Хүмүүст түүхийг цоо шинэ өнцгөөс харахад тусалсан археологийн 16 олдвор

3

Археологи – хүн төрөлхтний түүхэн цаг хугацаанд үлдээсэн ул мөрт шинжилгээ хийж түүхийг нь судалдаг шинжлэх ухаан. Уг шинжлэх ухааны хамгийн сонирхолтой зүйл бол археологийн олдвор олох. Үүний ачаар бид өнгөрсөн үеийг судлах боломжтой болно. Үүнд зөвхөн хөдөлмөрийн багаж зэвсэг багтахгүй, мөн эртний барилга байгууламжийн туурь зэрэг ч орно. Мөн урлагийн бүтээл, гоёл чимэглэл, тэр бүү хэл цаг хугацааны нөлөөнд үл автан өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн хоол хүнс ч зүй ёсоор анхаарал татах ажээ.

Энэ бүх эртний олдворууд нь давтагдашгүй бүтээл болох бөгөөд бидний урьд нь огт мэддэггүй байсан түүхийг өгүүлэх юм. Эдгээр олдворуудын ачаар л бид аливаа нэг соёлын үүсэл гарал, хөгжлийн талаар ойлголттой болно. Өдий зэрэгтэй болтол ямар их хүнд, урт замыг туулсан болохыг эдгээрээс харж болох нь ээ.

Мод болон акулын шүдээр хийсэн Хавайн эртний гар зэвсэг, ойролцоогоор 1778 онд хамаарна

volossaveroniki

 

Мария Магдалинагийн гавлын ясыг Франц дахь Сен-Максимений сүмд тахижээ

luis-mercado

 

Испанийн хаан Карлос II-ны Неаполитаны үеийн гондол завь. Хагас алтадсан барокко загварынх, 1688 он

Agmm-cr

 

Порфир чулуугаар хийсэн Нерон эзэн хааны том ванн

imperiumromanum_edu

Уг ванн анхлан Нероны ордонд тавигдаж байснаа дараа нь Ром дахь Ватиканы музейн үзвэр болжээ.

 

Эзнийг нь өөд болсны дараа гашуудлын бөгж болгон ашигласан шилэн нүдтэй бөгж. Викторианы үе

netphilia

 

Английн хаан Генрих VIII-ийн зүүлт, 16 дугаар зууны эд

PA

 

Хандзя-но-Онтачи – Эдогийн (1603–1867) үед урласан Япон сэлэм. Чөтгөр шулам, далдын хар хүчтэй тэмцэхэд ашиглах зэвсэг байв

Fuckoff555

Нийт урт нь 465 см, жин 75 кг. Японы хамгийн том сэлэмд тооцогдоно.

 

Бараг бүтнээрээ шахуу хадгалагдаж үлдсэн тэрэг, ойролцоогоор 4000 жилийн настай

histories_arch

Цэвэр царс модоор хийсэн тэргийг Армений Севан нуураас холгүйхэн оршдог Лчашен тосгоноос олжээ.

 

Ойролцоогоор 2000 жилийн настай Эртний Ромын тугалган хоолой

innuendoPL

 

Амжилттай хийгдсэн Краниопластик хагалгаа буюу гавлын ясны мэс заслын эртний жишээ, МЭ 400 жил

Fuckoff555

Краинопластик – ясны гажгийг арилгах зорилгоор ясаар нөхөж хийсэн мэс засал (орчин үед металл, хуванцар ашиглан хийдэг болсон мэс засал). Өвчтөн амьд үлдсэн төдийгүй мэс заслын ул мөр ч өөгүй сайхан аньсан байгаа юм.

 

Египетийн эртний Асуан хотоос холгүйхэн байрлах хадны бичээс

Richard_archeologist

Жосер фараоны үед долоон жил үргэлжилсэн ган гачгийн тухай өгүүлжээ.

 

Дария I хааны том танхимд байрлах баримал. Бух хэлбэртэй баримал. МЭӨ 518-460 оны үе гэж тооцжээ

Caesar95

 

Хүний царайны хэлбэртэй шавар сав нь 5600 жилийн настай

archaeohistories

Хятадын Шэньси мужийн Сиан орчмоос олдсон олдвор. Яншао угсаатанд хамаарах бүтээл. МЭӨ 5000-3000 оны хооронд хамаарна.

 

Помпейн хоолны газар, МЭ 1 дүгээр зуун

reddit

 

Гигасын кодекс – мөн Чөтгөрийн библи нэрээрээ алдартай. Дэлхий дээрх зурагтай хамгийн том гар бичмэл хэмээгддэг

Kunstkurator

13 дугаар зууны үед богемийн лам нар бичсэн гэж үздэг. Тэдэнд чөтгөр тусалсан гэж үздэг юм.

 

Шувуу хэлбэртэй ромын шилэн сав – үнэртэн хийх зориулалттай

Fuckoff555

Савны дотор шингэн үнэртэн хадгалагдаж үлдсэн байсан юм. Үнэртэнг түрхэхийн тулд сүүлний үзүүрийг хугалж байсан бололтой. Доод гэрэл зураг дээрх сав бүтнээрээ байсан тул шингэн нь хадгалагдан үлджээ.

Эндээс хадгалах хугацаа нь аль эрт дууссан хамгийн эртний хоол хүнсийг сонирхон үзээрэй.

9
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *