Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа “амаа барьсан” жүжигчид

1

Холливуд – аварга том кино үйлдвэр, чухам ямар кино амжилт олохыг хэн ч таашгүй. Жүжигчин болгон л томхон кинонд амжилттай дүр бүтээхийг хүснэ, даанч тэдний мэргэжлийн мэдрэмж “оньсого” мэт энэ тааврыг таахад бүрэн ажилладаггүй. Жүжигчид гэдэг чинь бидний л адил жирийн хүн учраас алдаа гаргаж л таарна. Хэзээ хойно нь: “Тэр яахаараа ийм боломжийг алдаж чадаж байна вэ” гэх нь амархан. Санал болгож буй дүрийн кино зохиолыг уншаад чухам ямар бүтээл болохыг бүхэлд нь төсөөлөх нь хэнд ч амаргүй байх нь мэдээж.

Бас өөр нэгэн шалтгаан бий: тухайн кинонд дүр санал болгоход өөр кинонд тоглож байж болно, тэгэхээр биеэ хувааж чадахгүйгээс хойш татгалзахаас өөр аргагүй. Нэгэнт санал тавьсан жүжигчин тоглох боломжгүй гэсэн хариу өгсөн тул өөр жүжигчин хайж таарна. Кино зураг авч дууссаны дараа дүрийг бүтээсэн жүжигчнээс өөр жүжигчинг төсөөлөхөд санаанд багтахгүй болдог … Гэхдээ алдартай киноны дүрийг өөр жүжигчин бүтээсэн бол гэсэн сониуч зан хөдлөх нь ойлгомжтой биз ээ.

12. Жон Траволта – Forest Gump, 1994

Траволта энэ киноны гол дүрд хамгийн анхлан нэр дэвшигдэж байсан. Саналыг тэрээр хүлээж аваагүй, үүнийхээ шалтгааныг ч хэлээгүй. Хэзээ хойно нь дүрийг бүтээх саналыг хүлээж аваагүйдээ харамсаж явдгаа ч илэрхийлсэн. Гампын дүрийг Том Хэнкс чадварлаг бүтээж Оскар авчээ.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 1

11. Эмили Браунинг – Twilight, 2008

Вампирын тухай цуврал кинонд дүр бүтээх саналыг Эмили Браунинг хүлээж аваагүй. Шалтгаанаа тайлбарлахдаа: “Би дөнгөж өөр кинонд тоглож дуусч байсан юм. Ядарсан байсан тул багахан завсарлага авах хэрэгтэй гэж үзээд саналыг хүлээж авах боломжгүй гээд уучлалт хүссэн” гэжээ. Беллигийн дүрд Кирстен Стюартыг сонгосон бөгөөд кино өсвөр насныхны дунд маш их амжилтыг олсноос гадна тоглосон жүжигчид ч нэрд гарцгаажээ.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 2

10. Молли Рингуолд – Pretty Woman, 1990

Молли бол 80-аад оны залуучуудын шүтээн байлаа, тэгээд ч түүнийг “Хөөрхөн бүсгүй”-н дүрд тоглохыг санал болгожээ. Тэрээр саналыг хүлээж аваагүй, энэ шийдвэртээ хэзээ ч харамсаж байгаагүй гэж тэрээр ярьдаг. Дүрийг Жулия Робертс гайхамшигтай бүтээж чадсан. Молли хэзээ хойно нь хэлэхдээ “Жулия Робертс бол энэ киноны од. Энэ дүр түүний дүр байлаа. Жүжигчин болгонд өөрийгөө од мэт гялалзуулах тийм зориулагдсан дүр байдаг” гэжээ. Энэ нь үнэний хувьтай ч, хэрвээ тэр өөрөө Хөөрхөн бүсгүйн дүрийг бүтээсэн бол Холливудын жинхэнэ од болох байсан ч юм билүү, хэн мэдлээ.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 4

9. Мел Гибсон – Gladiator, 2000

Түүхэн кино болох Gladiator-т тоглох саналыг Гибсон: “Энэ дүрд тоглоход би хэтэрхий хөгшдөнө” гээд хүлээж авсангүй (тэр үед 43 настай байлаа). Дүрийг Рассел Кроу бүтээж кино ч амжилттай болсон бөгөөд Оскарын хур буух шиг болсон (шилдэг кино, шилдэг жүжигчин, шилдэг хувцасны дизайн, шилдэг эффект, шилдэг дуу). Бодвол Мел Гибсон харамсаа байлгүй дээ.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 3

8. Сара Мишель Геллар – Clueless, 1995

Сарад Clueless киноны Шер Хоровитцийн дүрийг санал болгосон. Тэр үед Геллар өөр нэгэн цуврал кинонд тоглож байсан бөгөөд зураг авалтын хуваариуд давхцаад байсан тул татгалзахаас өөр аргагүйд хүрчээ. Дүрийг тэр үедээ олны танил болоогүй байсан Алисия Сильверстоун бүтээх болсон бөгөөд уг киноны дүрээр олны анхааралд өртөж чаджээ.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 5

7. Том Хэнкс – Jerry Maguire, 1996

Хэнкс энэ үед өөр кинонд тоглож байсан тул спортын инээдмийн кинонд тоглох саналыг хүлээж авч чадаагүй гэж ярьцгаадаг. Харин найруулагч Кэмерон Кроу хэлэхдээ, уг дүрийг зөвхөн Том Хэнкст л зориулж бичсэн гэж баталдаг ч гэлээ Том Круиз дүрийг гайхалтай сайхан бүтээж чадсан. Дүрийг өөр хүн бүтээнэ гэхээр нэг л төсөөлөгдөж өгөхгүй байгаа юм.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 6

6. Гвинет Пэлтроу – Titanic, 1997

Титаникийн гол дүрийн эмэгтэйд тоглох саналыг анхлан Гвинет Пэлтроуд тавьсан гэхэд итгэмээргүй. Ямар нэгэн шалтгааны улмаас бүсгүй дүрийг бүтээсэнгүй, Оскарыг Кэйт Уинслет авчээ. Магадгүй, болсон үйл явдлыг Гвинет Пэлтроу хүндээр хүлээж авсан байх, гэхдээ л өчүүхэн ч харамсахгүй байгаа гэж мэлзсээр л байгаа юм.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 7

5. Том Круз – Footloose, 1984

“Jerry Maguire” кинонд дүр бүтээхээс өмнө тэрээр “Footloose” киноны Рен МакКормакийн дүрийг бүтээх санал аваад татгалзжээ. Яагаад гэвэл өөр кинонд дүр бүтээж байсан байна. Дүрийг Кевин Бейкон бүтээж тухайн үеийн кассын орлогоор дээгүүр бичигдсэн кино юм. Круз тоглоогүй киноныхоо бүжгийг хэнээс ч дутахааргүй дэглэх байсан нь хэнд ч ойлгомжтой биз.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 8

4. Жонни Депп – Ferris Bueller’s Day Off, 1986

Залуучуудын инээдмийн киноны дүрд Жонни Депп тоглох ёстой байсан боловч тэрээр өөр төсөлд ажиллаад завгүй байлаа. Дүрийг Бэтью Бродерик бүтээж тухайн үеийн залуучуудын дунд алдаршжээ. Магадгүй, Депп тэр үед дүрийг бүтээх завтай байсан бол өөрийнхөө хэв маягаар дүрийг амилуулах байсан нь ойлгомжтой.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 9

3. Уилл Смит – The Matrix, 1999

“The Matrix”–ийн Неогийн дүрийг бүтээхээс татгалзсанаас хойш 16 жил өнгөрчээ. Уг бүтээл нь киноны түүхэнд өөрчлөлт хийсэн бөгөөд дүрийг Киану Ривз гайхамшигтай бүтээж чадсан. Уилл Смит киноны талаарх бодлоо илэрхийлэхдээ: “Матрикс – хүнд хэцүү кино. Би тоглосон бол баллаж орхих байсан биз, би энэ үгийг байнга хэлээд байдаггүй л дээ.”

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 10

2. Жулия Робертс – The Blind Side, 2009

Бодит түүх дээр сэдэвлэн бүтээсэн киноны Ли Энн Туигийн дүрийг бүтээх саналыг Жулия хүлээн аваагүй ажээ. Тайлбар нь: кино зохиол түүний сонирхолыг татаж чадсангүй гэв. Дүрийг Сандра Буллок бүтээсэн, гэхдээ тэрээр саналыг шууд хүлээж аваагүй юм. Шүтлэгтэй жирий нэгэн эмэгтэйн дүрийг бүтээхэд түүнд хэцүү байх болно гэж үзээд гурван ч удаа татгалзжээ. Жинхэнэ Ли Энн Туитэй танилцаад Сандрагийн үзэл бодол өөрчлөгдөж киноны дүрийг бүтээх саналыг хүлээж аваад зогссонгүй шагналынхаа санг буулгахыг ч зөвшөөрчээ.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 11

1. Жек Николсон – The Godfather, 1972

Манай жагсаалтын хамгийн сонирхолтой нь гэж бодож байна. Жек Николсон үнэхээр Майкл Корлеоний дүрийг бүтээхээс татгалзсан юм. Яагаад гэсэн асуултад тэрээр маш энгийн хариулт өгчээ: “”Загалмайлсан эцэг” алдартай кино болно гэдгийг би мэдэж байсан. Тэр үед би индианчуудад индианчууд, харин италичуудад италичууд л тоглох ёстой гэж боддог байлаа” гэжээ. Дүрийг Аль Пачино бүтээсэн бөгөөд хэн ч түүнийг муу тоглосон гэхгүй. Гэхдээ л, Жек Николсоныг оронд нь тавихад санаанд буугаад л байгаа юм даа.

Алдартай кинонд тоглохоос татгалзсаныхаа дараа "амаа барьсан" жүжигчид 12

32
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. tuuun

    2016/04/25 at 00:02

    Will Smith helsen ugeereel Keenu-te adil uuriiguu agui jujigchin gdgee dahin haruullaaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *