
Бид бүгд л нар мандаж, жаргаж байгаа үеийг харж суух дуртай. Нар зөвхөн биднийг гийгүүлдэггүй гэдгийг бид сайн мэднэ. Бусад гариг дээрээс нар жаргаж, мандах үе яаж харагддаг бол?
Зураач Рон Миллер өөрийн бүтээлүүдээрээ Нарыг өөр гаригаас яаж харагдаж болохыг харуулжээ. Тоон зургийг бүтээхэд ганц арван жилийг зарцуулаагүй гэдгийг танд хэлэх ёстой. Энэ бол олон жилийн нөр их хөдөлмөр тул үнэхээр өндрөөр үнэлэгдэнэ.
Буд гарагаас эхэлцгээе, Нарнаас 60 сая км зайд оршдог гариг. Наранд хамгийн ойр гариг тул Нар манай гараг дээр тусдгаас 3 дахин хурц байдаг.

Сугар гарагаас нар муухан харагдана. Гараг хоорондын зайнаас бус харин хийн үүлнээс болж байгаа юм. Бидний хувьд яг л бүүдгэр өдөр шиг л харагдана.

Ангараг гараг биднийг бодвол Нарнаас 1,5 дахин хол зайд оршдог. Зайнаас бус тоос шороотой салхинаас болж нар сайн харагддаггүй ажээ.

Бархас гарагийн хувьд Нарыг түүний дагуулаас харж болно. Дагуулыг Европ гэдэг. Нэг иймэрхүү л харагдана. Яагаад гэхээр гэрэл маш зузаан агаар мандлыг нэвтлэх хэрэгтэй болох тул туяа нь улаан цагариг болон замхардаг ажээ.

Өөр ямар ч гараг Санчир гараг шиг гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж чадахгүй. Нарнаас алс хол оршиж байгаа ч гэлээ их тод харагдана. Усны талст, туяаны хийний хугарлаас болж ийм үзэсгэлэнтэй дүр зураг харагдах ажээ.

Жихүүн хүйтэн ч гэсэн нар мандаж байгааг хараад сэтгэл сэргэмээр болно – Уран өөрийн дагуул Ариэлийн хамт. Нар 2,8 тэрбум километрийн зайд оршино. Дулаацуулахгүй ч гэлээ, хурц тусна.

Харин Далай ван дээр бидний хувьд үүлэрхэг өдөр шиг л харагдах ажээ. Тоос шороо, хийгээр оргилох халуун булгаас болоод ийм дүр зураг харагдана.

Хамгийн алсад орших гарагаас Нар бяцхан цэг шиг харагдана. Дэлхий ван дээр Нар бидэн дээр тусаж байгаагаасаа 1600 дахин бүүдгэр тусна.

Уншигч танд ямар зураг нь илүү их таалагдав?








Лхагва Гэндэнпил
2022/07/04 at 09:27
бүгд сайхан юм аа
Суудлын Бүрээс Шалавч
2022/07/05 at 23:44
эх дэлхий маань хамгийн сайхан юмаа
Batmunkh Batsaikhan
2022/07/06 at 00:59
Angarag Sugar 2 l aimaar haragdaad bn shuud gataj uheh yum shig medremj busad ni goy bnaa
Энхсүлд Баатар
2022/07/06 at 23:55
Sanchir ih goe ym bna