
Жеймс Бондын тухай “No Time to Die” сүүлчийн кино гурван жилийн өмнө 2020 онд дэлгэцнээ гарч байсан удаатай. Тэр цагаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээгээр алдартай жүжигчин Дэниел Крейгийг хэн орлож, шинэ 007 агент болохыг таамаглан хэлэлцсээр л байгаа юм.
Туркийн зураач, гэрэл зурагчин Альпер Ешилташ алдартай дүрд хэд хэдэн нэр дэвшигчийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар төсөөлөхөөр шийджээ. Алдартай жүжигчид сонгодог Бондын ажил хэрэгч костюмыг өмсөн домогт машины дэргэд зогсоцгооно.
Зарим нэг жүжигчдийг танилцуулах шаардлагагүй, харин зарим нэгийг нь танилцуулахаас өөр аргагүй. За, эхэлцгээе.
Ричард Мэдден

Бондын тухай шинэ киноны кастинг хариуцсан захирал уг дүрд 30-аас дээш насны (гэхдээ Крейгээс залуу байх ёстой) эрчүүдийг эрэлхийлж байгааг хэлсэн удаатай. Мөн хамгийн багадаа 178 см өндөртэй, хамгийн сонирхолтой нь заавал алдартай байх ёсгүй гэжээ.
Хенри Кавилл

Том Харди

Идрис Эльба

Ричард Мэдден

Жеймс Нортон

Английн жүжигчин “Rush” (2013) болон “Little Women” (2019) кинонд мөн, ВВС-ийн мини сериал “War & Peace”–д (2016) Андрей Болконскийн дүрийг бүтээжээ.
Реге Пейж

Английн жүжигчин “Mortal Engines” (2018), “Dungeons & Dragons: Honor Among Thieves” мөн “Bridgerton” цуврал кинонд тогложээ.
Тэрон Эжертон

Люсьен Лависконт

Английн жүжигчин “Snatch” (2017-2018) болон “Emily in Paris” (2020-…) цуврал кинонуудаараа алдаршсан юм.
Аарон Тейлор-Жонсон

Хенри Голдинг

Малайз гаралтай английн жүжигчин. “Crazy Rich Asians” (2018), “Last Christmas” (2019) болон “The Gentlemen” (2020) кинонуудаараа алдартай.
Таны бодлоор эдгээр жүжигчдээс хэн нь Бондын дүрд илүү тохирох бол?







