Нууцлаг хий үзэгдлүүдийн 12 дүрс

2

Та хий үзэгдэлд итгэдэг үү? Харь гариг, өөр ертөнцөөс ирдэг хүмүүс байдаг болов уу? Аль 19-р зуунаас эхлэн сүнс сүгтэй холбогдоотой зураг дүрс гарч эхэлжээ. Харин одоо бүр бичлэг хийдэг болсон байна. Гэхдээ энэ үнэхээр үнэн бодит зүйл үү эсвэл зохиомол цуурхал уу? Дараах нууцлаг гэмээр зураг, бичлэгээс та өөрөө дүгнэлт хийх биз ээ.

12. Алькатрасын хий үзэгдэл

2014 оны зун Сан-Францискод амарч байсан Шейла Силлери-Уолш /Их Британийн иргэн/ урьд нь цэргийн шорон байрлаж байсан арлыг зорьжээ. Арал дээр авсан зурагнуудаа үзтэл хоосон өрөөнөөс хүний гарын дүрстэй утаа гарсан байхыг ажигласан байна. Энэ хачирхам зургийг орон нутгийн мэдээгээр ч гаргасан гэдэг. Олон хүн энэ зургийг бодит бус гэх боловч Шейла үүнийг эрс эсэргүүцдэг.

Тайлбарлахын аргагүй хий үзэгдлийн 12 дүрс 1

11. Албан тасалгааны хий үзэгдэл

Английн Манчестер хотын нэгэн байгууллагын албан тасалгаанд шөнийн цагаар тааламжгүй зүйлс болдог аж. Хаалганы бариулууд хөдөлж, компьютерийн дэлгэцнүүд асаж, сандал өөрөө явж эхэлдэг. Эндхийн хамгаалалтын албаныхан тайван сууж чаддаггүй гэнэ.

10. Дорис Битерийн хий үзэгдэл

1970-аад онд Калифорнийн иргэн Дорис Битер гэгч эмэгтэй парапсихолог Барри Тафф-т ханджээ. Сүнснүүд түүнийг амар тайван амьдруулахаа больж, бие эрхтнийг нь гэмтээж, бүр хүчирхийлдэг болсон тухай тэрээр ярьсан байна. Судлаачид гэрт нь очиж олон төрлийн туршилт явуулсан бөгөөд зарим зураг дээр Дорисын дээгүүр манан мэт дүгрэг дүрс эсвэл гэрэлт бөмбөлөг тод гарсан байжээ.

Тайлбарлахын аргагүй хий үзэгдлийн 12 дүрс 2

9. Хэмптон-Кортын хий үзэгдэл

Темза мөрний эрэг дээрх Хэмптон-Корт ордныг хий үзэгдэл ихтэй гэлцдэг. Нэг удаа хамгаалалтын албанд ордны нэг хаалга онгорхой байна гэсэн дохиолол иржээ. Харин хяналтын камераар энэ хаалгыг хий үзэгдэл онгойлгож байгаа нь харагддаг гэнэ. 2015 онд “Саарал хатагтай” нэртэй хий үзэгдэл сургуулийн охидыг айлгаж орхисон тухай яриа ч бий.

8. Фрэдди Жэксон

Энэ зургийг 1919 онд авчээ. Эскадрилийн багийн зураг дээр нисэхийн механикч Фрэдди Жэксоны дүрс тодоос тод буусан байх боловч зураг авахуулахаас 2 өдрийн өмнө золгүй тохиолдлоор тэрээр өөд болсон ажээ. Яг энэ өдөр оршуулах ёслол нь болсон гэнэ.

Тайлбарлахын аргагүй хий үзэгдлийн 12 дүрс 7

7. Одон орон судлаач ба үл таних нисдэг биет

Тимоти Пик бол Британийн одон орон судлаач, МКС-46/МКС-47 сансрын судалгааны аяллын гишүүн. 2015 онд түүний авсан зураг дээрх сансрын хөлгийн дүрсийг Үл таних нисдэг биет хэмээн тодорхойлжээ. Энэ бол өөр ертөнц дээр амьдрал байгааг баталж буй хамгийн тод гэрч хэмээн олон шинжээчид дуу нэгтэй хэлдэг. Тэгээд ч одон орон судлаачид итгэхгүй байх хэцүү юм.

Тайлбарлахын аргагүй хий үзэгдлийн 12 дүрс 3

6. Лохнессийн мангас

1933 онд авсан энэ зурагнаас эхлэн Шотландын Лохнесс нуурын мангасын талаар элдэв яриа гарсан билээ. Полиозойн гаралтай аварга том үлэг гүрвэл хэмээн түүний талаар олон жил шуугиж, 20-р зууны хамгийн цуутай домог болгосон гэж болно. Нессиг саяхан Темза мөрөнд сэлж явахыг харсан гэлцэнэ.

Тайлбарлахын аргагүй хий үзэгдлийн 12 дүрс 4

5. Carlisle Castle зочид буудлын хий үзэгдэл

Австралийн Ньютауны Carlisle Castle зочид буудлын бааранд заримдаа хундага, лонхнууд унаж хагардаг гэнэ. Эндхийн ажилчдын ажигласнаар, хий үзэгдэл улаан дарсны лонхонд тун дургүй гэнэ. Энэ бол 1990-ээд онд ажиллаж байсан “хөгшин Питер”-ийн хийж байгаа ажил гэж тэд үздэг.

4. Ворстедийн Цагаан хатагтайн сүнс

1975 онд Диана Бертло өөрийн нөхөр Питерийн хамт Английн Норфолк дахь Ворстедийн сүмд иржээ. Тухайн үед зураг авахуулахад Дианагийн ард хэн ч байгаагүй гэнэ. Хожим сүмийн тахилч лам сүнсний тухай ярьж өгчээ. Энэ бол сүмд үе үе ирж, хүмүүсийг өвчин зовлонгоос ангижруулдаг Цагаан хатагтай.

Тайлбарлахын аргагүй хий үзэгдлийн 12 дүрс 5

3. Их Британийн хуучин баарны хий үзэгдэл

Энэхүү хий үзэгдэл 2 дугаар сарын 14-нд Их Британийн Болтоны Man and Scythe бааранд бичлэгт өртжээ. 17-р зуунд Английн хувьсгалын үеэр алагдсан язгууртны сүнс гэж энэ баарны ажилчид итгэдэг гэнэ.

https://www.youtube.com/watch?v=Re3DZi-DFrc

2. 209 тоот өрөөний хашгирдаг сүнс

Зарим хүмүүс энэ бичлэгийг зохиомол гэдэг. 2003 онд Иллинойсын Wingate зочид буудлын хяналтын камерт үлдсэн үйл явдал. Хашгирах дуу гарсан 209 тоот өрөөг шалгуулахаар Жон хэмээх ажилтныг явуулсан гэнэ. Тэгтэл хүнгүй өрөөнд хивсийг нь урж, тавилга сэлтийг орвонгоор нь эргүүлсэн байхыг Жон харжээ.

1. Комбермирийн тайжийн сүнс

Энэ зургийг 1897 онд Комбермирийн хийдийн номын санд Сайбелл Корбет авчээ. Комбермирийн тайж, олон дайнд баатарлаг гавьяа байгуулсан Британийн нэгэн ахмадын сүнсийг зураг дээр гарсан гэж үздэг. Зураг дарах үед тайжийг оршуулах ёслол хийж байсан ажээ.

Тайлбарлахын аргагүй хий үзэгдлийн 12 дүрс 6

18
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *