
Хүүхдүүд магадгүй энэ хорвоо дээрх хамгийн ихээр бухимдал төрүүлдэг амьд биет байх, гэвч тэд догь зүйлсийг хийдэг. Эдгээр бяцхан амьтдын сэтгэхүйн цар хүрээ үнэхээр том бөгөөд биднийг анзаараагүй байхад этгээд хачин зүйлс төлөвлөчихсөн л байж байдаг. Тэдэнтэй хамт өдрийг өнгөрүүлэх үед, нүдэнд харагдах газар тоглоод байж байвал болох нь тэр гэж бид ихэвчлэн буруу боддог. Гэтэл тэд бидний төсөөлөө ч үгүй зүйлсийг сэдчихсэн, хийхээр төлөвлөж байхыг үгүйсгэхгүй, жишээ нь, шувуугаа хүмүүс рүү дaйрахад сургах гэх мэт.
Твиттерийн хэрэглэгч саяхан ач охин болон түүний тэжээдэг шувууны бичлэгийг сошиал сүлжээнд постолжээ
Киноны эсрэг талын баатар шиг харагдах энэ догь охины бичлэг маш богино хугацаанд 1.6 сая лайк, 511,000 жиргээг цуглуулж чадсан байна. Түүний бичлэгийг үзсэн хүмүүсийн гайхшрах болон эмээх зэрэгцжээ. Энэ охин супер баатартай киноны од болох нь гарцаагүй гэж үзэх хүмүүс ч олон байгаа юм.

Сошиал сүлжээнд тавигдсан охины бичлэг:
My niece has her bird trained to attack anyone she screams at ??? pic.twitter.com/ea0JoWMNrT
— Lord Flocko ? (@Apex_sH) April 30, 2019







