
Эрэгтэй хүн чанга эцэг байж болно, гэхдээ өвөө болонгуутаа эрс өөрчлөгддөг талтай. Шоу-бизнесийн одууд ч бас хүн л болсон хойно бидэнтэй адилхан байх нь мэдээж. Эмэгтэйчүүдийн зүрхийг эзэмдэж явсан эрчүүд уян зөөлөн өвөө нар болох ажээ – тэд ач, зээ нарынхаа ямар ч занг тэвчин эрхлүүлж хүзүүн дээрээ гаргахад бэлэн.
Бид алдартай эрчүүдийн намтрыг сонирхож үзлээ, тэгээд ихэнх нь өвөө болоод удаж байгааг ч мэдээд гайхсан юм. Нийтлэлийн төгсгөлд холливудын алдартай эмэг эхийг танилцуулна.
1. Олон хүүхдийн эцэг, Снүүп Догг өвөө

Снүүп Догг гэх нэр олон царайлаг бүсгүйчүүд, үнэтэй автомашин болон хүнд, овор ихтэй алтан гоёл чимэглэлтэй холбоотой санагддаг. Гэхдээ бодит амьдрал дээр тэрээр олон хүүхдийн эцэг бөгөөд ач, зээ нараа эрхлүүлж хайрлах халамжит өвөө ажээ. Рэппер өөрийн сошиал сувгаар ач, зээ нартайгаа авахуулсан зургаа байнга тавих бөгөөд шүтэн бишрэгчид нь ч түүнийг нь үзэх дуртай.
2. Тилль Линдеманн ба түүний зээ хүү Фриц

Рок дуучин Тилль Линдеманн 22 насандаа ганц бие эцэг болж байсан юм. Дараагийн гэрлэлт хүртлээ том охин Нелег олон жил ганцаараа өсгөн хүмүүжүүлжээ. Хоёр дахь гэрлэлтээс охин Мария-Луиза төрсөн. 2007 онд Тилль өвөө болжээ. Түүний зээ хүү Фриц Фидель нь Rammstein хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч гэнэ.
3. Николас Кэйж болон түүний том ач Лучиан

Жүжигчин, продюссер Николас Кэйж хоёр ч удаа өвөө болоод амжсан. 2014 онд түүний ач Лучиан төрсөн бол 2016 онд Сорин төржээ. Кэйж ач, зээ нартайгаа байнга харилцаатай байхын зэрэгцээ эд материалаар дэмжихийг хичээдэг.
4. Кид Рок болон түүний ач охин Скай

Кид Рок 43 насандаа өвөө болжээ. Скайг төрсний дараа элдэв хов живтэй орооцолдохоо ч больж. Рок ач охиндоо аминаасаа илүү хайртай гэдэг. Түүнтэйгээ цуг Диснейлэндээр зугаална, аялна, бэлэг сэлтээр дарна бас Скайтай авахуулсан гэрэл зургаа сошиал сувгаараа хуваалцана.
5. Жим Керри ба түүний ач хүү Жексон

Америкийн алдартай инээдмийн жүжигчин 48 насандаа өвөө болсон. Ач хүү нь Керригийн амьдралын том баяр баясал гэж тэрээр хэлдэг. “Би ачтай болсон, үнэхээр аз жаргалтай байна. Түүнтэйгээ нэг удаа тоглож байгаад түүнгүйгээр бол үхэх л юм байна гэдгээ ойлгосон доо” гэж жүжигчин өөрийнхөө твиттерт бичжээ.
6. Залуу өвөө Эдди Мерфи

Эдди Мерфи – олон хүүхдийн эцэг: тэрээр 4 хүү, 6 охинтой хүн. Тэгээд сайхан өвөө болжээ. 2019 оны 7 дугаар сард жүжигчний бэр нь охин төрүүлж охиндоо Ива Исла гэж нэр хайрлажээ. Охиныг төрөнгүүт хайр халамжаар бөмбөгдөж залуу эцэг эх хоёр Instagram-аа охины зургаар дүүргэж эхлэв.
7. Гурван удаагийн өвөө Том Хэнкс

Том Хэнкс гурван ач, зээгийн өвөө: том хүү Колиноос төрсөн өхөөрдөм 2 ач, бас бага Четаас төрсөн 3 настай ач бий. Жүжигчний хүүхдүүдийн хэлж байгаагаар, Хэнкс – жинхэнэ халамжит өвөө ажээ. Түүний ач охидууд нь өвөөгөө холливудын алдартан гэдгийг гадарлаа ч үгүй яваа.
8. Стинг өвөө

Олон хүүхдийн эцэг бас шоу бизнесийн од – энэ бол Стинг. Тэр 6 хүүхэд, 4 ач зээтэй. Дуучин өөрийгөө тааруухан эцэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, гэхдээ үлгэр жишээ өвөө гэж өөрийгөө үнэлжээ. “Би өөрийгөө өндөр хариуцлагатай өвөө гэдгийг нүүр дүүрэн хэлж чадна. Би хүүхдүүддээ бүгдэд нь маш их хайртай, гэхдээ тэр үед чинь би рок-од байлаа шүү дээ. Одоо жирийн нэг өвөө болсон” – хэмээн нэгэн ярилцлагад дурджээ.
9. Үлгэр жишээ өвөө Харрисон Форд

Харрисон Форд 3 ач хүү, нэг ач охинтой: Гилиана, Элиель, Этан болон Уэйлон. Жүжигчин үнэхээр үлгэр жишээ Холливудын өвөө юм. Ажлын давчуу хуваарьтай байсан ч хамаагүй гэр бүлдээ гаргах цаг яаж ийж байгаад л олно. Тэд цугтаа сайн санааны үйл хэрэгт оролцоно, агаар салхинд гарцгаана, гэр бүлээрээ аялна.
10. Чарли Шин болон түүний ач охин Луна

Чарли Шин 47 насандаа өвөө болсон. 2013 онд ач охин Луна мэндэлсэн тэр өдрөөс хойш жүжигчний амьдрал эрс өөрчлөгджээ. Тэрээр ач охинтой болсноосоо хойш миний амьдрал “өмнө нь” ба “дараа нь” гэсэн заагтай болсон гэдгээ хэлж байсан удаатай. Шин бяцхан Лунаг дураар нь эрхлүүлнэ, түүнтэйгээ аль болох цугтаа цагийг өнгөрөөхийг хичээдэг байна.
11. Шон Биний зээ хүү

Британи гаралтай од Шон Бин таван ч удаа гэр бүл зохиож байсан хүн. Жүжигчин 3 охинтой, 2015 онд өвөө гэх эрхэм нэрийг зүүх болсон: дунд охин Молли нь ээж болжээ. 2 жилийн дараа Бинийн хоёр дахь зээ хүү гарсан – энэ удаад том охин Лора нь түүнд зээ хүү бэлэглэсэн юм.
12. Пирс Броснан ба түүний ач Марли Мэй

Пирс Броснан 5 хүүхэд, 3 ачтай. Анх 44 насандаа өвөө болж байсан түүхтэй. Гэхдээ түүнд хамгаас хайртай ач охин бий, тэр бол Марли Мэй. Ач охин нь алдартай өвөөтэйгөө цуг байхыг их хүсдэг, өвөөгийн Instagram ч түүний зургаар дүүрсэн.
13. Дейв Батист болон түүний ач нар

Дейв Батист алдартай жүжигчин төдийгүй тамирчин, гэхдээ залуу өвөө хэмээгддэг. 40 настайгаа уралдаад л 2 ачийн өвөө болжээ – Иак болон Эйден. Ач хүүхдүүд нь алдартай өвөөгийнхөө үнэнч шүтэн бишрэгчид нь, тэднийхээ хувьд өвөө нь супер баатар ажээ.
Бонус: эмэг эх Вупи Голдберг

Вупи Голдберг 34 насандаа эмээ болж байжээ: түүний 16 настай охин Александра охин Амара-гаа төрүүлжээ. Цаг хугацаа ч өнгөрч, ингээд жүжигчин эмэг эх болж буй баярт мэдээ сонсов. Баяртай мэдээгээ ч тэр үед Instagram-даа бичиж: “Манай гэр бүлд шинэ хүн мэндэллээ – Чарли Роуз. Тийм ээ, эмэг эх болсон гэхээр бас эвгүй ч юм шиг”.
Өвөө болгон мундаг – алдартай юу, үгүй юу тэр огт хамаагүй. Таны өвөө ямар хүн байсан бэ?








Tsolmon Erdenebileg
2020/01/16 at 03:12
34 nasandaa emee bolno gheer …🤨🤔
Erdenechimeg Sharav
2020/01/16 at 09:10
3 удаагийн өвөө кккк
Glory Rey
2020/01/16 at 10:15
зарим нь адилхан бна шүү
Bill Bilguun
2020/01/16 at 10:40
Pa manai Digo double G
Сүрэнхор Чадраабал
2020/01/16 at 11:36
Хорвоо мөнх бусын тод жишээ шүү дээ.
Tsetseg Delger
2020/01/16 at 11:51
Ovoi boloh n oulgomjtoi sh dee
Ариунболд Номин-Эрдэнэ
2020/01/16 at 14:12
5дугаар өвөө нь нөгөө инээдмийн кинонд тоглодог хүн мөн үү
Ариунболд Номин-Эрдэнэ
2020/01/16 at 14:13
Жим керри
Л. Одгэрэл
2020/01/16 at 14:28
Minii owoo saihan hvn baisanda
Tsogt Erdene Bayrmaa
2020/01/16 at 18:32
Owoo emee nar hvvhdiig erh bolgono.iim emee owoo bn sohorch unaad sogdoj morgood ach mini geel uilj duulaal mundaguud bnaa bn.
Baaska Baasandulam
2020/01/17 at 13:50
toglson kinog ni vzseer bgd zaluuhan chigeer ni l boddog boljee jim kerri owoo boltsiin bn shdee