэвэл хүн болгонд өөрийн хувийн орон зай, нууц гэж байдаг. Дүрмээс гажууд хүмүүс ч бас байна: бүдүүлэг, ичиж зовох зүйлгүй.

Ямар ч эр хүн өөрийнхөө хэрэгцээг бусдын хараан дор хийхийг хүсэхгүй. Тиймээс тэд зайтай жорлон ашиглахыг хүснэ.

 

5. Пиццаны сүүлчийн зүсмийг авахгүй

Дутагдал/хомсдол гэдэг сэдэвтэй олон судалгааны үр дүн ингэж гарсан нь маш сонирхолтой баримт болж байгаа юм. Бараа бүтээгдэхүүн хомсдож гачигдах тусам хүн түүнийг олж авахыг улам их хүсдэг. Энэ мэдрэмжийг зар сурталчилгаандаа ч компаниуд ашиглахдаа: зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний тоог хязгаартай гэж хэлнэ.

Харин Стэнфордын их сургуулийн Дэниел Эффрон болон Дейл Миллер нар судалгааны явцад дараах зүйлийг тодруулжээ: олон хүмүүсийн дунд сүүлчийн зүсэм пиццаг авдаггүй, яагаад гэвэл тэд өөрсдийгөө ингэх эрхгүй гэж үздэг байна. Энэ үзэгдлийг эрдэмтэд “эрхийн диффуз” гэж үзэж байна.

 

6. Эрчүүд зам асуухыг хүсдэггүй

TrekAce-ийн санал асуулгаас харахад эрчүүдийн 6% нь төөрсөн ч гэсэн зам асуухгүй гэжээ. Судалгааг үндэслэн тооцоолоход 50 гаруй жил наслахдаа зам асуугаагүйгээсээ болж эрчүүд явах ёстой замаасаа 1,5 мянга гаруй километр илүү явсан байдаг гэж үзжээ.

Яагаад ингэж байгааг сэтгэл зүйч Марк Гоулстон тайлбарлахыг хичээжээ. Түүний бодлоор, төөрсөн гэдгээ мэдсэн эрчүүд тусламж гуйдаггүй, яагаад гэвэл тэд өөрсдийгөө доромжлуулсан эсвэл бүдүүлэг харагдуулахыг хүсдэггүйтэй холбоотой гэжээ.

 

7. Бусдад хаалга барьж өгөх

Бага байхаас л биднийг бусдад хаалга барьж өгч бай гэж зааж сургадаг байсан – энэ бол эелдэг боловсон хүний шинж. Эелдэг байх хүслээс гадна өөр зүйл нөлөөлж байна уу?

Эрдэмтэд бий гэж үзэж байна. Жозеф Сантамар болон Дэвид Розенбаумын нийтлэлээс харахад, хамт олны харилцаанд бага хүч гаргах зорилготой учраас хаалга барьж өгдөг гэжээ. Өөрөөр хэлбэл бид хэн нэгэнд хаалга барихад элдэв хүч гаргахгүй. Харин дараагийн удаа хэн нэгэн бидэнд хаалга барьж өгөхөд ч гэсэн хэн нэгэн хүч гаргахгүй.

Үүнийг “харилцан шүтэлцлийн алтан дүрэм” гэнэ – тухайн хүнийг чамтай ямар байдлаар харилцуулмаар байна түүнтэй яг тэгж харилцаарай.

 

8. Хамгийн үнэтэйг ч биш, бас хамгийн хямд ч бишийг авна

Бид ухамсартайгаар мөнгөө зарцуулахыг хичээдэг. Гэхдээ заримдаа үнэ, чанарыг нь харгалзан өндөр үнээр худалдан авалт хийх нь бий. Харин заримдаа хэт өндөр үнэтэй эсвэл хямд үнэтэй бараа хараад бүр гайхаж орхино. Хямдыг нь авахаар доголдолтой байж магадгүй гэж бодно.

Худалдан авагчийн энэ эргэлзээг маркетинг, сурталчилгааны мэргэжилтнүүд сайн мэддэг нь ойлгомжтой. Тийм ч учраас тэд илүү борлуулахыг хүссэн бараа бүтээгдэхүүнийхээ хажууд маш өндөр болон хямдхан хувилбарыг нь тавьдаг. Энэ үед худалдан авагч дундаж үнэтэй хувилбарыг нь л сонгоно.

Эдгээр жагсаалтад та юу нэмэхээр байна вэ?

30
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Naranchimeg Jigjid

    Naranchimeg Jigjid

    2018/03/02 at 13:22

    Ert tsagiihan n eh oronchid over, refugee tsagiinhan n eh oron edegchid bolson busuu emegnej suuna egel ard n ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *