Эрдэмтэд 35 нас хүрэхээсээ өмнө өөртөө төгс тохирсон нэгнийг хэрхэн сонгох ёстойг судалж тогтоожээ

2

Хайр дурлал бол яах аргагүй гайхалтай зүйл. Дурлалт хосуудын зүрхний хэмнэлийг давхцуулж, тэдэнд өвдөлтийг ялан дийлэхэд тусалж, аз жаргалтай болгодог. Хэн математикийн шинжлэх ухаан эдгээрийг мэдрэхэд тус болно гэж хэн санах билээ. Мэдээж хэрэг хайр дурлалыг сэтгэл хөдлөл, цааш үргэлжлэх харилцаа, өрнөлгүйгээр төсөөлөхийн аргагүй, мөн заяаныхаа ханьтай уулзахын тулд урьдаас бэлдэнэ гэдэг хэцүү зүйл. Гэхдээ математикч Hannah Fry онцгой томъёо ашиглан, хэрхэн заяаныхаа ханьтай учирч болох аргыг тайлбарлажээ.

Манай хамт олон хүн бүрийг 35 наснаасаа өмнө өөртөө төгс тохирсон хайр дурлалаа олоосой гэж бодсон учраас энэхүү мэдээллийг хүргэхээр яаран бэлтгэлээ.

Хайр дурлалтайгаа учрахад зориулсан математикийн томъёо

Олон төрлийн хайр сэтгэлийн харилцаанд тогтмол хэв шинж агуулагддаг. Энэ нь олон хүмүүс ижилхэн байдлаар асуудалд ханддаг гэсэн үг. Жишээ нь, хүмүүсийн 34% нь хайртай хүнээс үнсэхээс илүү гараас нь атгахын тулд удаан хүлээдэг. Хэв шинж математикчдад таамаглаагүй газар амжилттайгаар хэн нэгэнд дурлах болон өөртөө төгс тохирох нэгнийг олоход зориулсан томъёог тооцоолж гаргахад нөлөөлжээ. Энэ томъёо бүрэн хэрэгжинэ, яагаад гэвэл зарим үед үүнийг оновчтой зогсоох тооцоолол гэж нэрлэдэг – ерөнхийдөө зөв цагтаа сонголт хийж буй мэт дүр эсгэх, боломжит үр дүнд хүрэх гэж зорих гэж ойлгож болно.

© Eternal Sunshine of the Spotless Mind / Focus Features

Таныг 15 настайгаасаа үерхэж эхлээд, 35 нас хүрэхээсээ өмнө хүнтэй гэр бүл боллоо гэж төсөөлье. Энэ математикийн томъёог харахад, та болзож байх үеийнхээ эхний 37%-д нь хэн нэгнийг заяаныхаа ханийг болно гэж тооцоолдоггүй. Гэхдээ хүн энэ 37% өнгөрсний дараа, өөрт нь төгс тохирох заяаны ханиа оллоо гэсэн үг. Хэрэв таны анхны хайр дурлалын харилцаа 15 насанд чинь тохиолдсон бол та 22 нас хүрэх хүртлээ өөртөө тохирсон нэгэнтэй болзохгүй.

© Pride & Prejudice / Focus Features

Мэдээж хэрэг энэ арга олон эрсдэлийг дагуулж байгаа. Танд тохирох заяаны хань чинь магадгүй эхний 37%-д байсан боловч, та мэдэлгүй үгүйсгэж болно, хэрэв энэ математикийн томъёог дагавал шүү дээ. Эсвэл 37% өнгөрөх үед, дараагийн таньтай учрах хүн өмнөх учралуудаас чинь ч долоон дор байж болох бөгөөд таны заяаны хань болохгүй магадлал ч бий. Гэхдээ энэ томъёог байгалийн зөн билгээрээ дагаж болно (жишээ нь зарим төрлийн загас шиг), ингэснээр таны өөртөө төгс тохирох заяаныхаа ханийг олох боломжийг улам нэмэгдүүлнэ.

© Labor Day / Paramount Pictures

 

Жинхэнэ хайраа таньж мэдэхэд зориулсан шинжлэх ухаан

Таны болзоонд гаргаж буй хувийн зан чанар, хандлага чинь бусдын хувьд цаг хугацааны үнэлэмжээс ихээхэн хамаарч болно. Болзох үедээ цаг баримталдаг хүмүүсийн хайр дурлалын харилцаа бүтэх магадлал илүү өндөр байдаг. Тэд бусад хүмүүсийн талаар төлөвлөгөөний дагуу амьдардаг, тэдгээрийгээ биелүүлдэг гэж бодно. Мөн болзсон цагаасаа эрт ирдэг хүмүүс бага зэрэг нервтэй байж мэднэ, гэхдээ ямар ч нөхцөлд харилцан бие биенийхээ сэтгэл хөдлөлийг мэдрэх нь чухал юм.

© Friends / NBC © Friends / NBC

Мөн та болзож буй хүнийхээ өмссөн гутлыг сайтар ажиглаарай. Судлаачдын үзэж байгаагаар, өмссөн гутал нь тухайн хүн болон хувийн зан чанарынх нь талаар их зүйлийг хэлж өгдөг гэнэ. Хөлд эвтэйхэн, тав тухтай гутал өмссөн хүмүүс өөдрөг үзэлтэй, бусдад туслах дуртай байдаг. Харин шагай давсан, өсгийтэй гутал өмссөн хүмүүс өөрчлөлтөөс эмээдэг бөгөөд түрэмгий зантай байж болзошгүй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Математикчдын зүгээс өгч буй бусад хайр дурлалын харилцааны зөвлөгөөнүүд

Hannah Fry хэлэхдээ, хэрэв та хайр дурлалаа интернетээс хайж байгаа бол өөрийнхөө төгс гарсан зургуудыг ашиглах хэрэггүй гэжээ. Бид бүхэн үүнийг хачирхалтай сонсогдож байгааг мэдэж байна, гэхдээ математик үүнийг дээр дурдсанаар тайлбарлажээ. Гадаад төрхөө бодит байдлаас өөрөөр илэрхийлсэн хүмүүсийн хайр дурлалын харилцаа ихэвчлэн бүтэлгүйтэх хандлагатай байдаг байна. Харин гадаад төрхөө нуулгүй, яг байгаагаараа бусдад хүлээн зөвшөөрүүлэх нь харилцааг амжилттай эхлүүлж, цаашид өрнүүлэхэд дөхөм болдог болохыг судлаачид хэлжээ.

© Blue Valentine / The Weinstein Company

Хэрэв та аль хэдийнээ хайр дурлалтайгаа учирч, гэр бүл зохиочихсон бол аз жаргалгүй байгаа талаараа хайртай хүнээсээ нууцлах хэрэггүй. Энэ төрлийн хосууд нэг нэгэнтэйгээ мэдэрч буй мэдрэмжээ яриагүйгээс болж, хожим гэр бүл салах, хүүхэд өнчрөх эрсдэлтэй нүүр тулгардаг байна. Иймд аль болох асуудлаа илэн далангүй ярилцаж байх хэрэгтэйг санаарай. Ингэснээр гэр бүлээ аварч үлдэж чадна.

© Last Night / Gaumont

Та хайр дурлалтайгаа учирсан уу? Хэрхэн учирсан бэ? Бидэнд хайрын түүхээсээ ярьж өгөөрэй.

4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:22

    Бүгдээрээ сайн байцгаана уу
    Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан
    Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн
    Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон
    Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
    Түүнтэй танилцах зөвлөгөө ([email protected])

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *